logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД МОНГОЛЫН 21800 ЭРЭЛХЭГ ЦЭРЭГ АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Бичсэн:tonshuul
2015/07/06/, 14:44
Tweet

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин  өнгөрсөн онд манай улсад айлчлахдаа Монголын 250 сэтгүүлчийг өөрийн улсад айлчлуулж, хоёр орны  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хооронд туршлага солилцуулна хэмээн хэлсэн. Энэ дагуу Монголын 50 сэтгүүлч өнгөрсөн сарын 29-өөс энэ сарын 5-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин, Наньжинь, Жан Бэй зэрэг хотод ажлаад ирлээ. Тус ажил цаашид ч үргэлжлэх бөгөөд зөвхөн эхний ээлжийн сэтгүүлчид тус улсад ажлаад ирсэн нь энэ юм. Дашрамд дурдахад, тус ажлын айчлалын бүх зардлыг БНХАУ-ын талаас гаргасан болно.

ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД МОНГОЛЫН 21800 ЭРЭЛХЭГ ЦЭРЭГ АМЬ НАСАА АЛДЖЭЭ

 


Хоёр орны төрийн тэргүүн нарын гэрээ хэлцлийн хүрээнд яригдсан асуудал учраас БНХАУ-ын талаас уг ажилд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. Бидний энэ удаагийн айлчлалыг БНХАУ-ын Гадаад харилцааны яам болон Монгол улсын Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулсан бөгөөд сэтгүүлчдийн багийг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид ахалсан юм. Энэ удаагийн ажлын айлчлал нь хоёр онцлогтой. Нэгдүгээрт, тус улсад айлчилсан хамгийн эхний баг учраас уг ажлын цааш, цаашдын үйл ажиллагааны гарааг зөв эхлүүлэх хариуцлагатай үүргийг үүрч байсан юм. Хоёрдугаарт, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тус өдөрт зориулж Хятадын ард түмэн хэрхэн бэлтгэж байгаа болон тэртээх 1945 онд болсон Хятад, Японы дайны түүх энэ цаг үед хэрхэн дуурсагдаж буйтай танилцаж энэ талаарх мэдээллийг Монголынхоо уншигчдад хүргэх зорилгод оршиж байгаа юм. Өнөөдөр Хятад улс бүхэлдээ энэ түүхээр амьсгалж байна гэж хэлж болохоор байна. Уулзсан хүн бүр энэ талаар хууч хөөрөх аж.  Ирэх есдүгээр сард тус улсын Тян Мины талбайд Орос, Монгол, Хятад гурван улсын цэргийн их парад болно. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм. ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД МОНГОЛЫН 21800 ЭРЭЛХЭГ ЦЭРЭГ АМЬ НАСАА АЛДЖЭЭ Монголын сэтгүүлчид өнгөрсөн сарын 29-ны өглөө БНХАУ-руу СА 902 нисэх онгоцоор Улаанбаатараас Бээжин рүү хөдлөв. Хоёр цаг орчмын дараа Хятад улсын нийслэл Бээжин хот биднийг хур бороогоор угтан авлаа. Тус хотод өнөөдрийн байдлаар нийт 27 сая хүн оршин суух бөгөөд 3 сая гаруй машин, унаа замын хөдөлгөөнд оролцож байгаа аж. Бээжингийнхэн 20 саяуулаа гэхэд 1 сая Улаанбаатарчуудаас илүү сийрэг, сайн зохион байгуулалтай амьдарч байна Бээжингийн цаг агаар биднийг байх 7 өдрийн хугацаанд хэт халуун бүгчим бус бага зэргийн салхитай сэрүүн байсан нь таатай байв. Ингээд бид монголчуудад хамгийн ойр дотно үйлчилгээтэй гэх Өвөр Монгол зочид буудалд буудалласан юм. Тус зочид буудал нь хотын төвд орших бөгөөд эргэн тойрон брэндийн дэлгүүр, банк, супермаркет гэх мэт үйлчилгээний газруудаар хүрээлэгджээ. Энэ өдөр бид аян замын алжаалаа тайлж буудалдаа амарсан юм.

