logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

“Дэнж болоод дээр нь амьдрагсад, дээдийн ном үзэгчид нь ч ариун сахилтай байх учиртай”

Бичсэн:nomun
2023/11/20/, 08:32
Tweet

“Дэнж болоод дээр нь амьдрагсад, дээдийн ном үзэгчид нь ч ариун сахилтай байх учиртай”

 

Гандантэгчинлэн хийд шинэчлэгдээсэй гэж олон нийт хүсдэг, хүлээдэг. Энэ сэдвээр “Өглөөний зочин” буланд сүсэгтэн олон, иргэд, янз бүрийн салбарын төлөөллийг урьж байр сурийг нь сонирхлоо. Энэ удаа МҮАН-ын дарга, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэл, Гандангийн дэнжид олон жил амьдарч байгаа  БГД-ийн XVI хорооны иргэн А.Алтантуяа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Мөнхтөр нартай товч ярилцав. Тэдний зарим Гандангийн дэнжийг шашин, соёлын төв гэдэг утгаар цогцоор нь хөгжүүлэх тухай, буян номын газар учраас ариун байлгах талаар ярьж байна. Мөн уламжлалт шашин, өв соёл  учраас түүнд хэрхэн хандах, орчин үед төр бодлогоор дэмжих ёстой гэдэг асуудлыг дэвшүүлж  байна.

 

Б.ЦОГТГЭРЭЛ: УЛАМЖЛАЛТ ШАШИНДАА ХҮНИЙРХҮҮ ХАНДАЖ БОЛОХГҮЙ

-Гандантэгчэнлин шинэчлэгдээсэй гэдгийг иргэд янз бүрийн өнцгөөс авч үзэж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Шашны талаас нь өөрийн бодлыг хэлье. Манай шашин бол Сүм хийдийн тухай хуулиараа зохицуулагддаг. Тодорхой бүтэц гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, босоо бүтэцгүй. Эрх биш Гандантэгчэнлин хийд зан үйл талаасаа, дээрээс нь цар хүрээ, ном уншлага, хөрөнгө, өв талаасаа жаахан зонхилох маягтай яваад байгаа. Түүнээс биш Дашчойлин хийд гэх юм уу, Дамбадаржаа, Манба дацан хийдүүд статусын хувьд бүгд ижилхэн байгаад байдаг. Энэ бол Сүм хийдийн тухай хуулиараа зохицуулах асуудал байж магадгүй. Саяхан Х Богд тодорсонтой холбоотой шашны тэргүүнүүд цаашид тэр чиглэлд зохион байгуулагдаж өрнөх байх гэж бодож байна. Л.Чойжамц хамба ч гэсэн нэгэнт Х Богд тодорсон, цаашид Богдыгоо тойрон хүрээлэх,  бодлогоо барьж явах бололцоо нөхцлийг нь хангахын тулд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбын суудлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм байна гэж ойлгож байгаа.

-Монголд олон шашны сүм хийд бий болж өрсөлдөж, уралдаж байна. Буддын шашны хөгжил дэвшлийн тухайд та юу хэлэх вэ?

-Ер нь бол Монгол орон яах аргагүй шашны хувьд Буддын шашинтай гэж байгаа боловч Хятад, Төвөдөөс гаралтай гэх юм уу, Энэтхэгээс гаралтай. Нутагшсан хэлбэрээр нь бодож үзвэл энэ олон зуун жилийн загвар, давуулж яривал 2000  жилийн түүхийн ямар нэгэн улбаа холбоо бас бий. Тэгэхээр үндсэндээ монгол шашин гэж хэлэгдэх бүрэн бололцоотой. Үүнийгээ бид дэлхийгээс цааш үзүүлж, оюун санааны охь болгох уу, соёл түүхийн суурь болгох уу, дээр нь үндэсний эв нэгдэлдээ ашиглах зэрэг нь буддын шашнаа цаашид хэрхэн яаж хөгжүүлэхээс хамаарна. Хөрөнгө, дэг сургууль гээд яривал үндсэндээ манай улс их хэлмэгдүүлэлтийн жил болон түүний дараа  700 гаруй сүм хийдийг устгаж үнсэн товрог болгосон. Тэгэхээр ямар ч хөрөнгийн суурь баазгүй, оюуны охь болсон бүтээлүүд, ном судар бүгдийг шатаачихаад, тэгээд олон зуун жил хөгжиж ирсэн шашнуудтай чөлөөт нийгэмд  эн тэнцүү өрсөлдөөд яв гэдэг бол туйлын шударга бус.

