logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

“ӨНДӨР ДЭНЖ”-ИЙГ ӨӨРЧИЛЬЕ

Бичсэн:saikhnaa
2017/06/14/, 10:12
Tweet

“ӨНДӨР ДЭНЖ”-ИЙГ ӨӨРЧИЛЬЕ

"Азийн цагаан дагина”, азгүй монгол­чуудын нийслэл, алтан дээр сандайлсан гуйлгачингуудын хот гэхчлэн Улаанбаатар минь гадныхнаас олон цол гуншин авчээ. Өнөөгийн жуулчид харин "Өмхий хот” гэцгээх болсоор  удав. Салхин  дээр нь байгаа хамгийн өндөрлөг хэсэг Гандангийн дэнж, тэр хавийн гэр хороолол агаар, хөрс, усны бохирдлоор улсдаа тэргүүлж байхад түүгээр нь  амьсгалж байгаа их хот  өмхий  байхаас өөр яах билээ. Сүсэгтэн олны зорьж очдог Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлэн хийд   тэнд оршдог  атал ойр орчмын айлууд нь угаадсаа гудамж руугаа  цацчихдаг. Хогоо гудамжиндаа гаргаад хаячихна. Олон жил хашаагаа тойруулж жорлон, муу усны нүх гаргасаар газар нь идэгдсэн учраас гэртээ хувинд бие засаад булан, тохойд асгачихдагаас "Бөмбөгөр” худалдааны төвийн арын үерийн шугам бохироор урсч, заримдаа хог, хаягдлаар дүүрчихдэг. Буяны газар ийнхүү бузрын талбар л болж хувирсан. Гандантэгчинлэн хийд өөрөө түүхийн ховор дурсгалд тооцогддог учраас сүсэгтнүүдээс гадна жуулчид ихээхэн зорьж очдог ч сэжиг, цээр хүрэм байдлаас болж одоо жийрхэх нь л илүү болжээ.

Гандан орчмыг цэгцэлье, түүхийн дурсгал бүхий цогцолбор байдлаар хөгжүүлье, аялал жуулчлалын төв болгоё, эсвэл түүхийн дурсгал-орчин үеийн барилга хосолсон байдлаар бүтээн байгуулалт хийе гэхчлэн олон санал, санаачилга гарч байв. "Гудамж” төсөл эхлүүлж,  гэр хорооллын дахин төлөвлөлтийг олон  удаа ярьсан ч ажил хэрэг болоогүй.  Сүүлийн үед  нэг загварын амины орон сууц бүхий хороолол болгоё гэх болсон. Ингэхдээ  шашин соёлын төв  гэх уламжлалыг хадгалж, гурван давхар  бүхий есөн  метрээс дээш барилга барихгүй гэх шийдвэрт хүрлээ гэлцэж байсан ч удалгүй чимээгүй болсон.

Ер нь бол Гандан орчмыг өөрчлөх цаг болсон гэж  оршин суугчдаас өгсүүлээд нийслэлийн үе үеийн удирдлага, Баянгол дүүргээс Их хуралд нэр дэвшсэн, сонгогдсон бүх түшээд   ярьдаг.  Одоо ч ярьж байгаа. Хэвлэлүүд бол Ганданг тойрсон ил, далд  бүх асуудлыг дэлгэж тавьсан. Хөрс, ус,агаарын бохирдол, орчны аюулгүй байдал хэрээс хэтэрлээ.  Эрүүл аюулгүй амьдрах баталгаа алга боллоо.  Нийт 55 га талбайг хамардаг Гандангийн дэнжийн гэр хорооллын  31 гудамжны 857 хашаанд 1857 өрх оршин сууж,   65 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг атал иргэдийн нийгмийн асуудлыг шийдсэн өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль барьсангүй.  Эсрэгээрээ нийтийн түрээсийн байр, дэн  буудал олширч, түүнийг  дагасан гэмт хэрэг, хулгай,  биеэ үнэлэлт газар авлаа гэсэн мэдээллүүд өнөөдөр ч он дарааллаараа  цагаан дээр хараар бичээстэй баримт болоод байж байна. Гэсэн ч сэдэв хуучирсангүй, орчин нь  ч өөрчлөгдсөнгүй.  Өнгөрсөн жил АСЕМ-ын далбаан дор, өмхий хотоо өөрчилье, Гандангийн гэр хорооллын асуудлыг нэг тийш болгооч гэсэн хүсэлт, шаардлагыг  олон нийтээс, тэнд амьдардаг иргэдийн зүгээс тавьсан ч ажил хэрэг болоогүй. Бас нэг бэрхшээл нь тулгамдсан асуудлыг нь ярихаар Гандан орчмын гэр хорооллын үндсэн иргэдийн олонх нь олдоггүй. Хашаа, байшингаа түрээслэчихээд яваад өгчихсөн, орлого олж байгаа атлаа дүүрэгтээ татвар төлдөггүй, эргэх холбоо байдаггүй.  Тэгсэн хэрнээ дахин төлөвлөлтийн асуудал ярихаар гэнэт гарч ирээд хашааны  газраа дааж давшгүй их мөнгөөр зарна гээд тулгачихдаг  гэдгийг холбогдох  албаныхан хэлдэг.  Төрийн зүгээс ч бас амлачихаад шийддэггүй, хэрэгжүүлдэггүй зүйл байна. Тухайлбал, өнгөрсөн өвөл  гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэж, утааг бууруулах Засгийн газрын амлалт  нийслэлийн  захын хороололд ч,  "А” зэрэглэлийн бүс  болох  Гандангийн орчим огт хэрэгжээгүй. Ядаж цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбоод дэд бүтцийг сайжруулбал  аж ахуйн нэгжүүдэд газраа зарах юм уу, ашиглах боломжтойг   иргэд ярьж байна. Нийслэлийг өмхийрүүлсэн "Өндөр дэнж” өөрчлөгдөх болов уу? Энэ талаар сурвалжиллаа.

