4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцаж,Хятад Монголын хамтын ажиллагаа хамтын хөгжлийг ахиулья” Хятад Монголын залуучуудын уулзалт Хөххотын Үйлс зочид буудлын хурлын танхимд болов.
Уулзалтад ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Юань Юн, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны гадаад сурталцалгааны дарга Гүө Жюньшань, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны гадаад харилцааны газрын дарга Л.Төмөрбагна, ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан, технологийн газрын Гадаад шинжээчдийн товчооны Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Дүн Юншин, ӨМӨЗО-ны Аж үйлдвэр, мэдээллийн технологийн газрын Аж үйлдвэрийн паркийн хэлтсийн орлогч дарга Лү Янь, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны гадаад сурталцалгааны орлогч дарга Гэрэлт зэрэг 9 удирдагч болон төлөөлөгчид оролцож, Монголын талаас Монгол Улсын УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны үйлдвэрлэл, технологийн паркуудын ажлын хэсгийн дарга Б.Уянга, Монгол Улсын Их Хурлын 4 гишүүн Г.Очирбат, Э.Болормаа, С.Цэцэг-өлзий, М.Мандхай, Монгол Улсын Үйлдвэрлэл технологийн паркуудын нэгдсэн холбооны тэргүүн О.Өлзийбаатар зэрэг 11 төлөөлөгч оролцож эдийн засаг нийгмийн хөгжил, экологи байгааль орчны нөхөн сэргэлт, соёл зэрэг салбаруудын талаар ярилцлага өрнүүлсэн байна.