| |
Асашёорюү Д.Дагвадорж ээж, аавдаа залуухан бүсгүйг танилцуулсан гэх мэдээлэл хэвлэл мэдээлэлээр хуурай өвсөнд ассан түймэр шиг хурдан тархсан билээ. Сар шинийн баяраар гэрийнхээ босгоор дагуулан орж, аав ээждээ золгуулсан тэр бүсгүйг Б.Лагшми гэдэг аж.
Б.Лагшмигийн тухайд дипломат айлын ганц охин бөгөөд Москвад бага насаа өнгөрүүлсэн, хэл ус, боловсрол мэдлэг сайтай гэдэг юм билээ. Англи, орос, франц хэлийг бүрэн эзэмшсэн бүсгүй "Эрэл” сургуулийг онц дүүргэж улмаар ЭМШУИС-ийг эмч мэргэжлээр төгсжээ.
Гэхдээ аварга энэ бүсгүйтэй гэрлэж, хоёрдахь амьдралаа эхлэх эсэх нь тодорхойгүй байна. Түүний ээлжит нэг амраг уу, насны хань уу гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?