ГАНДАНГИЙН НЭГ ГУДАМЖИНД 12, НИЙТДЭЭ 60-70  НИЙТИЙН БАЙР БАЙНА  

Урин дулааны улирал эхэлснийг  хэлэх үү, Гандангийн дэнж өмхий ханхалж,  амьсгалахад тун  хэцүү  болжээ. Хоёр жилийн өмнө сурвалжлахдаа  "Жорлон ухах газаргүй болсон Ганданд 60-70  нийтийн түрээсийн  байр байна. Зөвхөн нэг гудамжинд  12  нийтийн байр барьжээ.  Цаашид   битгий нэмж  бариулаач” гэсэн сэдвийг хөндөн бичиж байсан бол эсрэгээрээ хэрэгжжээ. Гудамж, булан тохой бүрт нийтийн байр барьсан харагдана. Нааштай юм нь  хүүхдийн цэцэрлэг шинээр барихаар ажил эхэлсэн харагдана. 740 м/кв газарт  120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж байгаа, 1-2 давхрыг бариад хөрөнгө оруулалт зогсоод байгаа гэж  уулзсан хүмүүс ярьж байна.  Олон хүн  "Орчноо өөрчлөхгүй бол болохоо байлаа. Төр байна уу, хараач, бурхан байдаг бол авраач” гэмээр байна. Хэлье, хандая гэвч "Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч боллоо. Яг Гандан орчмыг хариуцсан Баянгол дүүргийн 16 дугаар  хорооны  Засаг дарга дөрвөн удаа солигдсон. Засаг, төр тогтворгүй. Дүүргийн Засаг даргын албыг  АН залгуулж, Их хуралд МАН-ынхан суусан. Хоёр тийшээ харсан намуудыг дагаж  иргэд ч бас талцах юм.  Эцэст нь өөрсдөө  санаачилга гаргаж, хөдлөхгүй бол болохгүй гээд хөдөлгөөнд орж байна. Иргэд хоорондоо  ярилцаж, айл өрхүүд зөвшилцөж "Амьдрах орчноо сайжруулъя” хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн гэлцэж байна. Хөдөлгөөнд хүмүүс  идэвхтэй нэгдэж   гарын үсэг цуглуулж   хотын удирдлагууд, Гэр хорооллын дэд бүтцийн  газар,  Баянгол дүүргээс  УИХ-д сонгогдсон Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, А.Ундраа нарын гишүүдэд  албан бичиг өгөх гэж байгаа гэцгээв.

АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛЪЯ” ХӨДӨЛГӨӨНД 50 ӨРХ НЭГДЖЭЭ

