| |
Кумамото хотод амьдардаг 20 настай сувилагч эмэгтэй шинэ төрлийн корона вирусын халдвар авсан тухай Японы хэвлэлээр мэдээллээ. Японы өмнөд хэсэг Кумамото мужид шинэ төрлийн корона вирусын халдвартай нь тогтоогдсон анхны тохиолдол бөгөөд Кюүшү аралын хоёр дахь хот буюу Фүкүока (3хүн) хотын дараах хот болж байна. Уг эмэгтэй одоогоор Кумамото хотын төв дүүргийн 熊本託麻台リハビリテーション эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Мөн сувилагч эмэгтэйтэй хамт амьдардаг аав болон ээжээс нь халдварын шинжилгээ авахад ээжийнх нь сөрөг, аавынх нь эерэг гарсан тул одоогоор эцсийн байдлаар тогтоохоор ажиллаж байгаа аж. Түүнчлэн Кумамото хотын зүгээс халдварын замыг тодорхойлох, илрүүлэх ажлыг зохион явуулж байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд бичиж байна. Уг байдалтай холбогдуулан Кумамото хотын захирагч Казүфүми Ониши 22-ны 00 цагаас хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийжээ.
Хэвлэлийн бага хурлаар 22-ны өдрийн 00 цагаас 3 сарын 29-ны өдрийг хүртлэх хугацаанд Кумамото мужийг хамарсан олон нийтийн хурал цуглаан, тэмдэглэлт баяр зэргийг цуцлах ба түр хойшлуулж буйгаа мэдэгдсэн байна. Мөн хотын захирагч твиттэр хуудсаараа дамжуулан дээрх мэдээлэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл бичжээ. Тэрбээр твиттэр хуудасдаа "20 настай сувилагч эмэгтэй нь Хятад улс руу огт явж байгаагүй, одоогоор биеийн байдал хэвийн эмчлүүлж байна” гэжээ.
BOLOD.MN, Г.ЭНХМАГНАЙ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?