![]() |
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудлыг өнгөрсөн парламентын хугацаанд Ж.Чинбүрэн гишүүн өргөн барьсан ч хэлэлцүүлэн, баталж амжаагүй учраас дахин өргөн барих асуудал яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд ял шийтгэл авсан эмч нарын тоог аваад үзвэл багагүй тоо байна. Тэгэхээр үүнийг шийдвэрлэхийн тулд Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барихаар өнгөрсөн есдүгээр сараас хойш ажиллаж байна. Энэ хүрээнд бид үзэл баримтлалыг нь батлуулаад олон нийтийн хэлэлцүүлэг хийх шатандаа явж байна. Ирэх намрын чуулганаар өргөн барих хуулийн жагсаалтад энэ хууль багтсан байна. Ажил мэргэжлээ гүйцэтгэж яваад амиа алдсан эмч нарт олгодог ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Тэгэхээр бид үүнд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг энэ хуульд тодорхой тусгаж өгнө. Одоогоор эцэслэгдээгүй байна.
Мөн тэрбээр эмийн лабораторитой холбоотой асуудалд "ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн хатуу зохицуулалттай улсуудаас орж ирж байгаа эмийг бид заавал шинжилгээ хийгүйгээр оруулж ирж, зах зээлд нийлүүлж болно. Хоёрдугаарт, энэ лабораторийн асуудал чинь хэдэн сарын өмнө үүсчихсэн зүйл биш шүү дээ. Олон жилийн турш лабораторийн хүчин чадал нь хүрэхгүй байсан зүйлийг бид шийдээд энэ жил бүрэн хүчин чадлаар нь, олон улсын стандартын дагуу оруулахад хэдхэн сар үлдчихээд байхад давхар техник тоног төхөөрөмж авах тендер зарлах үрэлгэн зан хэрэггүй гэж харж байгаа. Ажиллахгүй байгааг нь бүгдийг нь засварлах арга хэмжээг цаг тухай бүрт нь аваад явж байгаа" гэлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?