| |
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням, улсын арслан Д.Ганхуяг, П.Бүрэнтөгс, Д.Азжаргал тэргүүтэй 512 бөх барилдсан.
Тэгвэл энэ жилийн баяр наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан хэнтийн аварга дэвжээний бөх, улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж, түмэн олноо баясгалаа. Харин энэхүү баяр наадмын тэргүүн бөхөд өчигдөр Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооны болон Хан Хэнтий хөгжлийн сангийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх асан Мөнгөнцэцэгийн Хүдэрбаатар залуу арслан Э.Оюунболдод хоёр өрөө байр бэлэглэсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?