 

Айлчлалын хоёр дахь өдөр бид Хятадын Сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Гадаад харилцааны яам, Олон улсын радиотой нь танилцаж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар зарчмаар ажлаа явуулдаг, сэтгүүлчдийнхээ эрхийг хэрхэн хамгаалдаг цаашид хөгжлийн ямар шат руу явж байгаа зэргийг албаны хүмүүсээс нь сонссон. Гэхдээ энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг би үргэлжүүлэн маргааш хүргэе. Харин одоо Чөлөөлөх дайны ялалтын 70 жилтэй холбоотой багц сурвалжлагатай танилцана уу.

 

Айлчлалын гурав дахь өдөр бид Хэбэй мужийн Жан Бэй хотын Жанчхүүгийн даваанд орших  Зөвлөлт, Монголын холбоотон цэргүүдийн үрэгдсэн баатруудын дурсгалын суваргатай танилцахаар Бээжингээс мордов. Жан Бэй хот нь Бээжингээс 250 км-ийн зайд орших бөгөөд тус улсын ядуу мужуудын нэг аж. Манайхаар бол сумын төв гэж хөтөч залуу хэлж байна. Гэхдээ бидний харж заншсан нэг давхар шавар байшинтай сумдаас тэс өөр гэдгийг энд дурдъя. Энэ хотод Ер нь xятадууд замыг маш сайн чанартай барьж буй нь явсан бүх газраас мэдэгдэж байлаа. Хятадад  "Баяжъя гэвэл зам” гэсэн үг байдаг аж. Зам тавьбал дагаад мөнгө орж ирдэг нь тус улсад батлагдсан үнэн аж. Жан бэй хотод 20, 30 давхар өндөр байр, орон сууц,  томоохон аж, үйлдвэрүүд байна. Тэгэхээр манай сумын төвөөс тэс өөр гэдэг нь тодорхой байгаа биз.

Дурсгалын цамхаг

Зөвлөлт, Монголын холбоотон цэргүүдийн үрэгдсэн баатруудын дурсгалын суварга нь тус хотын баруун талд орших Жанчхүүгийн даваанд байрлаж байна. Тус суваргыг Японы эзлэн түргэмийллийн эсрэг дайнд байлдаж яваад амь үрэгдсэн Монгол, Оросын эрэлхэг цэргүүдийн гэгээн дурсгалд зориулж байгуулжээ. Япон улс нь Солонгосыг эзлээд улмаар Хятад руу дайрч эхэлсэн байна. Тухайн үедээ Хятадын газар нутгийн тал хувийг нь эзлээд байсан Японыг дарахаар Орос, Монгол, Хятад гурван улс нэгдсэн байна. Хэрвээ япончууд Хятадыг эзэлж дууссан бол тун удахгүй Монгол улсын нутаг дэвсгэр рүү орох нөхцөл байдалтай байжээ. Тиймээс энэ дайнд Монголын ардын армийн цэргүүд оролцсон аж. Манай улсын олон мянган дайчин эрс уг дайнд оролцож түүхэн гавъяа байгуулсан бөгөөд тэдний дундаас 21800 нь эрэлхэгээр байлдаж яваад амиа алджээ.

 

Тэднээс төлөөлж 13-ийг нь уг дурсгалын цамхагт нэрийг нь сийлсэн байна.

Тухайлбал,

1. Л.Аюуш /Монгол улсын баатар тэрбээр тус дайнд өөрийн цэргүүдийг удирдан оролцож, эрэлхэгээр тулалдсаар биедээ маш олон шархийг авч нас барсан байна/
2. Г.Жанчив
3. Б.Сахьяа
4. М.Жүгдэр
5. П.Нямаа
6. Т.Самданжамц
7. Р.Маамуу
8. Д.Дагва
9. Г.Лхамрагчаа
10. Г.Чулуунбат
11. С.Шагдар
12. Б.Пүрэв
13. Г.Дашдондог

Их дайнд ялалт байгуулахад түүхэн үүрэгтэй оролцсон Монголынхоо эрэлхэг баатруудаараа үеийн үед дуурсах учиртай гэдгийг энэ үед л илүү их мэдэрсэн юм. Мөн ОХУ-ын цэрэг маш олон цэрэг энэ дайнд амь насаа алджээ. Амиа алдсан Монгол болон Оросын цэргүүдийн нэрсийг уг дурсгалын цамхгийн хананд сийлжээ.

