![]() |
Ингэснээр хөдлөх бүрэлдэхүүний парк нэмэгдэж, хэд хэдэн өртөө, зөрлөгийн замыг уртасган, төмөр бетон дэртэй их засварын ажил хийж, алсын удирдлагатай зөрлөгүүд баригдаж байгаа зэрэг дэвшлүүд гарчээ.
Үүний үр дүнд галт тэрэгний техникийн болон хэсгийн хурд, дундаж жин нэмэгдэж, вагон эргэлт хурдассан байна. Мөн өнгөрсөн оны тайлан мэдээгээр 21 сая 119 мянган тонн ачаа тээвэрлэн, 16 сая 538 мянган тонн ачаа ачиж, 3.3 сая зорчигч тээвэрлэсэн дүн гарсан байна. Харин 2015 оныг "Тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах жил”-ээр зарлаж захиалагчиддаа хүрсэн ажил, үйлчилгээ үзүүлэх замаар үйл ажиллагаагаа өргөтгөх зорилт тавьжээ. Тухайлбал, суудлын галт тэрэгний үйлчлэгчдийн зорчигчидтой харьцах харилцаа, хувцаслалт, соёл, тасалбар худалдаалах төвүүдийн хөнгөн шуурхай үйлчилгээ, IT технологийг өргөнөөр ашиглах, ачаа илгээгч, хүлээн авагчидтай хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэсэн зохистой харилцаа, үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа аж.
С.ОТГОН
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?