| |
Тус хэлтсийн мэргэжилтнүүд хороодод ажиллаж ажил хөдөлмөр эрхлэх чадвартай, ажил идэвхитэй хайж буй болон тус хэлтэст бүртгэлтэй иргэдийн гэрт нь очиж нөхцөл байдлын нарийвчилсан судалгааг гаргажээ. Ингэснээр ажил олгогч компаниуд цаг хугацаа алдалгүй ажиллах хүчээ олж байгаа бол ажил хайгч иргэд гэрээсээ ажилтай болох боломжтой болсон аж.
Уг аян нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад түргэн шуурхай хүргэх, ажил олгогч болон ажилгүй иргэдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, ажилд зуучлах үйлчилгээ, ажлын байрны захиалга бүртгэл мэдээллийг идэвхижүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм байна.
Г.НАРАН
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?