| |
Зургадугаар сарын 26. Энэ өдөр Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийг сонгоно. Гэхдээ хэн болох вэ гэдэг асуултын хариу УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн асан Х.Бапупга гэдэг хоёр хувилбартай. Үүн дээр, МАХН-ын дарга Н.Энхбаяр нэмэгдэх үү, үгүй юу гэдгийг өнөөдөртөө хариулахад хэцүү. Учир нь, Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авах эсэхээс түүний нэр дэвших, үгүй нь хамаарах юм.
Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын тухайд ч Н.Энхбаярын нэгэн адил эргэлзээ үүсэх магадлалтай. "Яллагдагчаар татагдсан” гэдэг нь үнэн бол шүү дээ. Ямартай ч, тэдний хэн нь ч өрсөлдсөн шинэ Ерөнхийлөгч зургаадугаар сарын 26-ны өдөр тодорч, Үндэсний аюулгүй байдлыг даргалах эрхтэй болох юм.
Гэсэн ч тэр өдрийг хүртэл буюу ялагчийг тодруулах хүртэл Сонгуулийн тухай хуулийг хэрхэн хэрэглэх вэ гэдгээс шалтгаалсан будилаан уүсэх магадлалтайг та бид мартаж болохгүй. Өнгөрсөн түүхийн баримт ийн сөхөх шалтгаан болж буй учраас тэр л дээ. Жишээ нь, УИХ-ын 2012 оны сонгууль болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг Сонгуулийн ерөнхий хороо хэрхэн мэдээлсэн бэ, тойргийн хорооны тогтоол ямар байдлаар гарч байв гэдгийг тодруулая. Үүний тулд УИХ-ын 2012 оны сонгуулийн 26 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр, Монгол Ардын намаас нэр дэвшсэн Д.Сумъяабазар нарын маргааныг сөхөх хэрэгтэй.
2012 ОН БУЮУ НИИТ САНАЛЫН ХУУДАСНААС ТООЛСОН ХУУЛЬ БУС ЯЛАЛТ
Учир нь, энэ сонгуульд Л.Эрхэмбаярыг сонгогчдын 26.8 хувийн саналыг авсан гэж мэдээлсэн байдаг. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулсан Тойргийн хорооны нарийн бичгийн дарга нь тогтоол гаргаж, түүндээ "Нийт саналын хуудасны 26.8 хувийн саналаар УИХ-ын гишүүн болох бүрэн эрх нээгдлээ” гэж тэмдэглэсэн. Улмаар үүнийгээ санал өгсөн сонгогчдын тоотой харьцуулж, толгой эргүүлсэн бодолт хийсэн бөгөөд үр дүнд нь Л.Эрхэмбаяр 31.63 хувийн саналаар УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардаж авсан түүхтэй. Яг үнэндээ өнөөдөр тэр үеийн нөхцөл байдлыг ийн тайлбарлах нь толгой эргүүлсэн, ойлгомжгүй мэт санагдах ч 2012 онд мөн л Тойргийн хорооны нарийн бичгийн даргын хууль зөрчсөн тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн сонгогчид Л.Эрхэмбаярыг УИХ-ын гишүүнээр сонгочихоод байсан юм.
Харин энд шударга ёсыг тоггоосон ганц үндэслэл гарсан нь, санал хураалтад оролцсон сонгогчдын тоо нийт сонгогчдын 28 хувьд хүрээгүй тухай үзүүлэлт байв. Ингэснээр Л.Эрхэмбаярын саналыг хүчинтэй саналаас бус нийт саналын хуудсыг үндэслэж хувилсан тойргийн хорооны хууль зөрчсөн 43 дугаар тогтоолын будилаан илэрч, дахин санал хураалт явуулах эцсийн шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргасан түүхтэй. Гэхдээ энэ хүртэл хэрэг маргаан Захиргааны хэргийн шүүх дээр үргэлжилж, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойргийн сонгогчцд 2013 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл УИХ-д төлөөлөлгүй явж ирсэн юм.
2013 ОН БУЮУ ХҮЧИНТЭЙ СОНГУУЛИЙН ХУУДСЫГ ТООЛСОН ХУУЛЬ ЁСНЫ ЯЛАЛТ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсон 2013 оны зургадугаар сарын 26-ны өдөр. Энэ өдөр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгогчдын олонхийн саналаар сонгосон. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын даргад сонгуулийн дүнг мэдээлэхдээ "Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн саналаар буюу 50.23 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдсон АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлж байна” хэмээн онцолсон байдаг. Гол нь энэ бол жишиг. Сонгуулийн үр дүнг ингэж тооцох ёстой гэсэн цагаан аргачлал.
Харин 2012 оны УИХ-ын сонгуулийн 26 дугаар Тойргийн хорооны нарийн бичгийн гаргасан дээр дурьдсан тогтоолын тухайд хуулийг хэрхэн гууль болгож, будилаан үүсгэж болдгийн жишээ. Иймд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар дээрхийн нэгэн адил будилаан үүсэх бий гэсэндээ эргэн сануулж байгаа хэрэг.
Хэдийгээр Сонгуулийн тухай хуулийн 17 дугаар бүлэгт буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хэсгийн 147 зүйлийн 1-д "Анхан шатны сонгуульд оролцож санал нь тоологдсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш арав хоногийн дотор сонгуулийн төв байгууллага УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж заасан ч асуудал эргэх дээрээ хүрвэл бас л эргэж л байдаг сонгууль шүү дээ. Товчхондоо, сануулах эрхээ эдэлж буй нь энэ ээ.
Г.ЭНХЛЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?