![]() |
Узбекистаны нийслэл Ташкент хотноо энэ зургаадугаар сарын 22-24-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эх орондоо ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай гурван улсын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцов. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч И.Каримов нартай уулзлаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?