![]() |
-Хятад улсад хар тамхины хэргээр хичнээн Монгол хүн хоригдож байна вэ? Манай улс хар тамхины асуудалд хатуу хандана гэдэг гэтэл яагаад хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байгаа иргэдийг хамгаалаад байна вэ?
-Манай улсын 25 иргэн хар тамхины хэргээр хоригдож байгаа. Хамгийн анх манай улсын иргэн н.Дамдин 2.7 кг хар тамхи тээвэрлэж байгаад баригдсан. Энэ бол Хятадын хуулиар цаазаар авах ял төлөвлөдөг. Гэсэн ч анх удаа ийм хэрэг болж байгааг нь үндэслэн Хятадын талаас цаазаар авах ялыг бүх насаар нь хорих болгож өөрчилсөн юм. Бид хамгаалсан зүйл үгүй. Хятадад хоригдож байгаа н.Эрдэнэчимэгийн хувьд биеийн байдал нь тун муу байгаа. Цаашид ялаа үргэлжлүүлэн эдэлнэ гэхэд хэцүүхэн болсон учраас Хятадын талаас эх оронд нь авчрахыг зөвшөөрсөн. Гэхдээ энд ирээд үргэлжлүүлэн ялаа эдэлнэ. Мэдээж эх орондоо байна гэдэг тэнгэр газар шиг ялгаатай. Ядах нь ар гэрийнхэнтэйгээ уулзах боломжтой болно гэж үзэж хүмүүнлэг хандаж байгаа явдал шүү дээ. Түүнээс ялаас нь хэлтрүүлэх гэсэн явдал байхгүй.
-Хятадад эцэг эхдээ хаягдсан 16 хүүхэд байлаг гэлээ. Хараа хяналтгүй, бага насны хүүхдийг хилээр гаргасан тохиолдол бий юу?
-Энэ бол эцэг эхчүүдийн өөрсдийнх нь буруутай үйлдлээс болсон хэд хэдэн ийм явдал болсон. Ээж нь архи уугаад нас барсны дараа хүүг нь Хятад иргэн авч 2 жил өсгөсөн байгаа юм.Хүү сургуульд орох насандаа хүрэхэд манай улсын иргэн учраас сургуульд сургах боломжгүй байсан тул өсгөж байсан хүн нь холбогдох газар мэдэгдсэнээр манай талаас хүүг авч монголд эмээг нь олж өгсөн. Иймэрхүү тохиолдол гарах нь бий. Аав, ээж нь архи уугаад хүүхдээ хаячихсан, төөрсөн гэх мэт асуудлууд гардаг. Одоогоор хараа хяналтгүй хүүхэд хил давж гарсан тохиолдол алга.
-Хятадад манай улсын иргэн амиа алдсан харамсалтай явдал хоёр ч удаа болсон. Мөн Малайзад манай улсын иргэн амиа алдсан явдал боллоо. Энэ асуудал юу болж байна вэ?
-Манай улсын иргэн П.Сүхбатын хувьд гадны нөлөө байгаагүй гэдэг нь тогтоогдсон. Гэр бүл нь камерын бичлэг зэргийг нь үзсэн байсан. Малайзад болсон хэргийн тухайд амиа алдсан бүсгүй 4 монгол бүсгүйтэй согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байгаа юм. Үүнээс болж амиа алдсан харамсалтай явдал болсон. Манай улсын иргэд өөрсдөө болчимгүй, болгоомжгүй байдлаасаа болж амиа алдах, хэрэгт холбогдох асуудал их байгааг энд сануулмаар байна. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага нь шалгаж байгаа.
Т.Болор /ULS.MN/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?