![]() |
Орон нутгийн цагаар 3-р сарын
20-нд Йемений лалын сүм хийд болон засгийн газрын байгууллагад чиглэсэн
дэлбэрэлт гарчээ. Йемений аюулгүйн байгууллагын мэдээлснээс үзвэл, 20-ны
өдрийн байдлаар, 159 хүн эндэж хэдэн зуун хүн шархадсан байна.
Газар дээр нь үзсэн хүний хэлснээр, 20-нд Санагийн өмнөд хэсгийн Бадр лалын сүмд 3 удаа дэлбэрэлт гарч, умард хэсгийн Хашуш лалын сүмд 3 удаа дэлбэрэлт болсон байна.
Дэлбэрэлтийн дараа, хэд даврагч байгууллага- "Лалын Улс" твиттертээ мэдэгдэл нийтэлж, уг хоёр дэлбэрэлтийн хэрэгт хариуцлага хүлээнэ хэмээн мэдэгджээ. Өөр мэдээнд тэмдэглэснээр, Йемений Ерөнхийлөгчийн ордон 20-нд бас 3 удаа агаарын дайралтад өртжээ. /D/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?