Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
|
Т.Урансайхан: Хими эмчилгээ нь дархлааг түр хугацаанд сулруулдаг тул халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй
Бичсэн:
zulaa
2025/09/19/, 12:36
Tweet
Хавдрын мэс заслын өмнөх болон дараах хими эмчилгээний талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хавдрын химийн тасгийн их эмч, АУ-ны магистр Т.Урансайхантай ярилцлаа.
-Хими эмчилгээ хийлгэсний дараах эхний саруудад өвчтөн ямар хоол хүнснээс татгалзаж, юуг түлхүү хэрэглэх ёстой вэ?
-Хими эмчилгээ дууссаны дараа өвчтөний бие аажмаар сэргэх үйл явц эхэлдэг бөгөөд энэ үед зөв амьдралын хэв маяг маш чухал ач холбогдолтой. Эмчилгээний үр дүнг баталгаажуулж, цаашдын амьдралын чанарыг хадгалах, сайжруулах хамгийн гол хүчин зүйлсийн нэг нь хооллолт юм.
Юуны өмнө хоол хүнсээ тэнцвэртэй байдлаар сонгох хэрэгтэй. Бие махбодь сэргэхийн тулд уураг, нүүрс ус, эслэгээр баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатай. Уураг нь гэмтсэн эд эсийг нөхөн сэргээхэд чухал бол нүүрс ус нь өдөр тутмын энергийг хангаж өгнө. Эслэг нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний хэвийн үйл ажиллагааг хадгалах давуу талтай. Хими эмчилгээний дараа шингэний хэрэглээг нэмэгдүүлэх нь мөн маш чухал. Ус болон шингэн зүйл хангалттай ууснаар биеэс хорт бодис хурдан гадагшилж, бөөр болон бусад эрхтний ачаалал буурна.
Мөн нэг зүйлийг онцлон анхаарах хэрэгтэй. Хими эмчилгээний үед болон дараа нь цусны эсүүд, ялангуяа дархлаанд чухал үүрэгтэй цагаан эсүүдийн тоо буурах нь түгээмэл тохиолддог. Үүний улмаас дархлаа суларч, халдвар авах эрсдэл нэмэгддэг. Ийм нөхцөлд түүхий хүнс хэрэглэх нь хүнсний гаралтай халдвар авах өндөр магадлалтай тул аль болох болгоомжлох, зайлсхийх шаардлагатай. Харин жигнэсэн, чанасан зэрэг бүрэн боловсруулсан хоол хүнсийг хэрэглэснээр дархлааны тогтолцоог хамгаалж, биеийг аажмаар тэнхрүүлэхэд дэмжлэг болно. Ингэснээр хими эмчилгээний дараах зөв хооллолт нь зөвхөн биеийн тэнхээг сэргээхээс гадна өвчтөний цаашдын амьдралын чанарыг сайжруулдаг.
-Дархлааны тогтолцоо нь сулардаг тул өдөр тутмын амьдралдаа ямар дэглэмийг сахих шаардлагатай вэ?
-Хими эмчилгээ дууссаны дараа өвчтөн бие махбодь болон сэтгэлзүйн хувьд нэлээд хүнд байдалд ордог. Учир нь хими эмчилгээ нь олон сар үргэлжилдэг, биеийг ихээхэн зүдрээдэг урт хугацааны процесс байдаг. Иймээс эмчилгээ дууссаны дараах амьдралын хэв маяг нь эрүүл мэндээ сэргээж, амьдралын чанараа сайжруулахад маш чухал үүрэгтэй.
Юуны өмнө тэнцвэртэй хооллолтыг хэвшил болгох нь хамгийн гол алхам. Үүнтэй зэрэгцэн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй. Өөрийн биеийн онцлогт тохирсон хөнгөн болон дунд зэргийн хөдөлгөөнүүдийг сонгох нь зүйтэй. Жишээлбэл, өдөрт 20-30 минут алхах, хөнгөхөн шогших, сунгалтын дасгал хийх, эсвэл иогоор хичээллэх нь биеийн тэнхээ сэргээж, булчингийн масс болон уян хатан байдлыг хадгалахад эерэг нөлөө үзүүлнэ. Мөн дасгал хөдөлгөөн нь зөвхөн биеийн эрүүл мэнд төдийгүй сэтгэл санааг тайвшруулж, тогтвортой байхад чухал хувь нэмэртэй. Энэ үед архи, тамхи зэрэг хорт зуршлаас бүрмөсөн татгалзах шаардлагатай. Учир нь эдгээр нь зөвхөн биеийн дархлааг сулруулах төдийгүй дахилт гарах эрсдлийг нэмэгдүүлдэг. Харин өдөр тутмын амьдралдаа аажмаар ажилдаа орж, нийгмийн харилцаандаа эргэн нэгдэх нь сэтгэлзүйн хувьд эерэг өөрчлөлт авчирч, амьдралын чанарыг дээшлүүлдэг.