-Буддын шашны уламжилж ирсэн зүйлүүд, тэдгээрийг боловсронгуй болгох тухайд?

-Үндсэндээ буддын шашин бол тодорхой хугацаанд манай боловсролын тогтолцооны суурь байлаа. Эрүүл мэндийн тогтолцооны суурь, оюуны, соён гэгээрлийн, гүн ухааны бүх суурь шашин дээр суурилж 2-3 зуун жил явсан шүү дээ. Тэгэхээр энэ бүхэндээ бид хүнийрхүү байдлаар хандаж болохгүй.

 

А.АЛТАНТУЯА: ШИНЭЧЛЭГДЭЭСЭЙ ГЭЖ ХҮЛЭЭСЭЭР УДЛАА

/Баянгол дүүргийн XVI хорооны иргэн/

-Гандангийн дэнжид амьдардаг иргэний хувьд та бурхан шашинтны төв ямар байгаасай гэж боддог вэ?

-Засгийн газар 2021 онд  Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг, чиглэлийг өгсөн байдаг. Гандантэгчэнлин хийд орчмыг хөгжүүлэх чиглэлээр 400 өрхөөс судалгаа авсан. Судалгаанд хамрагдсан иргэд 2015 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх шаардлагагүй, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаанд оролцохгүй буюу өөрсдийн газартаа бүтээн байгуулалт хийх, инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох саналтай байна гэж гарсан.

-Санал, шийдвэрийн мөрөөр өөрчлөгдөж байна уу?

-Өөрчлөгдөж сайхан болох нь  гэтэл  шинэчлэлийг нь угтаад авто угаалга, машин засварын газар олширсныг гайхдаг. Зургаан айлын хашааны газрыг бөөндөж аваад гурван метрийн өндөртэй блокон хашаа барьсан.  Цонхоор нар тусахгүй, салхи орохгүй болчихсон.

Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн холбогдох газруудад хандсан ч нэгэнт барьсан бол дөнгөж эхэлж байгаа үед нь биш 80 хувийн гүйцэтгэл хийгдсэний дараа л арга хэмжээ авч буулгах хуультай гээд өнгөрсөн. 80 хувь хүртэл барихыг нь харж байгаад хүний хөрөнгийг нурааж устгуулдаг хууль гэж баймгүй. Ийм хууль байдаг бол цоорхой хуулиа засах ёстой. Хэдийгээр хувь хүн өмчилж авсан газар, хашаандаа юу барих нь өөрийн эрх гэж байгаа ч Засгийн газрын шийдвэр, хот төлөвлөлтийн бодлоготой уялдах учиртай. Төрийн бодлогоос өрсөөд иргэд авто угаалга, машин засварын гудамж болгож тохижуулаад нураах чиглэл өгөхөөр төрөөс нөхөн төлбөр нэхэх юм уу, ямар учиртайг шинэ сэргэг байгаа дээр нь тодруулж учрыг нь олоосой. Оршин суугчид, иргэд бидний эрх маш их зөрчигдөж байгааг л хэлэх байна.

 

Л.МӨНХТӨР: ӨНДӨР ДЭНЖЭЭ-ШҮТЭЭН ДЭНЖ БОЛГОЁ

/Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч/

-Гандантэгчэнлинд ямар шинэчлэл хэрэгтэй гэж үзэж байна?

