| |
Жирийн жолоочоос барилгын том компаний захирал болтлоо өссөн "Алтай
констракшн”-ийн захирал Бат-Эрдэнийг хүмүүс сайн бизнесмэн гэхээсээ илүү
сүйхээтэй эр гэлцдэг. Эрх мэдэлтнүүдийн эвийг олохдоо гаршсан гэгддэг
Бат-Эрдэнэ захирал гадаад дотоодын сургууль төгсөж, толгойгоо цэнэглэсэн
хүмүүсээс ч илүү мөнгө олж өсгөх нарийн аргыг эзэмшиж, хотын төвийн А
зэрэглэлд багтдаг газруудад олон давхар шилэн байшин сүндэрлүүлсэн
нэгэн.
Газар тариалан, уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээ гээд хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг "Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ нь морины хоббитой бол түүний ах Батбаасангийн цуглуулгын машинууд их хотын замд өнгө нэмэх нь бий. Төв аймгийн ТМС-ийг токарьчин мэргэжлээр төгссөн Батбаасан захирал дүү шигээ моринд "донтоод” байхгүй ч машинд бол гар татдаггүй нэгэн. Тээврийн жолооч аав, морин спортын анхны дасгалжуулагч ээжийн нөлөө ийнхүү хөвгүүдээ уруу татаж орхисон юм билээ.
Тиймдээ ч Батбаасан "Алтай констракшн” компанийхаа дэргэд "Үндэсний авто спортын клуб”-ыг байгуулж, мото спортын Ази тивийн аварга Э.Халиунболдыг тамирчнаараа авч байсан нь саяхан. Тэгвэл залуухан тэрбумтаны ээж Т.Цэрмаа гэгч хатагтай сүүлийн үед олны анхаарлыг татаж эхлээд байна. Х.Бат-Эрдэнийн моринд дурлах болсон түүх нь түүний ээжтэй холбоотой. Улс, бүсийн наадмаас 15 айраг түрүү авсан амжилтаараа алдарт уяачдын эгнээг тэлэх болзол хангасан Х.Бат-Эрдэнийн ээж Төмөржаагийн Цэрмаа таван настайгаас улсын наадамд морь уралдуулж эхэлсэн намтартай. Уралдааны моринд хүнддэх яагаа ч үгүй цагаасаа сонгомол морин спортын тамирчин болж, холч морьдын уралдаанд хэдэнтээ түрүү авснаар "Манлай хүлэгч” цолоор шагнуулж, морин спортын анхны мастер болсон.
Эцэг Төмөржаа нь цуутай уяачдын нэг байсан гэнэ. Тиймээс ч ээжтэйгээ хамт морь сонирхох болсон Х.Бат-Эрдэнэ моринд гар татдаггүй. Бас алитваа уралдаан тэмцээнд үргэлж ээжтэйгээ хамт ирдэг гэнэ. Асар их хөрөнгө мөнгөтэй, барилгын компанитай, бас Хоногт 2250-2700 шоо метр зуурмаг үйлдвэрлэх боломжтой, бүрэн автомат тоног төхөөрөмж, хяналтын камер бүхий цахим удирдлагатай, зургаан шоо метр багтаамжтай зуурмаг тээвэрлэх автомашины баазтай, улсын хэмжээнд итгэмжлэгдсэн лабораторитай хүүгийнхээ хамтаар Т.Цэрмаа хатагтай сүүлийн үед цул алтаар гоёх болоод удаж байна. Энэ нь ч аргагүй. Х.Бат-Эрдэнийн "Алтай констракшн” ХХК сүүлийн үед алтны том орд газар дээр олборлолт явуулж эхлээд байгаа.
Дан алтны ордын 4 лицензтэй тэрээр Баянхонгорын Гурванбулаг, Сэлэнгийн Хүдэрт олборлолт хийдэг. Эднийх алтны 904 га газарт хамраах том орд газар эзэмшдэг. Хамгийн сүүлчийн лицензний хугацаа нь 2039 оны 2 сарын 24-нд дуусах гэнэ. Монголд 3-аас дээш тооны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 49 хүн байгаагийн нэг нь Х.Бат-Эрдэнэ захирал гэхээр түүний ямархуу эд хөрөнгөтэй нь тод харагдах байх. Сүүлийн үед алтны орд газраасаа их хэмжээний ашиг олох болсон Х.Бат-Эрдэнэ, түүний гэр бүлийнхэн алтаар л гоёж, олны нүдээс онцгойрох болоод байна.
Түүний ээж манлай хүлэгч Т.Цэрмаа гэхэд л цагаан булган малгай дээрээ гурван морины толгойны дүрс бүхий цул алтан орой суулгуулж, малгайгаа гоёжээ. Энгэрийн зүү ээмэг бөгж, дээлнийхээ товчийг хүртэл алтадсан энэ хатагтай сүүлийн үед шүдээ хүртэл алтдуулж, алтан тоногтой эмээл, хазаар, ташуураар гангарч байна.
http://www.shudarga.mn/news/17493.html
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?