| |
Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог тул авсан зөвшөөрөл дээрх маршрутанд заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстойг сануулж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд:
"А” болон "ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6 давхруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой.
"Г” болон "Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах "СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.
"Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах "Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолдбайрлана.
Хүй долоо худагт:
Хүй долоо худагт нийт 7000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс "Ж”, "А”, "ДК”, Улаан "М”, Цэнхэр "М, "Ү”, "Г”,” зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.
"Ж”, "А”, "ДК”, Улаан "М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
"Г” болон цэнхэр "М”, "Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэжтус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.
Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий "М” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчлэх бөгөөд "Ж”, "ДК”, "А”, "Ү”, "Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?