Хавдрын дараах эхний хоёр жил нь дахилт гарах хамгийн өндөр эрсдэлтэй үе тул тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдах нь чухал юм
Хими эмчилгээ дууссан ч эмнэлгийн хяналт байнга үргэлжилнэ. Ихэвчлэн гурван сар тутамд эмчлэгч эмчдээ үзүүлж, лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээ хийлгэдэг. Ингэснээр эрт үед сэргийлэх, дахилтыг илрүүлэх боломж нэмэгддэг.
-Эмчийн хяналтад байх хугацаа хэр удаан үргэлжилдэг вэ?
-Хавдрын дараах хяналтын хугацаа нийт таван жил үргэлжилдэг нь эмчилгээний үр дүнг баталгаажуулах, дахилт болон үсэрхийлэл гарах эсэхийг хянахад чиглэдэг. Эхний хоёр жил хамгийн эрсдэлтэй үе тул энэ хугацаанд гурван сар тутам эмчлэгч эмчдээ үзүүлэх шаардлагатай. Харин гурав дахь жилээс хойш үзлэгийн давтамж зургаан сар болж, дөрөв дэх жилээс эхлэн жилдээ нэг удаа хяналт хийлгэнэ. Хэрэв таван жилийн турш дахилт болон үсэрхийлэл илрээгүй бол өвчтөн бүрэн эдгэрсэнд тооцогдож, тогтмол хяналтаас гардаг.
Хяналтын хугацаанд өвчтөн өөрийн биеийн байдалд анхааралтай хандах нь маш чухал. Ялангуяа дараах шинж тэмдгүүд илэрвэл гурван сарын үзлэгээ хүлээлгүйгээр яаралтай эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй. Үүнд гэнэт буюу удаан үргэлжилсэн зовиур илрэх, элэг, бөөрний үйл ажиллагаанд өөрчлөлт мэдрэгдэх, цус алдах, халуурах зэрэг шинж тэмдгүүд орно. Ийм тохиолдолд шуурхай үзлэг хийлгэснээр дахилтыг эрт үед илрүүлэх, хүндрэлээс сэргийлэх боломжтой.
-Хими эмчилгээний дараах сэтгэлзүйн өөрчлөлт, ядаргаа, нойргүйдлийг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өгнө үү?
-Хими эмчилгээ дууссаны дараа өвчтөн зөвхөн бие махбодийн төдийгүй сэтгэлзүйн хувьд ч маш их хүндрэлтэй байдалд ордог. Энэ нь хими эмчилгээний хугацаа ихэвчлэн 4–6 сар үргэлжилдэг бөгөөд зарим тохиолдолд түүнээс ч урт хугацаанд явагддагтай холбоотой. Удаан хугацаанд эмчилгээ хийлгэхдээ өвчтөн ажлаасаа чөлөө авч, өдөр тутмын нийгмийн харилцаанаас тодорхой хэмжээнд тусгаарлагдах шаардлага тулгардаг. Энэ нь ганцаардал, гуниг, сэтгэл гутрал, түгшүүр зэрэг сөрөг мэдрэмжийг бий болгох эрсдэлтэй. Иймээс өвчтөн зөвхөн биеийн бус, сэтгэлзүйн дэмжлэг ч зайлшгүй авах хэрэгтэй. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон нь ойлгож дэмжих нь хамгийн эхний чухал хүчин зүйл. Өвчтөнтэй илэн далангүй ярилцах, хамтдаа цагийг өнгөрүүлэх, энгийн зүйлсийг хамт хийх нь тэдний сэтгэл санааг тогтвортой байлгахад тусална. Үүнээс гадна мэргэжлийн сэтгэлзүйчтэй уулзах, бүлгийн уулзалт, туршлага солилцох уулзалтад оролцох нь сэтгэлзүйн хувьд чухал дэмжлэг болдог.
-Хими эмчилгээний дараах гам барилт болон гам бариагүйгээс үүдэх сөрөг үр дагаврын талаар мэдээлэл өгнө үү?
