logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

Бичсэн:marta
2019/01/23/, 15:40
Tweet

Монгол Улс газрын доорхи баялагаараа дэлхийд тэргүүлдэг. Гэвч энэ баялагийнхаа бараг 97 хувийг гадаадынханд ашиглуулдаг гэсэн мэдээлэл бий. Манай орны стратегийн гол ордууд гэж тодорхойлоод байгаа газрын доорхи баялагыг гадаадын ямар компани эзэмшиж ашиглаж байгааг дараах мэдээллээс харж болно. Энд найман ордыг л авч үзлээ. Ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон ордуудын тусгай зөвшөөрлийг  хаанахын хөрөнгө оруулалттай, ямар  аж ахуйн нэгж  эзэмшдэг тухай мэдээллийг манай сонин үргэлжлүүлэн мэдээлэх болно. 

Газрын тосны бүтээгдэхүүнийг Хятадууд зөөсөөр л

Манай оронд газрын тосны 13 том сав газар байдаг гэсэн судалгаа бий. Одоогоор хоёр сав газарт олборлолт хийж байна. Тамсагийн сав газрын  хайгуулын "Тосон-Уул 19”, "Матад-20”, "Тамсаг-21”, "Буйр-22” талбайд Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа төрийн өмчит "Дачин Ойл Фийлд Лимитед” компани нь 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах БХГ-ний эрх үүргийг АНУ-ын "СОКО Интернейшнл”  ХХК-иас шилжүүлэн авч, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Монгол Улсад байгуулан Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт газрын тосны олборлолт явуулж байна. Мөн Дорноговийн сав газрын Зүүнбаянгийн дэд сав газрын талбайнуудад БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Доншен газрын тос Монгол” ХХК олборлолт явуулдаг.

Баргилтын төмрийн хүдрийн орд   

Тус орд нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт, Улаан­баатар хотоос 280 км, Бор-Өндөрийн Уулын бая­жуулах үйлд­вэрээс 18 км зайд оршдог. Эрэл геофизикийн цог­цол­бор экс­педици 1984-1987 онд эрлийн ажил хийх явц­даа төмөр бо­лон  дагал­дах бусад эле­мен­түүд, төмрийн хүдрийн чанарыг ордын хайгуулын үед тавигддаг шаардлагын хэмжээнд бүрэн суд­лаа­гүй гэсэн шалтгааны улмаас улсын нэгд­сэн бүртгэлд аваа­гүй байна. Тухайн үед нөөцийг C2=31 сая тонноор тооцож бай­жээ. Баргилтын овоо­ны төмрийн хүдрийн илрэлийн үндсэн хэс­гийг бүхэлд нь Монгол-Оросын хамтарсан "Монгол­рос­цветмет” нэг­дэл эзэмш­дэг. 2009-2010 онд ордын хай­гуу­лыг хийж, нөө­цийг бат­луул­жээ. Нийт таа­магласан нь 43 сая тонн, үүнээс батлагдсан нь 23 сая тонн. ТЭЗҮ хийлгээд, одоо ашиглахаар ажиллаж байна. Харин хүдрийн биетийн зүүн хэсэг Ү-С, Yl-С блокуудад "Голден зеүн интернэшнл” ХХК хайгуул явуулж байгаад ашиглалтын тусгай зөвшөөрлөө Хятадын хөрөнгө оруулалттай "Лут чулуу” компанид шилжүүлсэн байна. 84 га талбайг хамардаг тус ком­панийн  төмрийн хүдрийн уурхай өрөмд­лөг-тэсэл­гээ-экс­коваци-тээ­вэр­лэлт-гадаад овоолго гэсэн дамж­лагаар, хуурай баяжуулалтын аргаар жилдээ 250 мянган тонн төм­рийн хүд­рийн баяж­мал боловс­руу­лан экс­пор­тол­дог байна. Мөн "Цахир цагаан гол” компани энэ орд дээр 1283.75 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ.

