![]() |
Ямартай ч татвар төлөгчдийн мөнгөнөөс дээрэмдсэн 1.1 тэрбум төгрөг эргэн БЗС-д төвлөрсөн байна. Мөн салбарын сайд Л.Энх-Амгалан нь "Нийгмийн зүгээс, Өнөрөө намайг төл гэсэн учраас би эхнэрийнхээ зээлийг төлсөн. Төлснөөрөө бусдыгаа чирчих шиг болсон, ер нь төлөх ёстой.” гэж хэлээд зогсож байна.
Үнэндээ түүнд ичих булчирхай алга. Шударга ёсыг уландаа гишгэчхээд нийгмийн шаардлага гэх нь хэр ёс зүйтэй хүн бэ гэдгийг нь харуулах биз.
Залгуулаад тэр "Сүүлийн үед гадаадад сурч байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүд ярьж байна. Хүүхдүүд гадаадаас утсаар ярьж бид цаашид суралцах хэрэггүй юм байна. Амиа хорлоно гэх зэргээр ярьж байна. Залууст хүндээр тусч байна” гэж ярьсан.
Түүнийхээр бол хөөрхий монголчууд зээл, тэтгэлэг нэрээр гадаадад сурч байгаа "томчууд”-ын хүүхдүүдийг хүний газар яваа юм шүү хэмээн өрөвдөх ёстой юм байна л даа.
Үгүй шүү, Л.Энх-Амгалан сайд аа. Бусдын боломжийг төдийгөөс өдий хүртэл хулгайлж ирсэн эцэг, эх нь өөрсдөө ичиж, өөрсдийгөө бууруутгах ёстой.
Өнөөдөр монголчууд нийтээрээ өөрийн чинь хэлсэн үгээр "маазарч” байна. Тухайлбал, "Банкнаас залгаж зээлээ төл гэхээр нь амиа хорлоно шүү гэчихлээ”, "СӨХ-ны мөнгөө төлж, та нарыгаа чирчихлээ” гэх зэргээр бухимдлаа цахим орчинд тайлж байна.
Үнэндээ тэд чинь өнөө, маргаашийнхаа төлөө цалингийн, тэтгэврийн, лизингийн, ипотекийн зээлүүдээ төлж дуустал үхэх байтугай өвдөх эрхгүй зүтгэж яваа. Атал аав, ээж нь бусдын боломжийг хулгайлчхаад үр хүүхдийнхээ амийг монголчуудад нялзаах гэж байгаа бол ёстой үгүй шүү.
https://erennews.mn/article/60195Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?