![]() |
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан энэ сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэхүү айлчлал нь Унгарын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын хүрээнд Унгарын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт тус тус бараалхах юм байна. Ерөнхий сайд Б.Орбаныг дагалдан Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан хамгаалахын сайд Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компанийн 60 орчим бизнес төлөөлөгч ирэх юм. Айлчлалын үеэр хоёр талын бизнес форум зохион байгуулах аж.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?