| |
Шар сүүнд маш их хэмжээний хүний биед ашигтай бодис агуулагддаг учраас гоо сайхны бэлэн коктейль гэгддэг. Шар сүүг жаахан амтлаад уухад таний арьс толийж гэрэлтээд та өөрийгөө толинд итгэл дүүрэн харах болох төдийгүй оройн хоолны оронд ууж заншвал биеийн галбирт сайнаар нөлөөлдөг ажээ.
Та коктейль-оо бэлдэхийн тулд 0,5 литр шар сүү, нэг цайны халбага зөгийн бал, нэг цайны халбага нимбэгний шүүс байхад л хангалттай бөгөөд сайтар хутгаж найруулаад шууд ууна.
Мөн шар сүүг үсэндээ түрхээд 20 минутын дараа угаавал өнгө нь сэргэдэг.
Түүнчлэн шар сүүг дисбактериоз, авитаминозтой хүмүүс /хамгийн энгийн шинж тэмдэг болох хумс давираатах/ үед уувал сайн үр дүнгээ өгдөг.
Харин шар сүүтэй ваннд орвол арьс хамба хилэн шиг л зөөлөн болдог. Үүнийг бэлдэхийн тулд 1-1,5 литр шар сүүг 37-38 хэмийн халуун усанд хийж найруулаад 15-20 минут суухад хангалттай ажээ. Энэ мэтээр шар сүүг биеийн эрүүл мэнд болон гоо сайханд хэрэглэхэд нэн ач холбогдолтой юм банйа.
ЧОЙ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?