| |
Озэки Котошогикүтэй золгож барилдалгүй шууд татсаныхаа төлөө багшаасаа сануулга хүртсэн секивакэ Ичиножёо А.Ичинноров өнөөдөр озэки Гоэйдотой золгож барилдан дэвжээнээс бярдаж түрэн гаргаснаар 3 даваа, 3 унаатай боллоо.
Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ саяхан Японы иргэн болсон бразил залуу Кайсэйд ялагдсан.
Ёкозүна Какурюү М.Ананд өнөөдөр Точиозаныг дайрахад нь зайлж татах гээд өөрөө дэвжээнээс түрүүлэн гарснаар эхний зургаан өдрийн дараагаар хоёр унаатай болов.
Ёкозүна Хакухо М.Даваажаргал япончуудын гол найдлага, ирээдүй гэгдэж буй Эндотой бужигнаж, их ширүүн барилдлаа. Аварга тачаи дээр өрсөлдөгчөө тэнцвэр алдуулсан ч хариу дайрах гээд барьц алдаж бага зэрэг сандарч тэр даруй хурд хүчээр ааглан өрсөлдөгчөө түрж гаргасан юм.
Ёкозүна Харумафүжи Тойоношиматай барилдахдаа яаралгүй тулж зогсож байгаад суйлж дайраад давлаа. Ийнхүү хоёр удамт аварга Хацу башёд өнгөлсөөр байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?