 

Амиа алдсан 13 монгол цэргийн нэрсийг зүүн талд жагсаажээ

 

 Дайн дууссан жил буюу 1945 онд уг цамхгийн байгуулжээ. Үүнээс хойш 1957 онд Төрийн зөвлөлийн шийдвэрээр дахин шинэчилж зурган дээр харагдаж буй шиг том болгосон байна. Өмнө, хойд талд нь гурван улсын төрийн далбааг мөн сийлж өгчээ. Энэ нь олон улсын найрамдлыг харуулсан байна. Цамхагийн өмнө нэгэн танилцуулах самбар байх бөгөөд энэ нь Японы эзлэн түрэмгийллийн дайны байр, байдал тухайн үеийн нөхцлийн талаар товчхон бичсэн байна. Цамхагийн өндөр 28.8 метр бөгөөд 360 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг байна.  Хэдийгээр бид энэ дайнд олон дайчнаа алдсан ч тэдний үнэт амиар дайны ялалт яг энэ даваанд ирж байжээ. Дайны шийдвэрлэх тулаан энэ газар болж байсан гэсэн үг юм. Амь үрэгдсэн баатруудад зориулж Хятад, Орос болон Монголын албаны хүмүүс жил бүр ирж хүндэтгэл үзүүлдэг байна. Уг дурсгалын цамхгийг Хятадын талаас өндөр харуул, хамгаалалтан дор байлгадаг аж. Энэ даваа нь одоо тэр чигээрээ үрэгдсэн баатруудад зориулсан дурсгалын бунханд цэцэрлэгт хүрээлэн болжээ. Японы эзлэн түрэмгийллийн эсрэг нэгдэн, нийлсэн Хятад, Орос, Монгол гурван улсын түүх бүдгэрээгүйн тод илрэл болсон энэ цамхагтай танилцахад ийм байлаа.

 

ДАЙНЫ ЦЭЦЭГСИЙГ САНАГДУУЛАМ НАНЬЖИН ХОТ

Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжингийн их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейн гаднах хөшөө

 

БНХАУ-д ажлын айлчлал хийсэн сэтгүүлчдийн баг тус улсад ажиллах гурав дахь өдрөө Наньжин хотыг зорилоо. Тус хот нь Бээжингээс 1500 км зайд орших бөгөөд аж, үйлдвэрлэл өндөр хөгжсөн Хятадын томоохон хотуудын нэг юм. Эрт үед Хятадын нийслэл байсан учраас Жин буюу нийслэл гэсэн үгийг төгсгөлдөө авчээ. Энэ үг нь өмнөд нийслэл гэсэн утгатай үг аж. Харин одооны нийслэл Бээжинг хойд нийслэл гэж үздэг байна. Нийслэл хотоос хэдий 1000 гаруй км зайтай ч хүрч очиход тийм ч төвөгтэй биш. Говь-Алтай аймгийн захын сум руу машинаар 24 цаг явж хүрэх хэмжээний энэ газрыг  хурдны галт тэргээр ердөө 4:30 цагт туулах аж. Хятад улс хурдны галт тэрэгний зам, өртөө зэргийг гайхалтай сайн зохион байгуулалттайгаар шийдэж өгсөн байна. Их дургүй нь хүрвэл +37 хэм хүртэл халдаг энэ хотын хувьд нийт 8 сая хүн амтайгаар Хөх мөрнийг дэрлэн амьдарцгааж байна.

 

Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжины их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейн гаднах хөшөө

Бидний тус хотод ирсэн зорилго бол Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжины их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейтэй танилцах юм. Япон цэргийн арми 1937 оны 12 дугаар сараас 1938 оны 1 сарын хооронд Наньжины хотыг эзлэн түрэмгийлж их хядлагыг явуулжээ. Ингэхдээ "Гурвыг хоослох” гэх бодлого хэрэгжүүлж байжээ. Тэр нь алж, булааж, шатааж дуусгах гэнэ. Япон цэргүүд ердөө 42 хоногийн хугацаанд  Наньжины 300 мянган хүний амь насыг хөнөөсөн байна. Мөн 100 мянган хүнийг амьдаар нь булж байжээ. Энэ мэт гунигт дурсамжийг нутгийн иргэдэд үлдээсэн түүхийн талаарх мэдээллийг бид Наньжины их хядлагад нас барсан ах дүүсийн дурсгалын музейтэй танилцахдаа илүү мэдсэн юм.