-Хими эмчилгээний дараах амьдралын хэв маяг нь богино хугацааны болон урт хугацааны гэсэн хоёр чиглэлтэй байдаг. Хими эмчилгээний явц дууссаны дараах эхний үед цусны шинжилгээг тогтмол хийж, биеийн байдалд анхааралтай хяналт тавина. Энэ үед хамгийн чухал зүйл бол халдвараас сэргийлэх, гарч болзошгүй шинж тэмдгүүдийг хянах, тэнцвэртэй хооллох, шингэний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг зөвлөмжүүд юм. Хими эмчилгээний гаж нөлөө бүр дээр эмч өвчтөнд тодорхой зааварчилгаа өгдөг бөгөөд эдгээрийг чанд мөрдөх нь биеийн тэнхээ сэргэхэд нөлөөлнө.
Хими эмчилгээний нөлөө зөвхөн шууд хугацаанд бус, хожим эрхтэн тогтолцоонд удаан хугацааны өөрчлөлт бий болгож болзошгүй. Жишээлбэл, элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдал, зүрх болон уушгины үйл ажиллагааны доройтол зэрэг хүндрэл гарч болно. Иймээс урт хугацааны хяналтад биохимийн болон цусны шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхо, уушгины багтаамжийн шинжилгээ зэрэг үзлэгийг тогтмол хийлгэх шаардлагатай. Мөн хавдрын дахилтыг илрүүлэх зорилгоор лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээг тогтмол хийдэг.
Хими эмчилгээний дараах эхний 7-10 хоногт өвчтөнд эм уух болон бусад эмчилгээний нарийвчилсан зөвлөгөөг эмч өгдөг. Төлөвлөсөн хугацаандаа цусны шинжилгээгээ хийлгэж, тогтмол эмчлэгч эмчдээ үзүүлэх нь эмчилгээний дараах нөхцөл байдлыг аюулгүй давах үндэс болдог. Жишээлбэл, хөхний хавдартай өвчтөнд таван жилийн турш тогтмол уух эмийг зааж өгдөг. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд хими эмчилгээ хийлгэж байх хугацаанд жирэмслэхийг хориглодог бөгөөд жирэмслэлтээс хамгаалах аргыг заавал зөвлөдөг. Учир нь энэ үед жирэмслэх аваас ургийн гаж хөгжил, дутуу төрөлт зэрэг эрсдэл өндөр байдаг.
Эрэгтэй өвчтөнүүдийн хувьд хими эмчилгээ нь үр тогтоох чадварыг бууруулах нөлөө үзүүлдэг тул эмчилгээ эхлэхийн өмнө сперм хадгалуулах зөвлөмжийг өгдөг. Энэ нь цаашид хүүхэдтэй болохоор төлөвлөж буй гэр бүлд чухал ач холбогдолтой. Иймээс хими эмчилгээнд орохоос өмнө эмч нар тухайн өвчтөн болон түүний гэр бүлд эмчилгээний явцад болон дараа үүсэж болох эрсдэлийг дэлгэрэнгүй тайлбарлаж, зөвлөгөө өгснөөр тэднийг бие бялдар, сэтгэлзүйн хувьд бэлтгэх нь эмчилгээний салшгүй нэг хэсэг болдог.
-Хавдраас урьдчилан сэргийлэх, эрт үед илрүүлэх зорилгоор хүмүүс ямар үзлэгт хэр давтамжтай орж байхыг зөвлөдөг вэ?
-Хими болон бай эмчилгээ нь хавдрын эмчилгээний гол аргуудын нэг бөгөөд тухайн өвчтөний онош, өвчний үе шат, эмчилгээний зорилгоос хамааран гурван үндсэн хэлбэрээр хийгддэг.
Нэгдүгээрт, мэс заслын өмнөх хими эмчилгээ.
Хавдрын хэмжээг багасгаж, улмаар мэс заслын хүрээг нарийсгах зорилготой. Ингэснээр мэс заслын үеийн эрсдэл буурч, хавдрыг илүү үр дүнтэйгээр авах боломж бүрддэг.
Хоёрдугаарт, мэс заслын дараах хими эмчилгээ.
Хавдрыг бүрэн авсан ч бичил түвшний үлдэгдэл эсүүд болон нүдэнд үл харагдах үсэрхийлэл байх магадлалтай. Үүнийг таслан зогсоож, хавдрын дахилтаас урьдчилан сэргийлэх зорилготой.
Гуравдугаарт, мэс засал хийх боломжгүй тохиолдолд.
