| |
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимын 11 сайд өнгөрсөн долоо хоногт тамгаа авч, ажилдаа ороод байгаа билээ. Харин үлдсэн дөрвөн сайдын асуудал хэзээ орж ирэх нь тодорхойгүй, энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Мэргэжлийн Засгийн газар байгуулахаа амласан. Тэгвэл энэ Мэргэжлийн Засгийн газарт байх ёстой нэг кандитат бол Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон.
Яагаад Ж.Цолмон гэж. Тэрбээр Мэргэжлийн Засгийн газарт ажиллабал эрүүл мэндийн салбарт ямар ажил хийж чадах вэ. Түүнд туршлага, боловсрол бий. Эдгээр асуултад хариулъя.
Өнгөрсөн дөрвөн жилд эрүүл мэндийн салбар МАХН-ын "бэлгийн” морь шиг явж ирсэн. Тиймээс энэ салбарыг дампуурлаас гаргах сайн менежер Мэргэжлийн Засгийн газарт хэрэгтэй. Тэр нь Ж.Цолмон гээд хэлчихэд буруудахгүй болов уу.
Б.БАДРАХ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?