 -Монголд хамгийн ариун байх газар бол шүтээн хүндлэлийн орчин болсон “Өндөр дэнж”  буюу Гандангийн дэнж юм. Юуны өмнө энд олон зууны судар ном оршиж буй. Монголчууд номон дээр гишгэвэл “алдас” хэмээн цээрлэдэг. Тэгээд ч үе үеийн оюунтнууд ухаанаа ботилсон тэрхүү судрууд бол дээдэс  минь билээ. Бас шүтээн  гэдэг бол сэтгэлд орших гэрэлт ирээдүйд тэмүүлэх их хүндлэл. Аливаа үндэстэн шүтэн дээдлэх эд өлөг оюун санааны бүтээлгүй бол хэн ч биш аялдан дагагч болмуй. Яагаад ээж минь тэнгэр тасхийхэд “Төрийн сүлд минь өршөө” гэж наманчилдаг юм. Төр шашин хоёрыг ялгаа заагтай байлгах гэсэн үзэл суртал ингэж хэлүүлсэн. Түүнээс өмнө хангай дэлхий, дараа нь бурхан багшаа дуудан залбирдаг байлаа. Энэ бол хөгжлийн дараалал буюу... Оршил үгээ “оторт” мордуулаад одоогийн байдлыг жаахан дэлгэрүүлье. Түүх сөхвөл “...Гандантэгчилэн хийд буюу Төгс Баясгалант их хүлгэн хийдийн анхны сүмийг 1809 онд Далхын дэнж дээр Шар сүм нэртэйгээр байгуулсан. Дараа нь Чойр дацанг үүсгэн улмаар 1824 онд Ламрим дуган, 1838 онд Гандантэгчинлэн буюу “Их хот Мандалын сүм”, гүн ухааны Гунгаачойлин, 1844 онд Бадам-ёго, 1848 онд Жүдийн сүм, 1912-1913 онд “Мигжид Жанрайсаг” дацан байгуулагджээ. Мөн Жибзундамба хутагтын Диданлавран их ордон гэр тугдум, мөн V, VII Богдын шарилын сүмүүд бүхий томоохон цогцолборууд байсан байна. Эдгээр сүм, дацангуудад 2000 гаруй лам хувраг хурж байв.Бид Гандангийн дэнжийг “Өндөр дэнж” хэмээн нэрлэдэг. Өндөрт нэрлээгүй хүндэтгэлд нь нэрийдсэн хэрэг байх... Тэгтэл өнөөдөр энэ дэнж нам доорын намаг балчиг болсон гэхэд хилсдэхгүй. Зүй нь энэ дэнж “Ариун дэнж”  байх ёстой юм л даа.

-Тухайлбал?

-Дэнж нь ч ариун дээр нь амьдрагсад ч ариун, дээдийн ном үзэгчид нь ч ариун сахилтай байх учир юун. Өндөр дэнж өнөөдөр хогийн тантан шиг болжээ. Эргэн тойрон шивээлсэн олон хашаа, дэн буудал, засвар сэлт эрхэлсэн аж ахуйнууд, зам нь төөрдөг байшин шиг, хот төлөвлөлтийн гоо зүй алдагдсан эрээвэр хураавар байшин сэлт, шоронгийн төрх санагдуулсан өндөр өндөр хашаа дааман гээд хэлэх ч юм алга даа. Аливаа байгууллага шинэ байшин сав сургууль цэцэрлэгээс эхлээд бүхий л бүтээн байгуулалтынхаа шавыг тавиулахдаа бурханы олон шавь нараас залж хадаг цай булуулан ном судар уншуулдаг. Тэгвэл тэр бүхний эх булаг болсон Гандангийн дэнжээ өөрчлөхөд төсөл хөтөлбөр гарган аравнайлуулж ажил болгомоор санагдаад байна. Ардчиллын салхи сэвэлзэх үед алдарт Жанрайсэгээ нэг бүтээн байгуулсан. Сүсэгтэн олон өглөгийн гараа итгэл бишрэлдээ найдан өгсөөр энэ бүтээн байгуулалт болсон. Ийм том шүтээний эргэн тойрон ариун  байх учиртай. Түүнээс бадамлянхуа цэцэг шиг намаг балчгаас ургаж болохгүй. Гандан  гэж гайхамшигт “Ариун дэнж” -ийг бүтээн байгуулж, гэрэлтэй гэгээтэй, замтай харгуйтай, халуун дулаантай, дөхөөд очиход аяндаа ариусмаар тийм “Өндөр дэнж” болгох хэрэгтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Төстэй мэдээллүүд