Баянгол дүүргийн иргэн, Амьдрах орчноо сайжруулъя хөдөлгөөний идэвхтэй гишүүдийн нэг А.Алтантуяатай уулзав. Тэрээр"Би амьдрах орчноо сайжруулъя, Гандангийн уугуул иргэд, оршин суугчдын эрхийг хамгаалъя гэж сүүлийн хэдэн жил тасралтгүй хөөцөлдөж явна. Дунд нь эрүүл мэндийн шалтгаанаар жаахан завсарласан байх. Энэ хавар 16 дугаар хороо, Гандангийн зүүн тал буюу Туулын-12 гудамжныхаа нийт иргэд, айл өрхүүдтэй уулзаж зөндөө явлаа. Ихэнх нь өндөр настай, ийш тийш гарч явж ажил хөөцөлдөх чадваргүй бие муутай хүмүүс байна. Тэд намайг  энэ асуудлыг тууштай хөөцөлдөөд өгөөрэй гэж захиад сууцгааж байна. Хогондоо  дарагдаж, бохиртойгоо холилдсон энэ орчинд иргэдийн эрүүл, мэнд, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байна. Би үндэсний хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр  компани ажиллуулдаг. Орчноо өөрийн чадлаар хөгжүүлж ирсэн. Өөрөө сайхан байвал бусад сайхан болно гэж мөн ч их зүтгэж байна. Нэг айл 60 мянгаар хашаагаа түрээслээд алга болдог. Түрээсээ дөнгөж төлдөг атлаа архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид бас байна. Ямар байх нь хамаагүй, түрээсээ л төлж байвал боллоо гэж чих амар байж боломгүй санагдах юм. Иргэдийн саналыг нэгтгээд хотын удирдлагууд, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт өгсөн. Удирдлагууд нь нааштай зүйл ярьж, хэлж хүлээж авч байгаа. Юм хийх байх гэж итгэж харж байна” гэв. 

Гэр хорооллын дэд бүтцийн газар: ГАНДАНГИЙН ДЭНЖИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОЖ ХӨГЖҮҮЛНЭ 

Иргэдийн санал, санаачилга, дээр нь хот төлөвлөлт, дэд бүтцийн уялдаа, холбоо ямар байгааг сонирхож, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас ямар бодлого барьж байгааг тодруулав. Тэд "Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхийг зорьж байна. Жуулчид автобустайгаа Гандангийн төв хаалган дээр буугаад, буцахдаа баруун талаас нь буюу "Модны-2” талын хаалганаас унаандаа суудаг байхаар төлөвлөж байх гэхчлэн зохицуулалт хийнэ. Гандан орчмын  дахин төлөвлөлтөд зориулж гурван гудамжийг чөлөөлнө.  Сонгогдсон талбайд   68 айл амьдарч байгаагаас  20 шахмыг нь  100 айл дахь түр сууцанд шилжүүлсэн. Бусад айлтай  тохиролцож байгаа. Газраа чөлөөлж дуусвал  шугам сүлжээний ажилдаа орж, 2018 оны эцсээр эхний барилгуудыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Шугам сүлжээ, өргөн гудамж, худалдааны барилгын суурийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх бол иргэдийн орох орон сууцыг олон  талын хөрөнгө оруулалтаар хийнэ. Газраа чөлөөлсөн иргэд тохиролцсон талбайтай байрандаа ямар нэгэн нэмэлт төлбөр төлөхгүйгээр орно” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж:  "Зууны мэдээ" сонин 
Ч.Зотол


Төстэй мэдээллүүд

М.Ганбаатар:

М.Ганбаатар: "Грандлайн", "Их Өргөө", "Назу Проперти" компанитай холбоотой иргэдийн

2017/05/01, 15:24
Гандан орчмын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Гандан орчмын дахин төлөвлөлтийн талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2016/11/12, 12:58
Дахин төлөвлөлт нэрээр 104 тэрбум төгрөг

Дахин төлөвлөлт нэрээр 104 тэрбум төгрөг "салхинд хийсгэсэн" бололтой

2016/09/19, 10:24
Дэн буудал, машин угаалгын газраар дүүрсэн гандангийн дэнж

Дэн буудал, машин угаалгын газраар дүүрсэн гандангийн дэнж

2015/05/20, 09:58

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

91 | 0 | 2025/05/09, 09:21
gallery image

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

374 | 0 | 2025/05/07, 15:01
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

369 | 0 | 2025/05/07, 09:28
gallery image

Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

480 | 0 | 2025/05/06, 15:44
gallery image

10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

499 | 0 | 2025/05/06, 09:08
gallery image

"Хэвлэлийн эрх чөлөөгийн өнөөгийн байдал ба Монголын хэвлэл мэдээллийн орчин дахь боломж ба сорилт"

947 | 0 | 2025/05/03, 10:21
gallery image

Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг

1047 | 0 | 2025/05/02, 15:14
gallery image

96-р сургууль дээрх вакцинжуулалтын маргаан: Их эмч Мэндсайхан үйл явцыг тайлбарлав

1013 | 0 | 2025/05/02, 14:37
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

