![]() |
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд “Хонгор морьтын хурд 2025” аймаг сумдын алдарт уяачдын мялаалга наадам тавдугаар сарын 1-нд болно. Наадмын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 30-нд болох бөгөөд наадамд оролцогчдын хураамж нь 100 мянган төгрөг.
Аймаг сумдын алдарт уяачид оролцдог уг наадмыг 2021 оноос эхлэн Хонгор морьтын хурд гал уяанаас жил бүр зохион байгуулдаг болсон.
"Хонгор морьтын хурд 2025" уралдаанд бага гурван нас буюу даага, шүдлэн, хязаалан насны морьд уралдах бөгөөд морьдын сэрвээг хэмжихгүй. Түрүү морины байд мотоцикл бэлэглэх бол аман хүзүү, айргийн гурав, айргийн дөрөв, айргийн тавд мөнгөн шагнал өгөх юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?