| |
"Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв, аврах ангийн барилгыг ашиглалтад орууллаа. Нийт 4.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр баригдсан уг сургалт арга зүйн төв нь 52 өрөө бүхий албаны бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зориулалттай 7 айлын албаны орон сууцтай, 1600 м2 талбай бүхий дуудлагын автомашины тавиулан, гамшгаас хамгаалах сургалт дадлага зохион байгуулах, аврах дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм. Нийслэлийн иргэдэд газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, обьектыг орхиж аюулгүйн орчинд гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал унтраах багаж техникийг ашиглаж сурах чиглэлээр мэдлэг, дадлага, чадвар олгох сургалтыг зохион байгуулна. Жилдээ 40-50 мянган хүнд сургалт зохион явуулах хүчин чадалтай Монгол Улсын хэмжээнд анхны сургалтын төв болж байгаараа онцлог юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?