Энэ сарын 14-ний өдөр Японы Кюсю арал дээрх Кумамото аймгийн нутагт болсон хүчтэй газар хөдлөлөөс хойш өнгөрсөн 10 хоногт нийтдээ 797 удаа их бага хэмжээгээр чичирхийлэл мэдрэгдсэн гэж тус улсын Үндэсний цаг уурын байгууллага мэдээлсэн байна.
14-ний газар хөдлөлийн улмаас 48 хүн амь алдаж, хоёр хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Мөн нүүлгэн шилжүүлэх байранд 12 хүн өвчний улмаас болон гамшгийн үеэр учирсан сэтгэлийн дарамтаас болон өөд болсон гэнэ. Хүнд шархадсан 270 хүн өнөө болтол хүнд байдалд байна.
Газар хөдлөлийн улмаас 1,7 мянган байшин барилга бүрэн эвдэрсэн бол дөрвөн мянган барилгад гэмтэл гарч эвдэрчээ.
Гамшгийн бүсэд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг байрлуулах 600 цэг байгуулсанд одоо 60 мянга орчим хүн байрлаж байна. Кумамото аймгийн 10 суурин газарт 21 мянга гаруй айл ундны усгүй хэвээр байна.