 

Музейн гадна нэгэн том хөшөө байх аж. Цамц нь урагдаж, үс нь арзайсан навсархай хувцастай хөл нүцгэн ээж нас барсан хүүгийнхээ цогцсыг дааж ядан тэвэрч гашуудаж буй дүр төрхтэй тус хөшөө нь уг музейн онцлогийг шууд харуулаад өгнө. Үүнээс гадна хөтлөлцөөд зугатаж буй хүүхдүүд, шархдсан нэгийгээ үүрч яваа цэргүүд хүүхдүүдээ тэврээд зугатахдаа өрөөсөн гутлаа гээж орхисон аав зэрэг дүр дүрслэлийг зэргийг музейн гадна баримлаар үзүүлжээ.

 

Тус музейг 700 сая гаруй юаниар санхүүжүүлж дайны дараахан байгуулж байжээ. Одоо жил бүр урсгал засвар хийдэг бөгөөд Хятадын төрийн зөвлөл хүртэл анхааралдаа авдаг байна.  Уг музей нь хэмжээ болон ач холбогдлоороо Хятададаа нэгдүгээрт жагсдаг. Хятад улс өнгөрсөн жил 12 сарын 13-ны өдрийг олон нийтийн гашуудлын өдөр хэмээн зарлажээ. Тиймээс жил бүрийн энэ өдөр нас, барсан ахан дүүсээ дурсан санаж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх юм байна. Музейн хэлбэр нь усан онгоц шиг бөгөөд энэ нь энхтайваныг  бэлгэдэжээ. Наньжинчууд япончуудын үйлдсэн хядлагын өдрийг хэзээ ч мартаж болохгүй түүхийн нэгээхэн хэсэг гэж боддог байна. Музей дотор орвол их харанхуй бөгөөд гэрлийг их бүдэг байхар шийдэж өгчээ.

Тухайн үед япон цэргүүд хэвлэлээр худал мэдээллийг зориудаа цацдаг байсан байна. Тухайлбал, япон цэргүүд хятадын ард түмэнд эелдэг, найрсагаар хандаж байна. Цаашлаад хүүхдүүдтэй нь тоглож хүмүүсийг эмчилж байна гэх мэт. Харин амьдрал дээр тэд олон хүний амь насанд хүрч байсан байна.

 

Хамгийн эхний танхимд том дэлгэц байх бөгөөд түүн дотор их хядлагад амиа алдсан хүмүүсийн зураг 12 минут тутамд ээлжлэн гарах аж. Учир нь их хядлагыг зохион байгуулсан хугацааг цаг минутаар хэмжиж үзвэл  12 минутад нэг хүн нас барсан байна. Дэлгэцийн өмнө зул мэт маш олон бүдэг улаан гэрлүүдийг асаажээ.

 

Мөн цааш явж нэгэн танхим руу орвол их хядлагыг хэрхэн явуулж байсан талаарх гэрэл зургуудыг байрлуулжээ. Эдгээр зургуудаас харвал тус хотын иргэдийг олноор нь нэг дор хомгорлон устгаж эсвэл амьдаар нь шатааж байжээ. Тухайн үед Хөх мөрний эргээр 100 мянга гаруй хүнийг алсан хэрэг болсон бөгөөд энэ нь хүмүүсийг олноор нь амь насыг нь бүрэлгэсэн хамгийн том хэрэг болжээ. Мөн ард иргэд рүү түрэмгийлэн дайрсан гэж музейн тайлбарлагч хэлж байв. Ингэхдээ хүүхэд, эмэгтэйчүүд болон буу зэвсэггүй энгийн ард иргэдийг хэрцгийгээр хөнөөдөг байжээ. Тухайлбал, охид эмэгтэйчүүдийг хүчиндэх, байшин сууринг нураах, хүмүүсийг тамалж тавлаж алах, олноор нь нэг дор буудан хороох тэр бүү хэл гэдэс дотрыг нь хүртэл гаргаж, дөрвөн мөчийг нь салгах гэх харгис үйлдлүүдийг гаргаж байсан гэнэ. Уг музей дотор нас бараад буй хүүхдүүдийн олон зураг байхаас гадна толгойг нь таслаад аманд нь тамхи зуулгаад шонд өлгөсөн эрэгтэйн зураг гэх мэт нүд халтирам үзвэрүүд байна. Мөн тухайн дайнаас амьд үлдсэн цөөн хүмүүсийн ярьсан дээр үндэслэн тэр үеийн ард иргэдийн амьдралыг тэр чигээр нь дүрсэлсэн ахуйг хийж өгчээ.