“...X Богд тодорсон”-ы дараа юу болох вэ?!

“...X Богд тодорсон”-ы дараа юу болох вэ?!

2023/03/13, 11:11
Голомт банк “Өв соёлын голомт” төслийг санаачилж археологийн хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Голомт банк “Өв соёлын голомт” төслийг санаачилж археологийн хүрээлэнтэй хамтын

2022/08/18, 15:36
“ӨНДӨР ДЭНЖ”-ИЙГ ӨӨРЧИЛЬЕ

“ӨНДӨР ДЭНЖ”-ИЙГ ӨӨРЧИЛЬЕ

2017/06/14, 10:12
Дэн буудал, машин угаалгын газраар дүүрсэн гандангийн дэнж

Дэн буудал, машин угаалгын газраар дүүрсэн гандангийн дэнж

2015/05/20, 09:58

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 | 0 | 2025/05/09, 09:21
gallery image

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

326 | 0 | 2025/05/07, 15:01
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

321 | 0 | 2025/05/07, 09:28
gallery image

Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

435 | 0 | 2025/05/06, 15:44
gallery image

10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

454 | 0 | 2025/05/06, 09:08
gallery image

"Хэвлэлийн эрх чөлөөгийн өнөөгийн байдал ба Монголын хэвлэл мэдээллийн орчин дахь боломж ба сорилт"

902 | 0 | 2025/05/03, 10:21
gallery image

Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг

1001 | 0 | 2025/05/02, 15:14
gallery image

96-р сургууль дээрх вакцинжуулалтын маргаан: Их эмч Мэндсайхан үйл явцыг тайлбарлав

969 | 0 | 2025/05/02, 14:37
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

1108 | 0 | 2025/05/01, 14:52
gallery image

Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн автомашины дугаар сольж байгаа зөрчилд арга хэмжээ авчээ

1271 | 0 | 2025/04/30, 10:20
gallery image

Боомтын сайд Б.Тулга боож хаасаар тээвэрчид туйлдаж гүйцлээ

1396 | 0 | 2025/04/29, 13:06
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

1153 | 0 | 2025/04/29, 11:12
gallery image

Гадаад руу явж суралцахад тулгардаг хамгийн том асуудлуудын нэг бол хэл сурах юм

1285 | 0 | 2025/04/28, 09:41
gallery image

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

1154 | 0 | 2025/04/28, 09:17
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе

1418 | 0 | 2025/04/26, 13:27
gallery image

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

1120 | 0 | 2025/04/25, 13:24
gallery image

Хүннү Эйр компанийн хувьд Монгол Улсын агаарын тээврийн салбарт хоёр дахь шинэ агаарын хөлгийг нэвтрүүлж байгаа юм

1127 | 0 | 2025/04/24, 16:24
gallery image

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

1182 | 0 | 2025/04/24, 08:58
gallery image

Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

1120 | 0 | 2025/04/23, 17:19
gallery image

Хятад Монголын залуучуудын уулзалт болов

960 | 0 | 2025/04/23, 17:16
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ

1499 | 0 | 2025/04/18, 18:15
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

