![]() |
Зургаадугаар сарын 25-нд Брэд Питтийн тансаг харшид гэмт этгээдүүд нэвтэрч, ихээхэн хохирол учруулсан тухай мэдээлсэн. Тэгвэл Лос-Анжелесийн Цагдаагийн газрын дарга Жим Макдоннелл хулгайн хэргийг үйлдсэн дөрвөн этгээдийг баривчилснаа зарлалаа. Хэдийгээр Брэд Питтийн байшинд орсон хулгайчид гэж хэлээгүй ч гэлээ хаягийг нь яг хэлсэн байна.
"Нүүрэндээ багтай этгээдүүд хашааг даван орж, шилэн цонхыг хагалаад дотогш нэвтэрсэн. Тэд байшинд ороод эд зүйлс хулгайлаад хэргийн газраас зугтсан” гэж мэдээлжээ. Хулгайчдыг 16-18 насныхан гэдгийг Макдоннелл тодотгон хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хулгайн бүлэглэлийнхэн насанд хүрээгүй учир хуулийн дагуу хүнд шийтгэл ногдуулах боломжгүй ажээ.
Брэд Питтийг "F1” киноны зураг авалтаар явсан хойгуур энэ хэрэг гарсан байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд Лос-Анжелест амьдардаг жүжигчин Николь Кидман, Остин Батлер, хөлбөмбөгч Оливье Жиру нарын гэрт хулгай орсон гэнэ.
Хулгайн бүлэглэлийнхэн алдартнуудыг сошиал хаяг дахь мэдээллээр нь хаана байгааг олж мэдэж, байхгүй хойгуур нь нэвтэрдэг ажээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?