![]() |
Дундговь аймгийн жүдо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх өдөр 13настай жүдоч охин нас баржээ. Тус тэмцээнд 11 сумаас 300 гаруй хүүхэд ирсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд уг тэмцээн болох байсан бөгөөд тэмцээнд оролцохоор ирсэн Эрдэнэдалай сумын 13 настай охиныг багш нь жинг нь хасахаар матраасанд ороосноос болж нас барсан байна.
Охины биеийн жин барилдах жингээсээ их байсан тул багш нь түүнийг "Жингээ хас” хэмээн нэлээд удаан гүйлгэн хөлөргөөд, дараа нь матраасанд ороосон аж. Энэ нь охиныг үхэлд хүргэх гол шалтгаан болжээ.
Багш нь тухайн үед дэргэд нь байгаагүй. Гадуур ажилтай яваад ирэхэд ийм хэрэг гарсан байсан гэж мэдүүлсэн ч камерын бичлэгт уг багш охины дэргэд сууж байгаа дүрс үлдсэн байна. Багшийг нь Мөнхбат гэдэг, тав орчим жил ажиллаж байгаа, мэргэжлийн дасгалжуулагч гэнэ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар охиныг матраасанд ороосноос хойш 10 гаруй минутын дараа гаргаж авахад аль хэдийн клиник үхэлд орчихсон байж. Яаралтай тусламж дуудан, эмнэлэгт аваачихад зүрх нь арай чамай цохилж байжээ.
Гэсэн ч амьсгалын аппаратны тусламжтайгаар 2-3 цаг болоод нас барсан байна. Дундговь аймгийн спорт хорооныхон "Багшид нь хоёр кг-аас илүү жин хасаж болохгүй гэдгийг мэдэгдэж, охиныг дээд жинд нь барилдуул гэж хэлсэн. Зөвлөгөө дагалгүй, жинг нь хасах гэснээс ийм хэрэг гарлаа” гэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?