![]() |
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин холбооны хуульд гарын үсэг зуржээ. Уг хуулиар дөрөвдүгээр сарын нэгнээс литр бензиний үнэ дунджаар 6-7%-аар нэмэгдэх гэнэ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин автобензин, дизелийн онцгой албан татвар, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай холбооны хууль гарын үсэг зурсан нь энэ.
Энэхүү мэдээллийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас хэвлэлүүдэд мэдээлжээ. "Холбооны хуулийн 193 дугаар зүйлийн ОХУ-ын татварын хуулийн хоёрдахь өөрчлөлтийн дагуу 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс бензин, дизель, дундын цэвэр бэлдмэл бүтээгдэхүүнүүдийн онцгой албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлнэ" хэмээн мэдэгдсэн байна.
Автобензин, дизель түлшин дээр онцгой албан татвар литр тутамд хоёр рублиэр нэмэгдэх ажээ. Тус улсын Сангийн дэд сайд Юрий Зубарев өмнө нь хэлэхдээ шатахууны үнэ 6.5-7% -иас хэтрэхгүй нэмэгдэх болно гэж байжээ.
М.Баяр
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?