![]() |
Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 18-нд Төрийн думын сонгууль явуулах тухай тогтоолд гарын үсэг зурсан гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
"2016 оны есдүгээр сарын 18-нд Холбооны Ассамблейн Төрийн думын депутатуудын шинэ сонгуулийг зарлаж байна. Энэ тогтоол албан ёсоор хэвлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөнө" хэмээн баримт бичигт дурджээ.
Төрийн думын VII сонгуулийг зарлан, санал өгөх өдрийг 2016 оны есдүгээр сарын 18-нд гэж тогтоохын сацуу 2014 оны сонгуулийн хуулийн дагуу доод танхимын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдах гэж байна. Хуулийн дагуу, 450 депутатын тэн хагас нь намын жагсаалтаар сонгогдох бол хагас нь нэг мандаттай тойргоос сонгогдох ажээ. Нэмж хэлэхэд, хуулийн дагуу, дараагийн парламентад намууд сонгогчдын долоон хувийн санал авч байж төлөөллөө оруулах юм.
М.Баяр
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?