Наран­толгойн алтны орд 

Төв аймгийн Жаргалант сумын нутагт Улаанбаатар хотоос 120 км зайд оршдог. Герман-Монголын хам­тар­сан экс­педици 1974-1980 онд Наран­толгойн алт­ны үнд­сэн ордод хай­гуул хийж,  нөө­цийг  B+C1-3158.5 кг C2-5219.2 кг гэж тооцсон байна. Алтны орд­той Нарантолгой уул нь сумын төвөөс таван километрийн зайтай, тариалангийн талбайн дунд оршдог, 375 га газрыг хамардаг. Бороогийн салбар орд болох Нарантолгойн алтны уурхайн лицензийг 1997 онд анх "Бороо гоулд” компани авчээ. Түүнээс хойш дөрвөн ч удаа зарагдсан. Хамгийн сүүлд Хятадын хөрөнгө оруулалттай "Тэн Хун” компани 2005 онд "Восток эрдэс” компаниас лицензийг шилжүүлэн авахдаа үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрлийг ч давхар эзэмшсэн байна. "Тэн Хун” нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг БНХАУ-ын "Зижин Майнинг” группын хөрөнгө оруулалттай компани юм. "Зижин Майнинг” нь алтны үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг компанийн нэг.  Нарантолгойн алтны орд 22 тн-ын нөөцтэй. "Тэн Хун” компани 15 жилийн турш ашиглахаар тооцоолжээ. Жилдээ 300 тн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэртэй. Одоо ашиглаж байгаа.

Тавтын алтны орд 

Тавтын орд нь алт-мөнгө-зэсийн агуулгатай кварцын судал агуулсан үндсэн ордоос бүрддэг. Тус орд Улаанбаатар хотоос 540 километрийн зайд Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт оршдог. Тавтын алтны ордыг 1986-1988 онд Оросын геологичид нээж, 130 тонн алтны хүдэр, 370 тонн мөнгө болон нэлээд их хэмжээний зэсийн нөөцтэй гэж тооцоолжээ. Нөөцийн тооцооллоор Тавт ордод C1+C2-1647 кг алт бий гэдэг.  Тус орд "Эм энд Даймонд” Монгол-Оросын хамтарсан компанийн эзэмшилд байдаг. Тус компани 1996 онд байгуулагдсанаас хойш ОХУ-ын Буриад улстай хил залгаа Булган аймгийн нутаг дэвсгэрт орших Тавтын орчимд 1781А дугаарын эрэл хайгуулын лиценз авчээ. "Эм энд Даймонд” компани их хэмжээний өрөмдлөгийн ажил гүйцэтгэснээр 5.6 тонн алт, 25 тонн мөнгө болон нэлээд их зэсийн нөөцийг нэмж баталсан. Өрөмдлөгийн үр дүнд алтны агуулгыг 7.8 гр/т, мөнгө 45 гр/т ба зэс 1.3 хувь гэж тогтоожээ. "Эм энд Даймонд” компани нь Малайзын "Rimbunan Hijau Group”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Би Эйч Эм” компанитай "Тавтын алт” алтны үндсэн орд газрыг хамтран ашиглах гэрээг 2002 онд байгуулсан байдаг. Тэд энэ ордыг "Эм энд Даймонд” компаниас 20 жилийн хугацаагаар гэрээ байгуулан авсан байна. Нэг жилд 350 шахам кг алт олборлох нөөцтэй гэсэн хайгуулын дүгнэлт бvхий энэ орд газарт "Би Эйч Эм”  компанийнхан нэг сая шахам ам.долларын хөрөнгө оруулж, өндөр хүчдэлийн шугам хvртэл татсан аж. 

Төмөртолгойн төмрийн хүдрийн орд 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр төмрийн хүдрийн гурван орд газрыг эзэмшдэг. Түүний нэг нь Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Төмөртолгойн төмрийн хүдрийн орд юм. Энэ ордыг Оросын геологич Н.Гилева, В.Малышев, И.Полыщук нар 1960 онд судалжээ. Төмөртолгойн орд дахь хүдэр дунджаар 57.19 хувийн төмрийн агуулгатай. Нөөцийг нь В+С1=21.3 сая.тн гэж тогтоожээ. Төмөртолгойн ордыг 2005 оноос Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшиж байгаа юм. Түүнээс өмнө "Хар мөрөн-Монгол” хэмээх Хятадын компани эзэмшиж байжээ. Эхлээд хайгуулын эрхээр өгсөн ч сүүлдээ ашиглалтын лиценз болж хувирсныг нь АМГТХЭГ-ын дарга Лу.Болд цуцалж, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрт Төмөртолгой уулын ордын лицензийг шилжүүлсэн байна. Тус ордыг 2009 оны наймдугаар сараас эдийн засгийн эргэлтэд оруулснаар ашиглалтын үйл ажиллагаа явуулж, жилд нэг сая тонн хүдэр олборлож, хуурай соронзон аргаар баяжуулаад 650 мянган тонн баяжмал боловсруулж олборлосон хүдрээсээ урд хөрш рүү гаргаж байна.