Өвчтөнд хүчтэй зовиур илэрч, өдөр тутмын амьдралд нь саад болж байгаа үед хими эмчилгээ хийдэг. Энэ нь хавдрын хорт шинжийг бууруулж, өвчтөний зовиурыг намжаах, амьдралын чанарыг тодорхой хэмжээнд хадгалахад чиглэнэ.
Хавдраас урьдчилан сэргийлэх нь эмчилгээ хийхээс хавьгүй үр дүнтэй байдаг. Тиймээс 30-аас дээш насны хүмүүс тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь маш чухал. Жилдээ нэг удаа бүтэн биеийн ерөнхий үзлэгт орох, хоёр жил тутамд дурангийн шинжилгээ хийлгэх нь хавдрын эрсдлийг эрт үед илрүүлэхэд тусална. Хавдрыг бага дээр нь оношилж эмчлэх боломж бүрдэх бөгөөд энэ нь бүрэн эдгэрэлтийн магадлалыг ихээхэн нэмэгдүүлдэг. Хавдар бол богино хугацаанд бус, олон жилийн туршид аажмаар үүсдэг өвчин. Тиймээс хүн бүр амьдралын хэв маягаа бага багаар зөв чиглэлд өөрчилж, эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, хорт зуршлаас татгалзах зэрэг дадал хэвшлийг бий болгосноор хавдраас сэргийлэх бүрэн боломжтой.
-Ямар тохиолдолд хими эмчилгээ хийх шаардлагатай болдог вэ?
-Хими эмчилгээ хийх үндсэн заалт нь тухайн хавдар эд эсийн шинжилгээгээр батлагдсан байх явдал юм. Үүний дараа хавдрын төрөл, байрлал, шатлал зэргийг харгалзан үзэж хими эмчилгээнд хамруулах эсэхийг шийддэг. Зарим төрлийн хавдрын хувьд гуравдугаар шатнаас дээш үед хими эмчилгээг хийдэг бол өөр төрлийн хавдарт илүү эрт үеэс нь хэрэглэх шаардлага гардаг. Өвчний эрхтнээсээ шалтгаалан заалт нь өөр өөр байдаг тул заавал тодорхой нэг шатнаас эхэлдэг гэж хэлэх боломжгүй юм.
-Хими эмчилгээний курс хэдэн удаа давтагдахыг юунаас хамаарч тогтоодог вэ?
-Химийн тариа буюу бай эмчилгээ нь өвчтөний биед цусны замаар орж, хорт хавдрын эсийг хордуулж, эмчлэх үйлчилгээтэй эмчилгээний арга юм. Гэвч хүн бүрийн бие организм хими эмчилгээг өөр өөрөөр хүлээж авдаг учир үр дүн нь харилцан адилгүй байдаг. Хими эмчилгээний курс буюу давтамжийг тухайн өвчтөний дүрс оношилгооны шинжилгээнд үндэслэн шийддэг. Жишээлбэл, зарим өвчтөнд 4 курс, заримд 6 курс, заримд нь 9–12 курс хийгдэж болдог.
Эмчийн зүгээс өвчтөн болон түүний гэр бүлд эмчилгээ хэрхэн явагдах, ямар үр дүнд хүрэх, бие махбодид ямар өөрчлөлт гарах талаар дэлгэрэнгүй танилцуулдаг. Мөн сэтгэл санааг бэлдэх, эмчилгээний үр дүнгийн талаар тайлбар өгч, өвчтөн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд л хими эмчилгээг эхлүүлдэг. Ингэснээр өвчтөн болон гэр бүл нь эмчилгээний явцад илүү бэлэн, итгэлтэй байж, хүндрэлийг багасгах боломжтой болдог.
-Хими эмчилгээнд орохоос өмнө болон эмчилгээний явцад халдвараас сэргийлэхэд ямар арга хэмжээг авч, өвчтөн болон ар гэр нь юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Хими эмчилгээнд орохоор бэлдэж байгаа болон эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд халдвараас хамгаалах арга хэмжээг онцгой сайн сахих шаардлагатай байдаг. Учир нь хими эмчилгээ нь дархлааг түр хугацаанд сулруулдаг тул халдвар авбал хурдан хүндрэх эрсдэл өндөртэй.
