![]() |
Уул уурхайн сайд Р.Жигжид Колумб улсад энэ сарын 15-18-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Тэрбээр Колумб улсын Уул уурхай, эрчим хүчний сайд, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн болон Гадаад хэргийн дэд сайд нартай тус тус уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны уул уурхайн салбарын талаар товч танилцуулга хийж, харилцан санал солилцлоо. Ингэхдээ хууль бусаар ашигт малтмал олборлолт, бичил уурхай, орон нутгийн иргэдтэй харилцах асуудал, хөрөнгө оруулалт, татварын орчин зэрэг олон асуудлыг хөндөн ярилцаж, цаашид харилцан туршлага солилцох боломжийн талаар ярилцжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?