Лугийн голын газрын ховор элементийн орд 

Уг орд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байдаг. Манай улсын хувьд газрын ховор элементийн судалгааг 1985 оноос ЗХУ /хуучин нэрээр/,  Польш улстай хамтран хийж эхэлсэн байна. Лугийн голын ордод Монгол-Польшийн хамтарсан экспедиц нарийвчилсан эрэл хайгуул хийжээ. Тухайн үед уг ордыг нийлбэр ислээрээ 12 мянган тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж тогтоож байжээ. Гэхдээ харьцангуй сайн судалсан ч батлагдсан нөөц нь үйлдвэрлэл явуулах, үр ашгийг нь хүртэх боломжтой эсэхийг эцэслэн тогтоогоогүй байна. Хонконгийн хөрөнгө оруулалттай "Рео” компани манай улсын газрын ховрын ордын хэмжээнд судлагдсан дөрвөн орд дээр дөрвүүлэнд нь хайгуул хийжээ. Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Халзанбүргэдэйн ордод хайгуул хийж, нийт 6.6 орчим сая тонн газрын ховор элемент байх магадлалтай гэсэн тойм судалгаа гаргажээ. Тэд 2005-2009 онд Лугийн голын ордын судалгааны ажилд 3.6 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ хайгуулаар 500 мянган тн газрын ховор металын хүдэр, 13.5 мянган тн ренийн оксид байгааг тогтоожээ. Мөн лантан, цери, празеодим, неодим, самари, европи, гадолини асар ихтэй дэлхийд томоохон орд гэж дүгнэжээ. Энэ ордыг Японы "Сүмитомо” корпорацийнхан ирж сонирхоод,  тодорхой шийдэлд хүрэлгүй төслийн хугацаа нь дууссан байдаг. Хятадууд мөн судалгаа хийх зорилгоор ирж, дээж аваад явжээ. "Солонгосын "Реалкокореа” ХХК Лугийн гол дээр 2008 онд тусгай зөвшөөрөл авсан гэдэг мэдээлэл бий. 

