![]() |
УИХ-ын нэр бүхий гишүүд ирэх долоо хоногт Засгийн газрыг огцоруулах санал өргөн барина гэж дуулдав. Шалтгаан буюу үндэслэл нь 1072 хувьцааг үнэлгээтэй болгох асуудлыг Тавантолгойн гэрээ хэлцэлд тусгайлан бүлэг болгож оруулж ирээгүй гэж үзэж байгаа гэнэ. 2012 оны сонгуульд Ардчилсан нам олуулаа болж ,ялалт байгуулсан. Н.Алтанхуягийнхаа " Шинэлчэлийн” нэртэй засгийн газрыг намын нөхөд нь өөрсдөө хор найруулж явсаар байгаад татаж унагаж чадсан юм. Ч.Сайханбилэг л хийж бүтээж чадна, Ардчилсан намынханы алдааг залруулж чадна хэмээн санал нийлцгээж байсан нь саяхан. Гэтэл одоо Ч.Сайханбилэгийнхээ засгийн газрыг үйл ажиллагаа явуулах чадваргүй хэмээн дүгнэж, хариуцлага тооцох тухай бодоцгоох болжээ. Ардчилсан намын гишүүд дунд ч бусад намын гишүүд дунд ч энэ засгийн газрыг огцоруулах "мөрөөдөл”-д автаж яваа нэг биш гишүүн байгаа бололтой байна. Ер нь бол энэ удаагийн парламентэд Засгийн газрыг огцоруулж "тоглох” чин хүсэлтэй нэг нь олон орж иржээ. Тиймдээ ч өмнөх засгийн газраа төвөггүй "устгаж” чадсан юм. Өчигдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү "ЭрдэнэсТавантолгой” компаний 1072 хувьцааны асуудлаар төрийн ордонд мэдээлэл хийв. Энэ үеэрээ тэрээр : УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж иргэдийн 1072 хувьцааг үнэлгээтэй болгох асуудлыг Тавантолгойн гэрээ хэлцэлд тусгайлан бүлэг болгож оруулж ир гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. Гэтэл энэ шийдвэрийг Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газар хэрэгжүүлээгүй. Тавантолгойн гэрээг боловсруулах ажлын хэсэг уг асуудлыг орхигдуулсан нь Өргөдлийн байнгын хорооны тогтоолыг биелүүлээгүй байна гэж үзэхэд хүргэлээ. Өргөдлийн байнгын хороо бол УИХ-ын эрх бүхий байгууллага. Эндээс гарсан тогтоолыг Засгийн газар холбогдох баримт бичигт тусгаад явах ёстой. Гэтэл иргэдийн санал гомдлыг үл тоосон учраас Шийдлийн Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Засгийн газар үйл ажиллагаа явуулах чадваргүй байна” хэмээн мэдэгдлээ. Энэ мэтчилэн Ч.Сайханбилэгийн засгийн газрыг чичлэгчид нэг биш гарч ирэхээр байна. Арай ч дээ Ардчилсан намынхаан, дахиад л засгаа огцоруулах нь уу? Явж явж ард нь танай намынхан өөрсдөө л байдаг гэдгийг улс төрийн хүрээнийхэн, ер нь бол учир мэддэг хүмүүс мэдээд л байгаа шүү дээ…
Ж.Булгантамир
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?