![]() |
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэр Путин 30 хоног гал зогсоох түүний саналыг няцаасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Гэхдээ тэрбээр Украины эрчим хүчний дэд бүтцийн байгууламжууд руу 30 хоног цохилт өгөхгүй байх боломжтой гэж мэдэгдсэн.
Тэгвэл Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон өөрийн сошиал хуудсаараа дамжуулан энэ талаар хариу тайлбар хийжээ.
Тэрбээр Путин гал зогсоох тухай АНУ-ын саналыг няцаасан ч өнөөг хүртэл Украиныг бүрэн эзэлж авахыг хүсч байна гэж онцолжээ.
Түүний хэлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч Украиныг төвийг сахисан улс болгоод зогсохгүй Оросын “вассал” болгохыг хүсч байна гэсэн байна.
Үнэн хэрэгтээ Путин удаан хугацааны турш ямар ч хэлэлцээр хийхгүй, харин зүгээр л биднээр даажигнан тохуурхаж байна гэж Жонсон дүгнэсэн аж.
Эх сурвалж: dialog.ua
Ж.Бат
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?