Тухайлбал, хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал бөгөөд гараа тогтмол угаах, амны хөндий болон арьсны халдвар үүсгэх голомтыг эмчлэх, цэвэрхэн байлгах хэрэгтэй. Олон нийтийн газраар явахгүй байх, хүн ихтэй газраар бол маск зүүх нь халдвар авах эрсдлийг бууруулна. Мөн ар гэрийнхэн ч маск зүүх, гараа угаах зэрэг хувийн ариун цэврийг чанд сахиж, халдвараас хамгаалах хэрэгтэй. Амны хөндий, арьсны халдварын голомтыг эмчлэсний дараа хими эмчилгээ хийх нь зүйтэй. Хатиг, буглаа зэрэг халдвар үүсгэх голомт байвал эдгэрсний дараа эмчилгээ эхэлдэг. Мөн улирлын томуу, ханиад зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй. Эдгээр бэлтгэлээ сайн хангаж, халдвараас хамгаалах арга хэмжээг мөрдсөн тохиолдолд хими эмчилгээний процессууд илүү амжилттай, аюулгүй явагддаг. Хими эмчилгээ дууссаны дараа цаг хугацаандаа эмчид үзүүлж, гам барилтыг сахих нь биеийн сэргэлтэд чухал ач холбогдолтой юм.
-Ярилцсанд баярлалаа.
https://itoim.mn/a/2025/09/18/healthy-mongolia/xhq?71f52bb623f2de5e70501889003fae8c
Төстэй мэдээллүүд
"Бөөрний дутагдалтай өвчтөн жил бүр 390 нэмэгдэж байна"
2025/03/21, 11:14
С.Бямбасүрэн: Сүүлийн үед нэг хүн хоёр бие даасан хавдартай байх тохиолдол ихэссэн
2024/08/23, 11:08
БАРИМТ: Хавдартай нэг иргэн сард 3 сая төгрөгийн эм хэрэглэж байна
2023/02/03, 10:18
Хавдар судлалын үндэсний төвд Хөхний төв нээлтээ хийлээ
2021/10/29, 15:50
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:
*
Илгээх
Булааж хамгаалах тактик уу?
131
|
0
|
2025/11/12, 12:34
А.Ариунзаяа: Энэ удаагийн улсын төсөв "Лааз хуягаагийн лаазалсан төсөв" боллоо
167
|
0
|
2025/11/11, 15:48
Цахим гаваа таслан машин хулгайлж байсан хөвгүүд хүний амь бүрэлгэжээ
756
|
0
|
2025/11/06, 14:44
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
851
|
0
|
2025/11/05, 18:19
Closed Cases: Насанд хүрээгүй охины амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэрэгт холбогдсон залууд гурван жилийн ял оноожээ
1022
|
0
|
2025/11/04, 18:13
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
886
|
0
|
2025/11/03, 15:03
Д.Ганцогт: "Номин Холдинг" тоног төхөөрөмж, үйлдвэрийн машиныг хулгайлж, тонож, луйвардсан
1163
|
0
|
2025/10/31, 11:47
АПЕК-ийн чуулганаар "G-Dragon" үнэгүй дуулж, "RM" илтгэл тавих уу?
1167
|
0
|
2025/10/30, 11:31
Гэр бүлийг хөгжүүлэхэд зарцуулагдах төсвийг ТАНАСНААР нэг өрхөд 143 төгрөг ногдож байна
1383
|
1
|
2025/10/29, 18:42
Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ
1437
|
0
|
2025/10/28, 12:27
Н.Амарбаясгалан: Хүнд дурсамжийг нь бэлэглэх хамгийн сайхан
1581
|
0
|
2025/10/27, 12:10
“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
1711
|
0
|
2025/10/24, 19:22
Ж.Золжаргал: “Нүүрсний хулгай” гэх ойлголт нь нууц гэрээ, намын томилгоо, улс төртэй шууд холбоотой
1231
|
0
|
2025/10/24, 11:15
Пак Бом "YG"-ийн гүйцэтгэх продюсерын эсрэг хэрэг мэдүүлэв
1115
|
0
|
2025/10/23, 16:55
Дээд шүүх АН-ын дүрмийн шинэчлэлийг бүртгэхээс татгалзлаа
1066
|
1
|
2025/10/20, 14:42
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
1023
|
0
|
2025/10/16, 13:58
2026 оны Берлиний наадамд танилцуулах монгол кино төслүүд шалгарлаа
819
|
0
|
2025/10/15, 14:26
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав
711
|
0
|
2025/10/14, 15:11
Таван хүний амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол гарчээ
661
|
0
|
2025/10/13, 14:23
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг албан тушаал, намаас нь түдгэлзүүлээд шалгах нь зөв юм биш үү
629
|
0
|
2025/10/10, 14:54
Зарын дагуу очиж бусдыг дээрэмдсэн залуусыг зочид буудлаас баривчлав
460
|
0
|
2025/10/09, 14:23
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр “хүний эрүүл мэндийн төлөө” хэмээн сурталчилах авч тэр нь хэрэг дээрээ хүний эрүүл мэндээ хамгаалах эрхийг боогдуулж байна
369
|
0
|