Улааны цайр, хар тугалгын орд 

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Улааны хар тугалга, цайрын ордын нарийвчилсан хайгуулыг ЗХУ-ын /хуучин нэрээр/ уул уурхайн яамны харьяа  Геологи хайгуулын газар хийж, 1986 онд нарийв­чил­сан хай­гуу­лын аж­лын тайланг гар­га­жээ. Ордын нөө­цийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Уул уурхайн нөөцийн Улсын комиссын 1989 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 33 тоот шийдвэрээр баталсан байдаг. Баталсан нөөцөөр бол тус ордод 38826.5 мянган тонн цайрын хүдэртэй. Үүнээс 50 хувийн агуулгатай 738 мянган тонн цайрын баяжмал гаргаж авах тооцоо хийжээ. Хар тугалга 165-424 мянган тонн, мөнгө 652-2047 тонн, алт 3661-8069 кг, зэс 8953-28601 орчим тонн бий. Мөн газрын ховор элементэд орох кадми 1124-3867 тонн, селен 91-272 тонн, теллур тэргүүтнүүд 98-272 тонн байгааг тухайн үед геологчид тогтоож байжээ. Бас ураны 250 гаруй тонн нөөцийг баталгаажуулсан байдаг. Энэхүү асар их нөөц баялаг бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг одоо БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Шинь Шинь” ХХК эзэмшдэг. Анх ордыг "Азиа Фарист” компани эзэмшиж байгаад 2004 онд "Шинь шинь”-ийн мэдэлд шилжин иржээ. Ордын нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон учраас улсын төсвийн хөрөнгийн нөхөн төлбөрийн гэрээ хийсэн байна. Улсын төсвөөс хайгуулд зарцуулсан 1.3 сая ам.долларыг 2007 оны нэгдүгээр сард бүрэн төлж дууссанаа компанийн удирдлага мэдэгдсэн байдаг.  "Шинь шинь” нь Улааны холимог металлын орд газарт цайрын баяжуулах үйлдвэр барьж буй. Техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар энэ үйлдвэр өдөрт 3000 тонн хүдэр баяжуулж, жилд 900000 тонн металл авахаар төлөвлөжээ. Хүдрийнх нь агуулга хар тугалга 1.31 хувь, цайр 2.71 хувь, мөнгө 59.46 г/тн байхаар тооцжээ. Жилд хар тугалга 10021 тонн, цайр 20975 тонн, мөнгө 26746 кг-ыг гаргана. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 55 сая ам.доллар байхаар тооцсон байна. "Шинь шинь” компанийн хувьд олон таагүй мэдээ сонстдог, монголчуудад тун ч нэр хүнд муутай компаниудын нэг. Ордын 1989 онд тогтоогдсон нөөцүүдийг ихээхэн багасгаж дарсан ТЭЗҮ-гээр үйл ажиллагаа явуулдаг,  ашигт малтмалыг сорчлон ашигладаг, цайр, хар тугалгаас бусад нөөцүүдийн ашиглалтын асуудлыг ТЭЗҮ-дээ тусгаагүй, хөрсөнд хортой уусмал шингээсэн, ураны олборлолтыг хууль бусаар явуулж буй гэсэн хэл ам энэ компанийг үргэлж дагасаар ирсэн. 

Цавын цайр, хар тугалгын орд 

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг Цавын орд нь манай улсын цайр, хар тугалгын томоохон ордын нэг. Энэ ордоос 123 мянган тонн цайр олборлох тооцоо гаргасан байдаг. Цавын ордын лицензийг  Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Шанлун” компани эзэмшдэг. Ашиглалтын лицензтэй тул олборлолт явуулж байгаа. "Шанлун” 2003 оны долдугаар сарын 28-нд 6098А тоот лицензийг авчээ. Өнөөдрийн мэдэгдэж байгаа нөөц нь 3.5 сая тонн хүдэр, 226.2 мянган тонн хар тугалга, 123.3 мянган тонн цайр, 881.9 тонн мөнгө, 5.6 тонн зэстэй. Үндсэн болон дагалдах металын агуулга: цайр 3.4 хувь,  мөнгө 150 г/тн, алт 0.8 г/тн, зэс 0.3 г/тн, хүхэр 5.22, висмут 0.012, кадмий 0.0012 хувь гэж тогтоожээ.  Социализмын үед оросууд энэ ордын ихээхэн нөөцийг тогтоон уурхайн ажлыг эхлүүлсэн байна. Үүнийг хятадууд үргэлжлүүлэн далд уурхайг гүйцээж, хүдэр олборлон баяжуулах үйлдвэр байгуулан 2006 оны долдугаар сард ашиглалтад оруулжээ. Гэхдээ баяжуулах үйлдвэр нь хоцрогдсон технологитой. Олборлосон хүдрээ хагас баяжуулан урд хөршид гаргадаг байна.  Мөн л төмөр, кадми, хар тугалга, мөнгө, алт зэрэг дагалдах металыг нь өмнөд хөршид аваачин ялгаж авдаг гэсэн мэдээлэл явдаг. Энэ ордод ураны нөөц илэрсэн гэдэг мэдээлэл байдаг ч өөрсдөө үгүйсгэдэг.  Б.Палам тэргүүтэй манай эрдэмтэн судлаачид Италийн эрдэмтэн судлаачидтай хамтран, Цавын холимог металын ордод судалгаа хийгээд метал мөнгөний хүдэр гэж хэлэхээр их хэмжээний мөнгөний зэрэгцээ газрын ховор шороон элемент тодорхой хэмжээгээр агуулагдаж буйг тогтоосон байна. Эдгээрийг ашиглахын тулд олборлон баяжуулах үйлдвэр байгуулснаар баяжмалаас мөнгө болон газрын ховор шороон элементийг ялган авах боломжтой. Цавын галенитийг дан ганц хар тугалга, цайрын үнээр биш түүнд агуулагдаж буй мөнгөний үнийг оролцуулан үнэлж борлуулвал эдийн засгийн илүү үр дүнд хүрч болохыг тогтоосон байдаг. Гэсэн ч Цавын ордыг эзэмшиж буй "Шан луу” компани зөвхөн цайр болон хар тугалга олборлох зөвшөөрөлтэйгээр ашигласаар байна.

