![]() |
Дэлхийн яруу найргийн өдөр гуравдугаар сарын 21-нд тохиодог бөгөөд 1999 онд ЮНЕСКО бүртгэж авсан байна.
ЮНЕСКО-гоос гаргасан яруу найргийн өдрийн тухай тунхаглалд “Үндэсний, бүс нутгийн болон олон улсын яруу найргийн хөдөлгөөнд түлхэц үзүүлж, танин мэдүүлэх” зорилготой хэмээжээ.
Өмнө нь яруу найргийн өдрийг аравдугаар сард тэмдэглэдэг байсан аж. Харин хоёрдугаар зууны сүүлээр аравдугаар сарын 15-нд буюу Ромын яруу найрагч Виргилийн төрсөн өдрийг тохиолдуулан тэмдэглэх болсон юм байна.
Зарим улсууд аравдугаар сард үндэсний яруу найргийн өдрийг тэмдэглэдэг уламжлалаа хадгалан үлджээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?