![]() |
Зүүн аймгуудын нутгаар хар ялааны нүүдэл дайран өнгөрч байгаа талаар Байгаль орчны газруудаас нь мэдээллээ. Мөн БНСУ, ОХУ-ын зарим газарт ч их хэмжээгээр тархаад буй гэнэ. Урын бөөс буюу хар ялаа нь хайлаас модонд үүрлэдэг хортон шавж аж. Мөн тал хээрийн бүсийн бутлаг ургамал, өвс, зарим төрлийн модонд үүрлэдэг гэнэ. Дорнод аймгийн байгаль орчны мэргэжилтнүүд 2020 онд хар ялааны тархалт, шалтгааныг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд шинжлүүлэхэд урын бөөсний өндөг хайлаасны нэг см талбайд 12- 85 ширхэг тоологдсон нь тархалт маш их, хүн, амьтанд саад болохуйц үзүүлэлт гэж дүгнэжээ.
Урын бөөсний өндөг тавдугаар сарын эхний арван хоногт гарч, дараагийн өдрүүдэд өндөгнөөсөө сугарч навчин дээр шимэгчлэн амьдарсаар 6-7 дугаар сарын сүүл үе, наймдугаар сард хүрээлэн буй орчинд дэгддэг байна. Хар ялааны нүүдэл болохоос урьтаж, 5-6 дугаар сард хор цацсанаар тархалтыг багасгах боломжтой гэв. Таван жилийн өмнө ийм аргаар хар ялааны дэгдэлтийг 80-90 хувиар бууруулж чаджээ. Харин уг ажил хэсэг завсардсанаар энэ намар уг хортон шавжийн нүүдэл болж, тоо толгой нь ихсээд байгаа аж.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?