2025/10/08, 17:43
#Closed_Cases | Олимпийн аварга Н.Түвшинбаярын нэр, спортын амжилтаас шүүхийн танхим руу шилжсэн эмгэнэлт түүх
371
|
0
|
2025/10/08, 16:29
“Boots” цуврал аравдугаар сарын 9-нд нээнэ
300
|
0
|
2025/10/07, 15:47
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ
364
|
0
|
2025/10/06, 13:24
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт
377
|
0
|
2025/10/03, 17:02
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл
345
|
0
|
2025/10/03, 17:00
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ
340
|
0
|
2025/10/03, 16:58
”Торгоны зам”-Дүн Хуаны олон улсын соёлын VIII экспо
395
|
0
|
2025/10/03, 12:40
“Дэлхийн Дүн Хуан”-тай танилцъя
331
|
0
|
2025/10/03, 12:28
Афганистаны эрх баригчид интернэт сүлжээг бүрэн хаажээ
336
|
0
|
2025/10/03, 11:16
Пара байт харвааны холимог баг ДАШТ-ий алтын төлөө өрсөлдөнө
380
|
0
|
2025/10/02, 16:48
БНХАУ-ын хоёр иргэний амийг хохироосон А.Даянтөмөр нь Ц.Элбэгдоржтой ямар хамаатай вэ?
416
|
0
|
2025/10/02, 10:43
Балет бүжгийг Дүн Хуангийн ханын зургуудаас санаа авч бүтээжээ
372
|
0
|
2025/10/01, 18:08
Дэлхийн соёлын өв Дүн Хуаны Мөгао агуй
420
|
0
|
2025/10/01, 18:03
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан
364
|
0
|
2025/10/01, 17:56
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл
362
|
0
|
2025/10/01, 17:51
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч
346
|
0
|
2025/10/01, 17:49
“No Other Choice” кино БНСУ-ын бокс оффисыг тэргүүлжээ
347
|
0
|
2025/10/01, 16:26
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв
706
|
22
|
2025/10/01, 08:36
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ
409
|
0
|
2025/10/01, 08:30
“Таванбогд“ группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг сэтгүүлчид халдсан хэргээр шалгаж байна
399
|
0
|
2025/09/30, 14:50
Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа
433
|
0
|
2025/09/29, 14:02
Дав.Цогтбаатар: Ерөнхий сайд Г.Занданшатар ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх
502
|
0
|
2025/09/25, 19:00
Гишүүний бүрэн эрх гэмт хэргээ нуун далдлах хэрэгсэл биш С.Ганбаатар аа!
382
|
0
|
2025/09/25, 16:41
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв
427
|
0
|
2025/09/25, 12:58
Гэр шатаж 25 настай эмэгтэй 3 настай охины хамт нас баржээ
370
|
0
|
2025/09/25, 11:44
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв
506
|
1
|
2025/09/23, 19:07
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ
383
|
0
|
2025/09/23, 19:04
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ
392
|
0
|
2025/09/23, 18:59
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи
451
|
0
|
2025/09/23, 13:03
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ
382
|
0
|
2025/09/22, 18:43
Онцгой байдлын алба хаагчид 15 хүний амь насыг аварлаа
437
|
0
|
2025/09/22, 18:23
С.Ганбаатар мэтийн ард түмний итгэл, сэтгэлээр тоглож байдаг хүмүүсээс салах цаг болсон
387
|
0
|
2025/09/22, 16:38
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна
382
|
0
|
2025/09/22, 13:11
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо
391
|
0
|
2025/09/22, 12:45
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ
388
|
0
|
2025/09/22, 12:42
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав
365
|
0
|
2025/09/22, 12:38
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )
381
|
0
|
2025/09/22, 12:34
Гүйцэтгэлийн санхүүжилт нэртэй “мөнгө хүүлэгч”-ээс салъя
442
|
1
|
2025/09/20, 17:48
Т.Урансайхан: Хими эмчилгээ нь дархлааг түр хугацаанд сулруулдаг тул халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй
536
|
0
|
2025/09/19, 12:36
Зүүн аймгуудын нутгаар урын бөөс буюу хар ялааны нүүдэл дайран өнгөрч байна
513
|
0
|
2025/09/17, 18:56
Нүүрсний эрэлт багасаж, үнэ буурснаар авто тээврийн салбарын орлого буурчээ
487
|
0
|
