| |
БНХАУ-ын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны урилгаар, Монгол улсын 50 сэтгүүлчээс бүрдсэн төлөөлөгчид 6-р сарын 29-өөс 7-р сарын 5-ны өдрүүдэд Хятадын Бээжин, Хэбэй, Жянсж нутгуудаар айлчлав.
Хятадын гадаад харилцааны яамнд айлчлав
Тэд айлчлалаар дамжуулж, Хятадын сүүлийн жилүүдийн хөгжлийн байдалтай танилцаж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хятадын хэвлэлийн байгууллагатай хамтран ажиллаж, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн ажиллагааг бүх талаар мэдээлэхийг зорьсон байна.
2014 оны 8-р сард, Хятад Монголын хоёр тэргүүн "БНХАУ, Монгол улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулах тухай хамтарсан тунхаг"-т гарын үсэг зурж, ирээдүйн 5 жилийн хугацаанд Монгол улсын хэвлэл мэдээллийн 250 төлөөлөгчийг урьж Хятадад айлчлуулахаар болсон юм.
ХОУР-тай танилцаж байна
Монголын чөлөөт сэтгүүлчдийн холбоо, МОНЦАМЭ агентлаг, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Үндэстний шуудан сонин зэрэг байгууллагын 50 сэтгүүлчээс бүрдсэн эхний бүлгийн төлөөлөгчид Бээжинд айлчлах үеэрээ Хятадын гадаад харилцааны яам, Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, Хятадын олон улсын радиогийн үйл ажиллагаатай танилцав.
ХОУР-д уулзалт хийв
Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгт айлчлахад Монголын төлөөлөгчид сэтгүүлчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн консулын байгууллагын тухай анхаарал хандуулж асуулт тавьсан байна.
Японы түрэмгийллийн эсрэг дайнд амь үрэгдсэн Зөвлөлт Монголын баатруудын дурсгалын цамхагт цэцэг өргөв
Хятадын олон улсын радиод айлчлах үеэр хоёр тал мөн мэдээлэл солилцох, техникийн шинэчлэлт, хамтын ажиллагааг өрнүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Японы түрэмгийллийн эсрэг дайнд амь үрэгдсэн Зөвлөлт Монголын баатруудын дурсгалын цамхаг
7-р сарын 1-ний өдөр, Монгол улсын хэвлэлийн төлөөлөгчид Хэбэй мужийн Жан Бей шяньд байрлаж буй Зөвлөлт Монголын баатруудын дурсгалын цамхагт цэцэг өргөж, эмгэнэл илэрхийлэв.
Японы түрэмгийлэгчдийн үйлдсэн Наньжингийн их хядлагад Хятадын 300 мянган иргэн амиа алдав
Айлчлалын үеэр төлөөлөгчид мөн Жянсу мужийн төв Наньжинд буй Наньжингийн их хядлагын музей, түүхэн музей, Бээжингийн урт цагаан хэрэмтэй танилцаж, түүхэнд зөвөөр хандаж, энх тайвныг эрхэмлэх ёстой гэж онцолсон байна. \Урьхан\
Наньжингийн их хядлагын музей
Наньжингийн музей
Музейтэй танилцаж байгаа нь
Урт цагаан хэрмээр аялав
Урт цагаан хэрэм дээр хамтдаа
china radio
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?