1451 | 0 | 2025/04/18, 12:06
gallery image

Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

1453 | 0 | 2025/04/17, 15:40
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

1881 | 12 | 2025/04/17, 09:31
gallery image

Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

1269 | 0 | 2025/04/16, 22:09
gallery image

“Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулга тариаланчдад орлогоо нэмэгдүүлэх шинэ ”код”-ыг олгож байна

1150 | 0 | 2025/04/16, 22:07
gallery image

Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

1010 | 0 | 2025/04/16, 22:04
gallery image

Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

972 | 0 | 2025/04/16, 22:01
gallery image

Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

892 | 0 | 2025/04/16, 21:58
gallery image

Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

881 | 0 | 2025/04/16, 21:56
gallery image

Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

383 | 0 | 2025/04/16, 21:46
gallery image

Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

300 | 0 | 2025/04/16, 20:32
gallery image

Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

185 | 0 | 2025/04/16, 20:30
gallery image

Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

149 | 0 | 2025/04/16, 20:27
gallery image

”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

93 | 0 | 2025/04/16, 20:23
gallery image

Олон улсын нэрт хүмүүс Хятадын дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, хэрэглээг дэмжих бодлогыг эергээр дүгнэж байна

93 | 0 | 2025/04/16, 20:13
gallery image

"Камертон 30" тоглолт тун удахгүй

245 | 0 | 2025/04/15, 22:12
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

78 | 0 | 2025/04/15, 09:55
gallery image

Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

| 3 | 2025/04/14, 14:15
gallery image

Нью-Йорк хотын Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амь үрэгджээ

901 | 0 | 2025/04/11, 15:39
gallery image

Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор улираан томиллоо

1061 | 5 | 2025/04/10, 15:43
gallery image

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томиллоо

| 0 | 2025/04/10, 10:59
gallery image

Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

| 0 | 2025/04/10, 08:57
gallery image

Трамп, Маскийн эсрэг 1000 гаруй жагсаал, цуглаан болж байна

1220 | 0 | 2025/04/08, 18:02
gallery image

ХААН Банк 2025 онд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ

1820 | 2 | 2025/04/05, 10:02
gallery image

Улсын аварга О.Хангай Дорнодод түрүүлэв

1713 | 0 | 2025/04/04, 19:13
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Татвар, нийгмийн даатгалын хуулийг шинэчлэхгүй бол хаана, хаанаа хүнд байдалд орох эрсдэлтэй

| 1 | 2025/04/02, 12:34
gallery image

Н.Учрал: Х.Баттулгатай холбогддог “Төгрөг нуурын орд”-ын зөвхөн 5 хувь нь иргэн бүрд 25 мянган ам.доллар /87 сая төгрөг/ оногдох хэмжээний орд

| 1 | 2025/03/31, 21:49
gallery image

Түймэрт өртсөн айлуудад туслахаар Дундговийн малчид 24 сая төгрөг цуглууллаа

| 0 | 2025/03/31, 11:16
gallery image

Жүжигчин Ким Сү Хён өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ

| 0 | 2025/03/31, 11:10
gallery image

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

| 0 | 2025/03/31, 11:06
gallery image

Трампт санхүүжилтээ татсан тул ДЭМБ ажлын байр, төсвөө танана

| 0 | 2025/03/31, 11:00
gallery image

"Sukiya" сүлжээ рестораны 1900 салбар өнөөдөр хаагдана

| 0 | 2025/03/31, 10:58
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 10:44
gallery image