2025/09/16, 12:10
“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсыг төлөөлж “The Hu” хамтлаг оролцлоо
481
|
0
|
2025/09/14, 13:41
Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ
494
|
0
|
2025/09/11, 10:12
Японы ЛАН-ын шинэ даргыг тодруулах өрсөлдөөн эхэлжээ
443
|
0
|
2025/09/09, 12:07
“Mortal Kombat” киноны нээлт 2026 оны хавар хүртэл хойшиллоо
437
|
0
|
2025/09/08, 11:11
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө
406
|
0
|
2025/09/08, 10:37
Дарга Ши Жиньпин, хатагтай Пэн Лиюань нар гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа
414
|
0
|
2025/09/08, 10:25
Дорнод: Нөөлөг салхины үеэр 4 хүн гэмтсэн
563
|
0
|
2025/09/06, 18:01
Таанын үнэр ханхалсан тал нутгийн бяслаг
413
|
0
|
2025/09/05, 17:12
ДЦС-5 ТӨСЛИЙГ "ЦААСАН КОМПАНИ" МИТАЙМ-Д ДААТГАХ УУ?...
568
|
0
|
2025/09/05, 11:06
Хөвсгөл аймагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдэн хэсэгчлэн хөл хорио тогтоожээ
432
|
0
|
2025/09/04, 16:13
8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа
402
|
0
|
2025/09/04, 15:46
Экспогийн эргэн тойронд-6
483
|
0
|
2025/09/04, 15:41
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3
471
|
0
|
2025/09/04, 15:35
Экспогийн эргэн тойронд-1
484
|
0
|
2025/09/04, 15:29
Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа
478
|
0
|
2025/09/04, 15:22
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1
493
|
0
|
2025/09/04, 15:16
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2
421
|
0
|
2025/09/04, 15:08
Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1
69876
|
56
|
2017/03/07, 10:00
Гулгаа массажийг сурвалжилсан нь
59375
|
14328
|
2015/02/13, 14:34
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
50889
|
7081
|
2015/03/06, 10:19
Ким Жон Уны тухай 17 баримт
47291
|
15702
|
2015/05/15, 12:11
МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё
42352
|
12
|
2018/06/08, 11:35
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
37229
|
8921
|
2015/02/18, 21:47
Монгол бичиг сурах амархан
37141
|
1
|
2015/09/10, 19:58
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
31854
|
6842
|
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
31382
|
4185
|
2015/04/06, 12:35
СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ
30269
|
0
|
2015/04/13, 16:27
Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?
23784
|
1
|
2015/05/15, 13:51
Онгон охины шинж тэмдэг
23044
|
0
|
2015/03/23, 09:21
Найман аймаг
22644
|
1
|
2015/06/13, 22:26
Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг
21924
|
1
|
2015/05/12, 12:50
Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна
21273
|
11
|
2016/09/22, 09:18
Секси Монгол охидын сельфи
20735
|
1
|
2015/03/22, 17:37
Чамд дурласан залуугийн 20 шинж
19689
|
0
|
2015/03/19, 14:16
Элэгний эм ОНИГОО
19323
|
123
|
2015/02/10, 10:04
СЕКС ОНИГООНУУД
18756
|
0
|
2016/04/20, 13:27
ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ
18728
|
0
|
2015/03/13, 10:46
Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан
18726
|
4
|
2015/03/25, 11:01
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
18333
|
737
|
2015/03/03, 12:29
Далай ламын сургаал
18161
|
0
|
2015/03/04, 14:37
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
17835
|
303
|
2015/03/22, 17:40
Ардын бор эмчилгээ
17528
|
1
|
2015/09/07, 15:48
Хятад-Монголын олон улсын худалдааны хот
17475
|
0
|
2023/11/14, 17:18
Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!
17256
|
0
|
2020/05/29, 10:50
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
17237
|
1777
|
2015/04/16, 10:44
БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР
17191
|
0
|
2019/02/25, 15:12
Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?
17136
|
0
|
2016/03/03, 10:49
Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...
