| |
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй "Жигүүр Гранд” ХХК-ийн барилгаас хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр буюу бямба гаригт тус барилгад лифтчинээр ажиллаж байсан 40 гаруй насны эрэгтэй лифтнээс доош унаж хүнд гэмтсэн байна. Тэр даруй Яаралтай түргэн тусламж дуудан ГССҮТ-д хүргэсэн боловч гэмтлээ даалгүй нас баржээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Уг хэрэгт тус компанийн ажилтнуудыг сэжигтнээр тооцон шалгаж байна. Харин уг хэргийн тухайд "Жигүүр Гранд” компаний зүгээс "Болсон явдалд их харамсч байна” хэмээн харамсал илэрхийлжээ.
Б.Анир
uls.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?