![]() |
Тодруулбал, уг хэргийг ЦЕГ-аас гаргасан ажлын хэсэг шалгаж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хавтаст хэрэгтэй биечлэн танилцаж, хэргийн явцыг шуурхай илрүүлж шалгах үүрэг чиглэл өгөөд байгаа юм.
Үүний дараа тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай мэдээлэл хийсэн. Тэрбээр "Байгаль хамгаалагч залуу талийгаач болсонтой холбогдуулаад шалгалтын ажиллагаа хийж байгаа. Өмнөговьд тэр хүнийг амьд сэрүүн байхад нь эрүү үүсгэн шалгаж байсан асуудал ч бий. Тиймээс Өмнөговьд шалгаж байгаа хэрэг, Хөвсгөлд шалгаж байгаа хэрэг хоёрыг УЕПГ хянаж үзээд хоёр хэргийг нэгтгээд УМБГ-т өгсөн. Хяналт нь Нийслэлийн прокурорын газарт байгаа. УМБГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гараад Өмнөговь болоод Хөвсгөл аймагт шалгалтуудыг нь хийж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэрэгт прокурорын байгууллагаас ач холбогдол өгч Улсын ерөнхий прокурор өөрийн биеэр хэргийн ажиллагаатай танилцсан” гэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?