 

С.Эрдэнэбат

"Монголын мэдээ" сонин

Төстэй мэдээллүүд

Цагаансуваргын ордыг төрийн мэдэлд авах тухай Ц.Хурц баатрын хурц үг

Цагаансуваргын ордыг төрийн мэдэлд авах тухай Ц.Хурц баатрын хурц үг

2018/07/25, 15:33
Орчин үеийн уул уурхайн салбар ойгоо тэмдэглэлээ

Орчин үеийн уул уурхайн салбар ойгоо тэмдэглэлээ

2017/12/26, 09:20
230 сая тонн хүдрийн нөөцтэй ХАРМАГТАЙН ОРД-ыг нууцлах зорилго хэнийх вэ?

230 сая тонн хүдрийн нөөцтэй ХАРМАГТАЙН ОРД-ыг нууцлах зорилго хэнийх вэ?

2017/10/09, 09:26
Есөн сарын байдлаар 7.6 тонн алт экспортложээ

Есөн сарын байдлаар 7.6 тонн алт экспортложээ

2015/10/30, 10:07

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Хэн хэзийд ийм байдалд хүргэсэнийг олон түмэнд ил тод гаргаж тавиач,бид хариуцлага тооцоё

2020/01/14, 20:49

Ойлгомжтой. Баахан өр ухсан нүх хятадуудтай хамтарсан хэдхэн баян дарга олигархиудаа хордсон гол мөрөн өвс ургамал тэнд шаналж байгаа хэдэн цөөхөн монголчууд л үлдэнэ. Бид нээрээ хоттой хонь шиг л байна. Өрцөлж байхад майлдаггүй бас л зоригтой амьтан шүү.

2020/01/15, 03:23

Odoo l temtsekjgui bol naad turd shurgalsan khulgaichuud tednii gar khuluud ulsaa zarchikhaad gadaghaa zugtana shuu.

2020/01/16, 18:06

МАНгаруудад итгэж олон жил засаг бариулсны ГАЙ МАН сөнөөсэй

2020/01/18, 20:04
gallery image

Мэдээлэл судалгааны төлөөлөгчдийн багийг Д.Цогтбаатар ахална

21 | 0 | 2022/07/06, 16:57
gallery image

Пусанд "Нүүдэлчин монгол наадам" өргөн дэлгэр боллоо

20 | 0 | 2022/07/06, 12:55
gallery image

Эмэгтэйчүүдэд ээлтэй сонгуулийн тогтолцоотой улс болъё

23 | 0 | 2022/07/06, 09:42
gallery image

Канад улс Финланд, Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон баталсан анхны орон боллоо

27 | 0 | 2022/07/06, 09:39
gallery image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар хамтарсан мэдэгдэл хийлээ

46 | 0 | 2022/07/05, 19:33
gallery image

Өчигдөр 149 жолооч согтуугаар жолоо барьж, 150 хүн эрүүлжүүлэгджээ

39 | 0 | 2022/07/05, 18:09
gallery image

Хүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгуулахыг дэмжлээ

42 | 0 | 2022/07/05, 15:24
gallery image

Д.Ганбат: Гадаад хэргийн сайд нь костюм өмсөж, зангиа зүүгээд ирдэг болсон нь ОХУ манай улсад хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм болов уу

58 | 0 | 2022/07/05, 14:51
gallery image

Ч.Өнөрбаяр: Оросын ард түмнийг өрөвдөж байна

53 | 0 | 2022/07/05, 14:30
gallery image

Б.Батцэцэг: Монгол, ОХУ сансар судлалын салбарын хамтын ажиллагааг сэргээхээр тохирлоо