 Япончууд Нянжинь хотыг эзлээд байх үед хүн алж хүртэл тоглодог байжээ. Музейн тайлбарлагчийн хэлж буйгаар япончууд Нянжин руу дайрах үедээ хүн алах тэмцээн явуулсан байна. 10 минутын дотор хэн нь түрүүлж 100 хүнийг алах вэ гэдэг уралдааныг зарлажээ. Тэгээд хоёр япон цэрэг уг уралдаанд оролцож,  нэг нь 105 нөгөөх нь 106 хүний аминд хүрчээ. Тиймээс уг тэмцээнд хэн ялсныг шалгаруулж чадаагүй гэж үзэн дахин тэмцээнийг зарласан байна. Тухайн үедээ энэ хоёр цэргийн талаар Японы сонинуудад үндэсний баатар хэмээн бичиж байжээ.

Хожим дээрх хоёр цэргийг алс Дорнодын шүүхээс цаазаар авах ялаар шийтгэж байжээ.

Тухайн үед япончууд агаараас дайралт хийж бөмбөг хаях, буудах, тэслэх гэх мэт аргуудыг хэрэглэж байжээ. Тэдний хэрэглэж байсан зэвсгүүд ч уг музейд байна. Тухайн үед япончууд төмөр дуулгатай, цэргийн бүрэн тоноглогдсон хувцастай байсан бол Наньжинчууд сүрлэн малгай, хувцас улаан гараараа л тулалдаж байсан гэж музейн тайлбарлагч хэлж байна. Наньжинууд тус музейгээ маш өвөрмөц зохион байгуулалттайгаар байгуулжээ.  Нас барсан хүмүүсийнхээ нэрсийг нэгэн танхимын ханаар дүүртэл нь сийлжээ. Нэрийг тойроод ган хавтас байх бөгөөд энэ түүхийн хэзээ ч арилшгүй бат бөх ган шиг зүйл гэдгийг илтгэдэг байна. Бас дайнтай холбоотой олон баримт бичгүүд байх аж.

Мөн их хядлагад амь өртсөн хүмүүсийн ясыг олж яг газар дор оршуулсан хэлбэрээр нь үзвэр болгожээ. Цаашлаад эдгээр хүмүүс биеийнхээ аль хэсэгт шарх авч амь алдсан талаар ч мэдэж авсан байна. Музей дотор бүхэлдээ түгшүүртэй нэгэн ая тоглогдоно. Их хядлага болохоос өмнө Наньжин хот нийт 1 сая 10 мянган хүн амтай байсан. Хядлагын үеэр 500 мянган хүн дүрвэж гарсан бол үлдсэн нь нутаг дэвсгэрээ хамгаалж үлдэж байжээ.

 

Гэсэн ч тэд тэмцсэний эцэст газар нутгаа хамгаалж үлдэж чадсан байна. Мөн хүнд хэцүү цагт чадлаараа тусалж байсан гадаадын иргэдийн хөшөөг хийж намтарын хамтаар уг музейд дурсгал болгожээ. Мөн их хядлагатай холбоотой бүх баримт бичгийг музейд залсан бөгөөд энэ нь музей нэг ханыг битүү дүүргэх аж. Наньжинууд одоог хүртэл япончуудад дургуй байдаг гэж тэндхийн иргэд ярьж байна.

