| |
Өмнөговь аймгийн түүхт 86 жилийн баяр наадамд улс, аймгийн цолтой 256 бөх барилдсанаас Хүрмэн сумын харъяат Аймгийн арслан Ш.Дарханбат 8 даван түрүүлж ХУРЦ хэмээх чимэг хүртсэн бол Номгон сумын харъяат Аймгийн харцага Ц.Анхбаяр 7 даван үзүүрлэж АЙМГИЙН ЗААН цол хүртлээ.
Их шөвөгт Хүрмэн сумын харъяат сумын заан Г. Энх-Эрдэнэ, Ханбогд сумын харъяат сумын заан Х. Даваадорж нар 6 даван шалгарч АЙМГИЙН ХАРЦАГА цол хүртэв. Дунд шөвөгт Баян-овоо сумын харъяат сумын заан Ц. Ганзориг, Хүрмэн сумын уугуул сумын заан Б. Тэнгис, Гурвантэс сумын харъяат сумын заан Б. Заандорж нар шалгарч АЙМГИЙН НАЧИН цол хүртлээ. Мөн Мандал-овоо сумын харъяат аймгийн заан Б. Амгаланбаатар дунд шөвөгт шалгарч чимэг нэмлээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?