| |
Өнөөдөр нийгмийн байгууллагууд болон "Нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр, хохирогчдын эрх ашгийг хамгаалах "Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг нар хамтран сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолохыг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийлээ.
Уг хурлаар энэ сарын 26-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хар машинаар бус гар аргаар тоолох нь шударга, хар машиныг 341 хувилбараар туршиж үзэхэд тэнцээгүй гэж үзлээ. Учир нь гурван нэр дэвшигчийн гурвуулангийнх нь өмнөх дугаарыг дугуйлчихаад байхад саналын хуудсыг хүчинтэйд тооцсон аж. Энэ мэт алдаанаас болж иргэд хар машинд итгэх итгэлгүй болж байна хэмээн тэд хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Тэрбум орчим сонгогчтой Энэтхэг улс саналын хуудсыг гар аргаар тоолж болоод байхад манай улс гар аргаар тоолох бүрэн боломжтой гэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?