 

Их хядлагын дараа Алс Дорнодын цэргийн шүүх болон Дайны гэмт хэрэгтний шүүх уг хэргийг шүүж хэрэгтнүүдэд болон дайныг удирдсан цэргийн жанжинд цаазын ял оноожээ.  

 

Ийнхүү бид их хядлагатай холбоотой түүхийн нэгэн музейтэй танилцахад Хятадын алдарт "Дайны цэцэгс" киног дахин үзмээр санагдав. Хятадууд жуулчид болон гадны төлөөлөгчдөд Чөлөөлөх дайнтай холбоотой түүхийг танилцуулж түүхийн нэгээхэн хэсгийг сурталчилж буйгийн тод жишээ бол энэ.

Төгсгөлд нь дурдахад, нэг тэрбум гаруй хүн амтай дэлхийн том хотын ард түмэн модоо тарьж, их зохион байгуулалттайгаар өдөр бүр хөгжил дэвшил рүү тэмүүлж даруухан аж төрж байна.

Т.ХУЛАН 24TSAG.MN

Төстэй мэдээллүүд

Хятад улсын төрийн зөвлөл, сэтгүүлчдийн байгууллагын урилгаар Монголын 50 сэтгүүлч Бээжин хотноо  ажиллаж байна

Хятад улсын төрийн зөвлөл, сэтгүүлчдийн байгууллагын урилгаар Монголын 50 сэтгүүлч Бээжин

2015/06/30, 12:01
“Эх орны дайны баатруудад зориулав”

“Эх орны дайны баатруудад зориулав”

2015/05/07, 09:24
Ялалтын 70 жилийн ойд зориулсан түүхэн баримтат кино бүтээлээ

Ялалтын 70 жилийн ойд зориулсан түүхэн баримтат кино бүтээлээ

2015/05/04, 09:38
Энэ онд хилийн чанадад 33 монгол хүн амиа алджээ

Энэ онд хилийн чанадад 33 монгол хүн амиа алджээ

2015/04/18, 10:06

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

52 | 0 | 2025/09/23, 19:07
gallery image

”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

23 | 0 | 2025/09/23, 19:04
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

30 | 0 | 2025/09/23, 18:59
gallery image

Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

37 | 0 | 2025/09/23, 13:03
gallery image

Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

31 | 0 | 2025/09/22, 18:43
gallery image

Онцгой байдлын алба хаагчид 15 хүний амь насыг аварлаа

35 | 0 | 2025/09/22, 18:23
gallery image

С.Ганбаатар мэтийн ард түмний итгэл, сэтгэлээр тоглож байдаг хүмүүсээс салах цаг болсон

31 | 0 | 2025/09/22, 16:38
gallery image

Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

26 | 0 | 2025/09/22, 13:11
gallery image

“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

30 | 0 | 2025/09/22, 12:45
gallery image

Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

37 | 0 | 2025/09/22, 12:42
gallery image

Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

24 | 0 | 2025/09/22, 12:38
gallery image

Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

27 | 0 | 2025/09/22, 12:34
gallery image

Гүйцэтгэлийн санхүүжилт нэртэй “мөнгө хүүлэгч”-ээс салъя

93 | 1 | 2025/09/20, 17:48
gallery image

Т.Урансайхан: Хими эмчилгээ нь дархлааг түр хугацаанд сулруулдаг тул халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй

134 | 0 | 2025/09/19, 12:36
gallery image

Зүүн аймгуудын нутгаар урын бөөс буюу хар ялааны нүүдэл дайран өнгөрч байна

117 | 0 | 2025/09/17, 18:56
gallery image

Нүүрсний эрэлт багасаж, үнэ буурснаар авто тээврийн салбарын орлого буурчээ

128 | 0 | 2025/09/16, 12:10
gallery image

“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсыг төлөөлж “The Hu” хамтлаг оролцлоо

