| |
Монгол улсад Иргэний нисэхийн салбар үүсэн байгуулагдсаны түүхт 91 жилийн ойд зориулсан Монгол улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан МБӨ-нд өчигдөр боллоо. Тус барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, арслан Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, гарьд Ш.Жаргалсайхан, заан Ж.Санжаадамба, Т.Санчир, Б.Батмөнх нараар манлайлуулсан 224 бөх зодоглож, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат найм даван түрүүлэв. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр долоо даван үзүүрлэсэн юм. Их шөвөгт Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ш.Жаргалсайхан, Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнх нар үлджээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?