16918
|
2
|
2017/03/10, 15:50
“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ
16742
|
11
|
2018/01/26, 23:22
АЗ ЖАРГАЛЫН ХУЛС
16554
|
0
|
2015/08/29, 15:32
Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга
16448
|
0
|
2015/07/06, 16:56
Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив
16429
|
0
|
2019/09/14, 23:21
Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг
16256
|
0
|
2015/03/06, 14:17
Хайрын тухай хөгжилтэй сонжоо
16113
|
0
|
2015/05/04, 12:21
ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ
16078
|
0
|
2015/08/29, 14:17
Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ
15950
|
50
|
2017/03/23, 10:03
Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?
15710
|
0
|
2016/07/18, 15:11
Сүбээдэй баатар
15698
|
0
|
2016/04/03, 22:30
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж
15636
|
0
|
2021/06/22, 12:44
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
15592
|
1112
|
2015/04/02, 09:04
Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна
15369
|
5
|
2019/01/23, 15:40
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна
15044
|
129
|
2021/06/30, 20:29
Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов
14972
|
1
|
2023/05/23, 11:08
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
14835
|
1900
|
2015/04/18, 15:43
"Цагаан Сар"-ын тухай
14709
|
0
|
2015/02/21, 11:08
Хятад хэл сурах уу? Маш хялбар арга
14404
|
0
|
2015/11/12, 14:32
10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна
14240
|
0
|
2020/01/07, 12:03
Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо
14217
|
11
|
2020/03/03, 19:19
Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+
14103
|
0
|
2015/02/11, 09:03
Шар сүүний нууц бэлдмэл
14070
|
1
|
2015/06/27, 14:30
УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ
13985
|
3
|
2015/08/29, 14:33
МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ
13911
|
0
|
2023/04/19, 11:35
Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна
13834
|
0
|
2021/06/28, 16:30
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
13642
|
1811
|
2015/05/12, 13:03
Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/
13559
|
0
|
2015/03/11, 10:04
Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ
13439
|
0
|
2015/03/23, 09:37
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
13335
|
1345
|
2015/05/15, 10:59
Ким Жон Уны тухай 17 баримт
47291
|
15702
|
2015/05/15, 12:11
Гулгаа массажийг сурвалжилсан нь
59375
|
14328
|
2015/02/13, 14:34
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
37229
|
8921
|
2015/02/18, 21:47
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
50889
|
7081
|
2015/03/06, 10:19
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
31854
|
6842
|
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
31382
|
4185
|
2015/04/06, 12:35
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
14835
|
1900
|
2015/04/18, 15:43
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
13642
|
1811
|
2015/05/12, 13:03
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
17237
|
1777
|
2015/04/16, 10:44
Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан
13206
|
1355
|
2015/05/08, 10:21
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
13335
|
1345
|
2015/05/15, 10:59
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
15592
|
1112
|
2015/04/02, 09:04
Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага
10236
|
1056
|
2015/04/20, 10:14
Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана
11654
|
950
|
2015/02/10, 18:45
“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ
12981
|
820
|
2015/03/06, 10:30
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
18333
|
737
|
2015/03/03, 12:29
"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ
5838
|
724
|
2019/07/30, 11:14
Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна
9790
|
716
|
2015/06/09, 14:25
Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ
11229
|
622
|
2015/05/15, 15:02
1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/
11703
|
617
|
2015/02/10, 09:18
Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд
8787
|
597
|
2015/05/13, 11:40
Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН
9627
|
592
|
2015/04/30, 10:57
Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна
9244
|
586
|
2015/03/11, 15:57
ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах
10744
|
510
|
2015/05/21, 11:37
Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ
8466
|
465
|
2015/02/13, 11:13
А.Мөнхзул алмайруулав
10966
|
456
|
2015/04/23, 17:08
“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ
7442
|
394
|
2015/05/08, 15:19
Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд
8570
|
350
|
2015/04/27, 10:23
“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ
11571
|
347
|
2015/04/20, 15:44
Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг
8199
|
329
|
2015/04/03, 12:23
"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ
12039
|
324
|
2015/02/06, 09:58
Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна
9683
|
313
|
2015/02/17, 15:57
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
17835
|
303
|
2015/03/22, 17:40
АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана
6567
|
300
|
2016/06/14, 11:38
Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе
6954
|
273
|
2016/06/28, 11:28
“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа
8451
|
254
|
2016/06/23, 16:03
ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."
6808
|
238
|
2016/06/23, 16:02
"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ
7420
|
210
|
2016/06/17, 18:14
Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа
11193
|
195
|
2015/04/20, 13:59
У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?
6692
|
191
|
2019/07/26, 12:31
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?
Дэмжиж байна
Дэмжихгүй байна
Тийм байх боломжгүй
Санал өгөх
Үр дүн