111 | 0 | 2025/09/14, 13:41
gallery image

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

167 | 0 | 2025/09/11, 10:12
gallery image

Японы ЛАН-ын шинэ даргыг тодруулах өрсөлдөөн эхэлжээ

124 | 0 | 2025/09/09, 12:07
gallery image

“Mortal Kombat” киноны нээлт 2026 оны хавар хүртэл хойшиллоо

117 | 0 | 2025/09/08, 11:11
gallery image

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө

88 | 0 | 2025/09/08, 10:37
gallery image

Дарга Ши Жиньпин, хатагтай Пэн Лиюань нар гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа

95 | 0 | 2025/09/08, 10:25
gallery image

Дорнод: Нөөлөг салхины үеэр 4 хүн гэмтсэн

173 | 0 | 2025/09/06, 18:01
gallery image

Таанын үнэр ханхалсан тал нутгийн бяслаг

81 | 0 | 2025/09/05, 17:12
gallery image

ДЦС-5 ТӨСЛИЙГ "ЦААСАН КОМПАНИ" МИТАЙМ-Д ДААТГАХ УУ?...

241 | 0 | 2025/09/05, 11:06
gallery image

Хөвсгөл аймагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдэн хэсэгчлэн хөл хорио тогтоожээ

114 | 0 | 2025/09/04, 16:13
gallery image

8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа

92 | 0 | 2025/09/04, 15:46
gallery image

Экспогийн эргэн тойронд-6

99 | 0 | 2025/09/04, 15:41
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3

93 | 0 | 2025/09/04, 15:35
gallery image

Экспогийн эргэн тойронд-1

106 | 0 | 2025/09/04, 15:29
gallery image

Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа

99 | 0 | 2025/09/04, 15:22
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1

104 | 0 | 2025/09/04, 15:16
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2

97 | 0 | 2025/09/04, 15:08
gallery image

Трампын засаг захиргаа Харвардын санхүүжилтийг хууль бусаар танажээ

105 | 0 | 2025/09/04, 10:30
gallery image

“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтов

262 | 0 | 2025/09/02, 12:02
gallery image

“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит жишиг танхимыг нээлээ

130 | 0 | 2025/09/01, 18:14
gallery image

Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа

99 | 0 | 2025/09/01, 17:32
gallery image

Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ

98 | 0 | 2025/09/01, 17:28
gallery image

Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео

94 | 0 | 2025/09/01, 17:21
gallery image

Аравдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна

169 | 0 | 2025/08/30, 18:20
gallery image

"АН-ын даргыг аль нэг нам, мөнгө, улс төрийн хүчин томилохгүй"

234 | 0 | 2025/08/29, 11:44
gallery image

Оны төгсгөл гэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл нөөцгүй болох эрсдэл үүсжээ

159 | 0 | 2025/08/28, 17:02
gallery image

Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын тинк-танк форум 2025 зохиогдлоо

376 | 2 | 2025/08/28, 16:16
gallery image

Дөрвөн орны төлөөлөгчид эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав

119 | 0 | 2025/08/28, 16:11
gallery image

Элсэрхэг бүс нутгийн хөгжлийн загвар-Ордос хотын цөлжилттэй тэмцсэн практик

124 | 0 | 2025/08/28, 15:23
gallery image

Монгол-Хятадын V экспогийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэн

118 | 0 | 2025/08/28, 15:19
gallery image

Өвөр Монгол гадаадын сэтгүүлчдийн нүдээр

121 | 0 | 2025/08/28, 14:53
gallery image

Хятад, Монгол хоёр орны эмч, сувилагчдын сургалт амжилттай боллоо

119 | 0 | 2025/08/28, 14:48
gallery image

"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ

130 | 0 | 2025/08/28, 11:04
gallery image

Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу

243 | 0 | 2025/08/27, 10:38
gallery image

Эрүүл энхийн элчүүд “Эрдэнэ” өвөрлөөд буцлаа

138 | 0 | 2025/08/27, 09:33
gallery image

Монгол-Хятадын V экспод оролцох сүү, сүүн бүтээгдэхүүн

129 | 0 | 2025/08/27, 09:30
gallery image

Монгол-Хятадын V экспонгийн “Том зочид”