"ОХУ-тай тохиролцоонд хүрч чадахгүй бол хоёрдогч тариф тогтооно"

| 0 | 2025/03/31, 10:35
gallery image

ГХЯ: Бангкок дахь Монголын 284 иргэн гэмтэж бэртээгүй, нөхцөл байдал тогтвортой

| 0 | 2025/03/31, 10:19
gallery image

3х3: Азид Австрали дахин ноёрхож, улсууд олимпийн энэ төрөлд анхаарч эхэлжээ

| 0 | 2025/03/31, 10:04
gallery image

ХӨСҮТ:"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүн хяналтад байна"

| 0 | 2025/03/31, 09:42
gallery image

ХӨСҮТ:"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүн хяналтад байна"

| 0 | 2025/03/31, 09:41
gallery image

Гурван настай хүүхдийн биед нь удаа дараа халдсан багшийг 800 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ

| 0 | 2025/03/31, 09:40
gallery image

Өнөөдөр 10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

| 0 | 2025/03/31, 09:35
gallery image

ЦЕГ: Хуурамч гар буу гарган танхайрсан иргэнийг шалгаж байна

| 0 | 2025/03/31, 09:34
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 09:26
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 09:26
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

| 0 | 2025/03/29, 13:31
gallery image

Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

| 0 | 2025/03/28, 10:23
gallery image

БНСУ-Д ТҮЙМРИЙН ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

169 | 0 | 2025/03/28, 10:17
gallery image

Ким Сэ Руны гэр бүл хэвлэлийн бага хурал хийнэ

170 | 0 | 2025/03/28, 10:14
gallery image

Менингоккокт халдвараар өвчилсөн 5 настай хүү нас баржээ

174 | 0 | 2025/03/28, 10:09
gallery image

14 Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг Улсын Их Хурал өнөөдөр соёрхон баталлаа

823 | 1 | 2025/03/27, 20:04
gallery image

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

221 | 0 | 2025/03/27, 18:36
gallery image

“Хятадууд чоныг 2 сая төгрөгөөр худалдан авч байснаас хядлага болсон”

175 | 0 | 2025/03/27, 18:01
gallery image

Ким Сэ Руны гэр бүл хэвлэлийн бага хурал хийнэ

181 | 0 | 2025/03/27, 14:36
gallery image

"Ажлаа хийж яваад амиа алдсан эмч нарт дэмжлэг үзүүлдэг болно"

185 | 0 | 2025/03/27, 14:27
gallery image

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ГҮҮРИЙГ БУУЛГАЖ БАЙНА

174 | 0 | 2025/03/27, 13:42
gallery image

Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна

174 | 0 | 2025/03/27, 12:20
gallery image

БНСУ-д гарч буй түймрүүдийн улмаас 26 хүн амь үрэгдлээ

177 | 0 | 2025/03/27, 12:14
gallery image

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн өдөр элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа

290 | 0 | 2025/03/26, 17:51
gallery image

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

240 | 0 | 2025/03/26, 17:40
gallery image

Алдарт уяачдын мялаалга наадам болно

178 | 0 | 2025/03/26, 13:48
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69192 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58714 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50255 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46653 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

41789 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36548 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

36342 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31220 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30730 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

29525 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23021 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22000 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

21901 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21214 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

20732 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

19838 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19057 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

18726 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18132 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18129 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18089 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17717 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

17508 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Ардын бор эмчилгээ

16975 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

16938 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

16867 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

16717 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16663 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

16445 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

16409 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16297 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16175 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

15793 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

15775 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15515 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

15509 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

15487 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

15422 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15258 | 47 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15155 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15091 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15042 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14775 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

14753 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14234 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14178 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14045 | 60 | 2021/06/30, 20:29
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

13743 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

13660 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

13613 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

13610 | 0 | 2023/05/23, 11:08
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13416 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13323 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13280 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13215 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

12952 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

12935 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

12834 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12754 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12601 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46653 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58714 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36548 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50255 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31220 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30730 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14234 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

12935 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16663 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12601 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12754 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14775 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

9730 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11134 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12290 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17717 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5332 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9288 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

10725 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11132 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8290 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9126 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

8757 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10217 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

7952 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10511 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

6967 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8069 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11006 | 329 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

7598 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11438 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9170 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

16867 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6098 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6483 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

7938 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6348 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

6945 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

10595 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6143 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.