1153 | 0 | 2025/05/01, 14:52
gallery image

Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн автомашины дугаар сольж байгаа зөрчилд арга хэмжээ авчээ

1316 | 0 | 2025/04/30, 10:20
gallery image

Боомтын сайд Б.Тулга боож хаасаар тээвэрчид туйлдаж гүйцлээ

1400 | 0 | 2025/04/29, 13:06
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

1155 | 0 | 2025/04/29, 11:12
gallery image

Гадаад руу явж суралцахад тулгардаг хамгийн том асуудлуудын нэг бол хэл сурах юм

1287 | 0 | 2025/04/28, 09:41
gallery image

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

1157 | 0 | 2025/04/28, 09:17
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе

1419 | 0 | 2025/04/26, 13:27
gallery image

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

1121 | 0 | 2025/04/25, 13:24
gallery image

Хүннү Эйр компанийн хувьд Монгол Улсын агаарын тээврийн салбарт хоёр дахь шинэ агаарын хөлгийг нэвтрүүлж байгаа юм

1128 | 0 | 2025/04/24, 16:24
gallery image

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

1184 | 0 | 2025/04/24, 08:58
gallery image

Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

1121 | 0 | 2025/04/23, 17:19
gallery image

Хятад Монголын залуучуудын уулзалт болов

961 | 0 | 2025/04/23, 17:16
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ

1501 | 0 | 2025/04/18, 18:15
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

1452 | 0 | 2025/04/18, 12:06
gallery image

Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

1454 | 0 | 2025/04/17, 15:40
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

1894 | 12 | 2025/04/17, 09:31
gallery image

Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

1270 | 0 | 2025/04/16, 22:09
gallery image

“Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулга тариаланчдад орлогоо нэмэгдүүлэх шинэ ”код”-ыг олгож байна

1151 | 0 | 2025/04/16, 22:07
gallery image

Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

1011 | 0 | 2025/04/16, 22:04
gallery image

Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

973 | 0 | 2025/04/16, 22:01
gallery image

Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

893 | 0 | 2025/04/16, 21:58
gallery image

Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

882 | 0 | 2025/04/16, 21:56
gallery image

Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

384 | 0 | 2025/04/16, 21:46
gallery image

Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

301 | 0 | 2025/04/16, 20:32
gallery image

Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

186 | 0 | 2025/04/16, 20:30
gallery image

Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

150 | 0 | 2025/04/16, 20:27
gallery image

”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

94 | 0 | 2025/04/16, 20:23
gallery image

Олон улсын нэрт хүмүүс Хятадын дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, хэрэглээг дэмжих бодлогыг эергээр дүгнэж байна

93 | 0 | 2025/04/16, 20:13
gallery image

"Камертон 30" тоглолт тун удахгүй

245 | 0 | 2025/04/15, 22:12
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

78 | 0 | 2025/04/15, 09:55
gallery image

Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

| 3 | 2025/04/14, 14:15
gallery image

Нью-Йорк хотын Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амь үрэгджээ

902 | 0 | 2025/04/11, 15:39
gallery image

Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор улираан томиллоо

1061 | 5 | 2025/04/10, 15:43
gallery image

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томиллоо

| 0 | 2025/04/10, 10:59
gallery image

Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

| 0 | 2025/04/10, 08:57
gallery image

Трамп, Маскийн эсрэг 1000 гаруй жагсаал, цуглаан болж байна

1221 | 0 | 2025/04/08, 18:02
gallery image

ХААН Банк 2025 онд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ

1820 | 2 | 2025/04/05, 10:02
gallery image

Улсын аварга О.Хангай Дорнодод түрүүлэв

1713 | 0 | 2025/04/04, 19:13
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Татвар, нийгмийн даатгалын хуулийг шинэчлэхгүй бол хаана, хаанаа хүнд байдалд орох эрсдэлтэй

| 1 | 2025/04/02, 12:34
gallery image

Н.Учрал: Х.Баттулгатай холбогддог “Төгрөг нуурын орд”-ын зөвхөн 5 хувь нь иргэн бүрд 25 мянган ам.доллар /87 сая төгрөг/ оногдох хэмжээний орд

| 1 | 2025/03/31, 21:49
gallery image

Түймэрт өртсөн айлуудад туслахаар Дундговийн малчид 24 сая төгрөг цуглууллаа

| 0 | 2025/03/31, 11:16
gallery image

Жүжигчин Ким Сү Хён өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ

| 0 | 2025/03/31, 11:10
gallery image

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

| 0 | 2025/03/31, 11:06
gallery image

Трампт санхүүжилтээ татсан тул ДЭМБ ажлын байр, төсвөө танана

| 0 | 2025/03/31, 11:00
gallery image

"Sukiya" сүлжээ рестораны 1900 салбар өнөөдөр хаагдана

| 0 | 2025/03/31, 10:58
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 10:44
gallery image

