| |
Хүний эрүүл мэндийн манаанд тангараг өргөсөн эмч, сувилагч нарын дундаас мэндэлсэн хуруу дарам цөөхөн улс төрч байдгийн нэг нь Чингэлтэй дүүргийн засаг дарга байсан, Улсын их хурлын гишүүн асан Д.Очирбат билээ. Тэрээр эрүүл мэндийн салбарт чамгүй олон хууль санаачилж, батлуулсан гэж цээжээ дэлдэх дуртай нэгэн ажээ.
Тэгвэл саяхны нэгэн өдөр эмнэлэг болон эмийн санд очиж үйлчлүүлэхдээ салбартаа болохгүй байгаа зүйл их байгааг өөрийн биеэр мэдэрчээ.
Эмийн санд очоод амитриптиллин гэж эм авах санаатай жор бариад оржээ. Гэтэл эмийн санч эмэгтэй түүнд өөрийнх нь боловсруулж баталсан хуулиас болж энэ эмийг тусгай жороор олгодог болсныг Д. Очирбат гуайд дуулгасан юм байх. Гишүүн асан энэ эмийг ямар ч жороор өгөх ёстой доо гэж уулга алдан би Улсын их хурлын гишүүн байхдаа сэтгэцийн эм, мансууруулах эм гэж ялгаж заалт оруулж хуульчилсан, эмнэлэгт очихоор даатгал гэж ойлгомжгүй зүйл байх юм гээд учир мэдэхгүй эмийн санчид хичээл зааж эхлэх нь тэр. Баталсан хуулийг нь зөв хэрэгжүүлээгүй сайдгүй эрүүл мэндийн яамны буруу болохоос биш эмнэлэг, эмийн сангийн буруу гэж юу байхав. Эрхэм улс төрч, эмч маань өөрийнхөн боловсруулж, баталсан хуулийг буруу хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн салбарын тогтолцоонд бухимдуу явна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?