52 | 0 | 2022/07/05, 12:34
gallery image

ЗУРХАЙ: Өнөөдөр шарагчин хонь өдөр

46 | 0 | 2022/07/05, 10:53
gallery image

Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөжээ

48 | 0 | 2022/07/05, 10:38
gallery image

Байр суурь: МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид

54 | 0 | 2022/07/05, 10:31
gallery image

Улстөрчид бөх, морь хоёрыг "самарч" дууслаа

50 | 0 | 2022/07/05, 09:59
gallery image

Аажуу явбал аяндаа хүрнэ дээ

479 | 0 | 2022/07/04, 19:01
gallery image

НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа энэ сарын 8-нд дуусна

52 | 0 | 2022/07/04, 17:34
gallery image

Б.Энх-Амгалан: Төрөөс "Бадрах-Энержи" ХХК-тай холбоотойгоор малчдын эсрэг бодлого явуулж байна

54 | 0 | 2022/07/04, 15:58
gallery image

Засгийн газраас хурдан морины уралдааны журмыг баталжээ

50 | 0 | 2022/07/04, 15:12
gallery image

Завьт эргүүлийнхэн голын салаанд боогдсон иргэдийг татан гаргав

49 | 0 | 2022/07/04, 14:59
gallery image

Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар их хэмжээний бороо орж Хоолт-Цагаанхяр хоорондын төмөр зам усанд автан угаагджээ

62 | 0 | 2022/07/04, 11:54
gallery image

НАТО-гийн үйлдэл дэлхийг улам эмх замбараагүй болгож байна

46 | 0 | 2022/07/04, 10:43
gallery image

Их Британид 3000 гаруй цагаач иржээ

48 | 0 | 2022/07/04, 10:10
gallery image

Төрийн гурван өндөрлөгийн ХОМ

59 | 0 | 2022/07/04, 10:04
gallery image

Стив Жобст Эрх чөлөөний медаль нэхэн олгов

60 | 0 | 2022/07/02, 18:46
gallery image

"Ус нь хортой Улаанбадрахын малыг махны ченжүүд мэдэхийн дээдээр мэднэ"

84 | 0 | 2022/07/01, 17:21
gallery image

Дэлхийн даяар эдийн засгийн уналт үргэлжилж, инфляц “тэнгэрт” гарлаа

60 | 0 | 2022/07/01, 13:33
gallery image

"Хан жаргалант нутаг" нөхөрлөл, "Эрхэс голд" ХХК хууль бусаар 300 кг алт олборлосон асуудлыг шалгуулъя!

69 | 0 | 2022/06/30, 18:25
gallery image

“Naadam night-2022” арга хэмжээний билет худалдаанд гарлаа

67 | 0 | 2022/06/30, 18:06
gallery image

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан сурталчилгааны болон бусад самбарыг буулгана

62 | 0 | 2022/06/30, 14:23
gallery image

Япон, БНСУ, АНУ аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

64 | 0 | 2022/06/30, 11:25
gallery image

Хятадын эдийн засаг 114.4 их наяд юаньд хүрчээ

64 | 0 | 2022/06/30, 10:36
gallery image

Бодлогын хүү өссөнөөр эдийн засгийг сааруулах эрсдэлтэй

61 | 0 | 2022/06/30, 10:32
gallery image

Өчигдөр 164 жолооч согтуу жолоо барьж, 123 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

62 | 0 | 2022/06/30, 10:27
gallery image

2022 – 2023 оны улирлын хөлбөмбөг болон футзалын хуанли гаргана

56 | 0 | 2022/06/30, 09:44
gallery image

УИХ-ын сонгуулийг 10-р сард явуулах хувилбар яригдаж байна

66 | 0 | 2022/06/30, 09:29
gallery image

Дугуй нэршилтэй мотоциклийн хяналтгүй хэрэглээнээс хүүхдүүд эрсдэж байна

70 | 0 | 2022/06/29, 15:47
gallery image

Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг БНСУ-д харласан мэт худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье

68 | 0 | 2022/06/29, 15:44
gallery image

Ерөнхий сайд аа, танай намын залуус, төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна

88 | 0 | 2022/06/29, 15:40
gallery image

МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг данс руу нь шилжүүлж эхэллээ

69 | 0 | 2022/06/29, 15:38
gallery image

Монгол хүүхдүүд Дубайд оюун ухаанаараа манлайлж байна

53 | 0 | 2022/06/29, 13:07
gallery image

Солонгост 16 мянга гаруй Монгол иргэн “харлажээ”

61 | 0 | 2022/06/29, 12:11
gallery image

Чернобыль шиг ураны уршиг хүрээгээ тэлж Хатанбулаг суманд ажиглагдаж эхэлсэн

79 | 0 | 2022/06/29, 10:10
gallery image

Иргэд 17 жил үерийн ус туулна

63 | 0 | 2022/06/29, 09:45
gallery image

"БРИКС-ийн орнуудын дижитал эдийн засгийн түншлэлийн харилцааны систем"-ийг баталжээ

66 | 0 | 2022/06/29, 09:42
gallery image

Австралийн хүн ам хоёр дахин өсжээ

61 | 0 | 2022/06/28, 16:55
gallery image

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

64 | 0 | 2022/06/28, 11:24
gallery image

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

70 | 0 | 2022/06/28, 10:37
gallery image

Монголын жүдочид багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо

68 | 0 | 2022/06/28, 10:34
gallery image

“Их-7”-гийн удирдагчид дахин нэг “Бүс ба Зам” хэрэгжүүлнэ

62 | 0 | 2022/06/28, 10:29
gallery image

"Бадрах-Энержи" ХХК туршилт нэрийн дор хууль бус олборлолт хийснээс хойш ураны хор уршиг эхэлсэн

73 | 0 | 2022/06/28, 10:11
gallery image

"Замын-Үүдийг сайжруул" гээд явуулсан Б.Отгонсүх чинь замыг нь алдуулаад дууслаа даа, Ерөнхий сайд аа!

68 | 0 | 2022/06/28, 09:46
gallery image

“Өнөр” хорооллын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ

67 | 0 | 2022/06/28, 09:27
gallery image

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

1533 | 0 | 2022/06/27, 22:29
gallery image

Автомашины түрээс тэнгэрт хадаж, Приус 30-ын үнэ өсжээ

79 | 0 | 2022/06/27, 22:23
gallery image

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

76 | 0 | 2022/06/27, 18:50
gallery image

Алжирын баруун хойд хэсэгт газар хөдлөлт болжээ

76 | 0 | 2022/06/27, 14:59
gallery image

У.Хүрэлсүх: Төрийн бодлого оновчтой байх нь хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн тулах цэг

79 | 0 | 2022/06/27, 14:59
gallery image

Дуучин Э.Дүүриймаагийн “ХАВАР ХАЙР ХОЁР” шинэ дуу мэндэллээ

84 | 0 | 2022/06/27, 11:39
gallery image

НӨАТ-ын II улирлын баримтаа ирэх сарын 8-ны дотор бүртгүүлэх шаардлагатай

76 | 0 | 2022/06/27, 09:46
gallery image

Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ

71 | 0 | 2022/06/27, 09:43
gallery image

Израйлчууд барилгын ханыг нэвт харах технологи бүтээжээ

71 | 0 | 2022/06/27, 09:32
gallery image

Украинд албан ёсны нэр дэвшигчийн статус олгов

44 | 0 | 2022/06/24, 16:36
gallery image

Ковидын эсрэг вакцин 20 сая гаруй хүний амийг аварчээ

44 | 0 | 2022/06/24, 16:29
gallery image

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

50 | 0 | 2022/06/24, 15:44
gallery image

Наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

44 | 0 | 2022/06/24, 13:27
gallery image

Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс ангид болсныг зарлаж гэрчилгээ олгов