"ОХУ-тай тохиролцоонд хүрч чадахгүй бол хоёрдогч тариф тогтооно"

| 0 | 2025/03/31, 10:35
gallery image

ГХЯ: Бангкок дахь Монголын 284 иргэн гэмтэж бэртээгүй, нөхцөл байдал тогтвортой

| 0 | 2025/03/31, 10:19
gallery image

3х3: Азид Австрали дахин ноёрхож, улсууд олимпийн энэ төрөлд анхаарч эхэлжээ

| 0 | 2025/03/31, 10:04
gallery image

ХӨСҮТ:"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүн хяналтад байна"

| 0 | 2025/03/31, 09:42
gallery image

ХӨСҮТ:"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүн хяналтад байна"

| 0 | 2025/03/31, 09:41
gallery image

Гурван настай хүүхдийн биед нь удаа дараа халдсан багшийг 800 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ

| 0 | 2025/03/31, 09:40
gallery image

Өнөөдөр 10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

| 0 | 2025/03/31, 09:35
gallery image

ЦЕГ: Хуурамч гар буу гарган танхайрсан иргэнийг шалгаж байна

| 0 | 2025/03/31, 09:34
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 09:26
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 09:26
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

| 0 | 2025/03/29, 13:31
gallery image

Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

| 0 | 2025/03/28, 10:23
gallery image

БНСУ-Д ТҮЙМРИЙН ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

169 | 0 | 2025/03/28, 10:17
gallery image

Ким Сэ Руны гэр бүл хэвлэлийн бага хурал хийнэ

170 | 0 | 2025/03/28, 10:14
gallery image

Менингоккокт халдвараар өвчилсөн 5 настай хүү нас баржээ

174 | 0 | 2025/03/28, 10:09
gallery image

14 Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг Улсын Их Хурал өнөөдөр соёрхон баталлаа

830 | 1 | 2025/03/27, 20:04
gallery image

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

221 | 0 | 2025/03/27, 18:36
gallery image

“Хятадууд чоныг 2 сая төгрөгөөр худалдан авч байснаас хядлага болсон”

175 | 0 | 2025/03/27, 18:01
gallery image

Ким Сэ Руны гэр бүл хэвлэлийн бага хурал хийнэ

181 | 0 | 2025/03/27, 14:36
gallery image

"Ажлаа хийж яваад амиа алдсан эмч нарт дэмжлэг үзүүлдэг болно"

185 | 0 | 2025/03/27, 14:27
gallery image

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ГҮҮРИЙГ БУУЛГАЖ БАЙНА

174 | 0 | 2025/03/27, 13:42
gallery image

Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна

174 | 0 | 2025/03/27, 12:20
gallery image

БНСУ-д гарч буй түймрүүдийн улмаас 26 хүн амь үрэгдлээ

177 | 0 | 2025/03/27, 12:14
gallery image

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн өдөр элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа

290 | 0 | 2025/03/26, 17:51
gallery image

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

240 | 0 | 2025/03/26, 17:40
gallery image

Алдарт уяачдын мялаалга наадам болно

178 | 0 | 2025/03/26, 13:48
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69193 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58714 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50255 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46653 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

41789 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36548 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

36343 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31220 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30730 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

29526 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23022 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22000 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

21901 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21214 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

20732 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

19838 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19057 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

18726 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18133 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18129 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18090 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17717 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

17508 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Ардын бор эмчилгээ

16975 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

16938 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

16867 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

16717 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16663 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

16445 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

16409 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16298 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16175 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

15793 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

15775 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15515 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

15510 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

15488 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

15422 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15260 | 47 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15155 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15091 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15042 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14775 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

14753 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14234 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14178 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14046 | 60 | 2021/06/30, 20:29
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

13743 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

13660 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

13613 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

13611 | 0 | 2023/05/23, 11:08
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13416 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13323 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13280 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13215 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

12952 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

12935 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

12835 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12754 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12601 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46653 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58714 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36548 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50255 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31220 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30730 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14234 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

12935 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16663 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12601 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12754 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14775 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

9730 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11134 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12290 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17717 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5332 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9288 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

10725 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11132 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8290 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9126 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

8757 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10217 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

7952 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10511 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

6967 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8069 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11006 | 329 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

7598 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11438 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9170 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

16867 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6098 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6483 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

7939 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6348 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

6945 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

10595 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6143 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.