| |
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр-наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл энэ сарын 09-ны 10.00 цагаас эхэлж, өчигдөр 18.00 цагт хаажээ.
Үндэсний их баяр наадамд дархан аварга нэг, улсын аварга гурав, улсын арслан 7, улсын гарьд 7, улсын заан 11, улсын харцага 20, улсын начин 37 нийт улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 203, цэрэг 52 бүртгүүлсэн байна.
Улсын алдар цолтой бөхчүүдээс дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд Б.Гантогтох, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба нарын зэрэг улсын аварга, арслан, гарьд цолтнууд бүртгүүлжээ. Дашрамд дуулгахад, энэ жилийн баяр наадамд дархан аварга А.Сүхбат зодоглохгүй гэдгээ өчигдөр дуулгасан бөгөөд тэрбээр энэ талаар тайлбар өгөхдөө, "Энэ жил дүү аварга Г.Өсөхбаяр маань нэг удаадаа баяр наадамдаа манлайлаад сайхан барилдаг ээ. Миний цол, эрэмбэ хэзээд л байж байхаас хойш би дараа дараагийн наадамд цол эрэмбэдээ гарч барилдах болно” хэмээсэн юм.Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?