49 | 0 | 2022/06/24, 10:28
gallery image

Шилэн пасадын ажил гүйцэтгэж байсан 2 ажилчин нас баржээ

45 | 0 | 2022/06/24, 09:37
gallery image

Засмал замын дугуйн УАШТ өнөөдөр эхэлнэ

36 | 0 | 2022/06/24, 09:31
gallery image

“Баруун - Зүүн” тээврийн коридорыг Монгол, Хятад руу сунгана

48 | 0 | 2022/06/24, 09:26
gallery image

АНУ-д хувийн нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амиа алджээ

50 | 0 | 2022/06/23, 14:25
gallery image

ШӨХТГ-аас импортын хүнсний бүтээгдэхүүний үнэд хяналт тавин ажиллаж байна

52 | 0 | 2022/06/23, 14:02
gallery image

ЭЕШ | Шалгалтын дүн онооны батламж хуудсыг ЦАХИМААР олгоно

63 | 0 | 2022/06/23, 12:33
gallery image

Цементийн үнийн огцом өсөлт, барилгачдыг ажилгүй суухад хүргэж байна

56 | 0 | 2022/06/23, 12:17
gallery image

Оросын гадаад валютын өрийг рублиэр төлөх тухай зарлигт гарын үсэг зуржээ

45 | 0 | 2022/06/23, 12:07
gallery image

ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал эхэллээ

46 | 0 | 2022/06/23, 10:10
gallery image

Нийслэлийн удирдлагууд газрын асуудлыг шийдэж, 640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавилаа

44 | 0 | 2022/06/23, 09:59
gallery image

Хүннү хорооллын баруун талд барилгын кран унаж, хоёр хүн амиа алдлаа

59 | 0 | 2022/06/22, 19:47
gallery image

Бусдын тээврийн хэрэгслээс ₮1.2 тэрбумын үнэт эдлэл хулгайлсан есөн этгээдийг баривчлжээ

96 | 0 | 2022/06/22, 12:11
gallery image

Баянзүрх: Цахилгааны аюулгүй ажиллагааг хангаж байна

74 | 0 | 2022/06/22, 10:48
gallery image

Зөвшөөрлийн тухай хуулийн онцлох заалтууд

70 | 0 | 2022/06/22, 10:38
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

63806 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

53461 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

43929 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

41741 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

37116 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

31517 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

25984 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Монгол бичиг сурах амархан

25932 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

25370 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

18792 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

16684 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

15071 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Элэгний эм ОНИГОО

13574 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

13057 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

12903 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Секси Монгол охидын сельфи

12899 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

12576 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

12486 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

12484 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

11961 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

11942 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Найман аймаг

11881 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

11736 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

11623 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Ардын бор эмчилгээ

10985 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

10881 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

Далай ламын сургаал

10630 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

10350 | 45 | 2017/03/23, 10:03
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

10345 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

10240 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

10141 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

10040 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

9998 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

9895 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

9858 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

9835 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

9707 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

9681 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

9650 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

9455 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

9452 | 0 | 2021/06/30, 20:29
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

9438 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

9166 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

9136 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

8783 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

8729 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

8694 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

8508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

8411 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

8387 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

8374 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

8193 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Хүннү Молл хүмүүсийг хуйлруулж байна

8193 | 0 | 2015/03/24, 17:09
gallery image

“Эрдэнэт-40” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

8077 | 3 | 2018/09/26, 15:47
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

7985 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

7645 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Ц.Мянганбаярын дараагийн бүсгүй Н.Намуунцэцэг үү?

7633 | 14 | 2015/03/30, 11:12
gallery image

Ж.Нандинцэцэг: Спортын хувцас нь биед сууж хөлсийг шингээх нь чухал

7487 | 0 | 2015/07/31, 11:36
gallery image

Хүний тархи хэмээгч гайхамшиг...

7359 | 0 | 2015/08/04, 15:13
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

7352 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

41741 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

53461 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

31517 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

43929 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

25984 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

25370 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

9858 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

8411 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

11942 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

7985 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

8508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

8729 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

5918 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

7352 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

7645 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

12903 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

1709 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

5443 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

6538 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

6823 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

4550 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

5447 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

4961 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

5571 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

4265 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

6734 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

3276 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

4167 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

4104 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

4645 | 324 | 2015/04/20, 15:44
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

7112 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

5145 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

9136 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2471 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2973 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

4042 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2888 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

3258 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

5392 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2369 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.