144 | 0 | 2025/08/27, 09:27
gallery image

Дорно дахины “Швейцар” Рашаан хот

143 | 0 | 2025/08/27, 09:24
gallery image

Дотоод гадаадын сэтгүүлчид биет бус соёлын өвтэй танилцлаа

132 | 0 | 2025/08/27, 09:21
gallery image

Хянган нутгийн налгар наадам

124 | 0 | 2025/08/27, 09:18
gallery image

Зеленский: Эх орныхоо газар шорооноос ганц сөөмийг ч өгөхгүй гэж дайтаж байна

210 | 0 | 2025/08/26, 17:16
gallery image

Есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчлэхгүй

140 | 0 | 2025/08/25, 19:45
gallery image

Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо

142 | 0 | 2025/08/25, 11:17
gallery image

Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга эхэллээ

123 | 0 | 2025/08/25, 11:14
gallery image

Дотоод гадаадын сэтгүүлчид малчдын хувьцаат компанитай танилцлаа

94 | 0 | 2025/08/25, 11:10
gallery image

Фото сурвалжлага | Нүүдэлчин фестивал 2025

226 | 0 | 2025/08/25, 09:59
gallery image

О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

256 | 0 | 2025/08/22, 10:52
gallery image

Монгол-Хятадын V экспо нь ямар талуудад анхаарал хандуулсан бэ

161 | 0 | 2025/08/21, 17:48
gallery image

99-р авто зам Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулна

138 | 0 | 2025/08/21, 17:45
gallery image

Хятадын байгаль орчноо хамгаалах бодлого асар их амжилт олов

141 | 0 | 2025/08/21, 17:42
gallery image

Монгол-Хятадын V экспо нээгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна

139 | 0 | 2025/08/21, 17:37
gallery image

Залуучууд эко амьдралаас мөнгөө харамладаггүй

144 | 0 | 2025/08/21, 17:34
gallery image

Цэцэрлэгт орох хүүхдүүдээс шээс болон хялгасан хорхойн шинжилгээ авахгүй

135 | 0 | 2025/08/21, 14:10
gallery image

18 нас хүрсэн А үнэмлэхтэй зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй

183 | 0 | 2025/08/20, 13:39
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна

240 | 0 | 2025/08/19, 10:14
gallery image

Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ

169 | 0 | 2025/08/18, 14:07
gallery image

Тал нутагт болзъё-1

329 | 0 | 2025/08/15, 18:08
gallery image

《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар)

276 | 0 | 2025/08/15, 18:03
gallery image

Соёлоор холбогдох хоёр орны залуус

220 | 0 | 2025/08/15, 18:00
gallery image

Боловсролын яам тэрбумын тансаглалаа хэмнэлт гэж зөвтгөв

281 | 0 | 2025/08/14, 18:18
gallery image

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно

272 | 0 | 2025/08/14, 16:13
gallery image

Трампын шийдвэр дахин маргаан дагуулав

220 | 0 | 2025/08/14, 14:11
gallery image

Брэд Питт нарын зэрэг оддын гэрийг насанд хүрээгүй бүлэг этгээд “ухжээ”

222 | 0 | 2025/08/14, 10:12
gallery image

ХААН Банк “Цацралт кап-2025” байт харвааны тэмцээнийг дэмжин ажиллалаа

271 | 0 | 2025/08/13, 17:45
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69546 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59058 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50573 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46974 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42047 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36904 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

36776 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31538 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31054 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

29935 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23400 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22650 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22238 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21576 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

20971 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20373 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19370 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19011 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18451 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18423 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18412 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18038 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

17846 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17403 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17245 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17179 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

16979 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16944 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

16862 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

16787 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16615 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16445 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16209 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16138 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16068 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

15943 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

15798 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15779 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15636 | 49 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15418 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15383 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15331 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15192 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15060 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14663 | 102 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14540 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

14498 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14413 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14065 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

13954 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

13894 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13756 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13755 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13690 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13549 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

13331 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13289 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13268 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13096 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13052 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46974 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59058 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36904 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50573 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31538 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31054 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14540 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13289 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16944 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12918 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13052 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15192 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

9966 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11372 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12603 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18038 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5570 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9516 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

10958 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11433 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8509 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9345 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

8972 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10466 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8191 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10700 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7173 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8288 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11246 | 329 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

7811 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11749 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9403 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17403 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6294 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6682 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8190 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6542 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7157 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

10824 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6420 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.