| |
Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 1-4-ний өдер Канадын Торонто
хотноо болж буй Уул уурхайн хайгуулагч, олборлогчдын РРАС чуулга
уулзалтад оролцож байна.
Уул, уурхайн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Канадын Торонто хотноо жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг уг чуулга уулзалтад энэ удаад 103 орны 25 мянга орчим төлөөлөгч хуран цугларчээ. Тэд энэ салбарын цаашдын хөгжил,техник технологийн дэвшил, хөрөнгө оруулалтзэрэг өргөн асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Монгол Упс энэ арга хэмжээнд сүүлийн жилүүдэд тогтмол оролцож байгаа бөгөөд олон талт уулзалтууд хийдэг юм. Энэ удаад ч Уул, уурхайн сайд Р.Жигжид Канадын Сангийн сайд Жо Оливер, Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн, Уул, уурхайн асуудал эрхэлсэн парламентын сайд Келли Блок, Уул уурхайн хайгуулагч, олборлогчдын чуулга уулзалтын дарга Род Томас,Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн Геоф Хоган болон Чилийн Уул уурхайн дэд сайд Игнасил Моренос нартай уулзжээ.
Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох уул, уурхайн хөрөнгө оруулалт, энэ салбарыг хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Мөн Монгол, Канадын уул, уурхайн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн уул, уурхайн салбарын эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой, тодорхой ойлгомжтой болгох, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, хариуцлагатай уул, уурхайг хөгжүүлэх, улмаар энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. Канадын тал хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжлийг үргэлжл үүлэн дэмжихээ илэрхийлэв. Энэ үеэр Монгол Улсын Уул уурхайн яам, Канад улсын Байгалийн нөөцийн яам хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт Уул уурхайн сайд РЖигжид, Канадын Уул уурхайн асуудал эрхэлсэн парламентын сайд хатагтай Келли Блок нар гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны энэ баримт бичигт заасан хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлснээр Монгол Улсын уул уурхайн салбарын чадавхи, олборлох салбарын хариуцлага дээшилж, хамтын ажиллагаа цаашид илүү өргөжин хөгжих боломж бүрдэх юм.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?