![]() |
Тэгвэл хоёрдугаар сарын 1-ээс нүүрсээ хил нөхцөлөөр экспортод гаргаж, биржийн системээр буюу цахимаар борлуулахаар ярьж байсан бол энэ асуудал 15 хоногоор хойшилжээ. Ингэснээр ирэх сарын 15-ны өдрөөс биржийн арилжааг албан ёсоор эхлүүлэхээр болсон байна. Хил нөхцөлөөр борлуулбал дээр дурдсанаар 160-200 ам.доллароор худалдах боломжтой болох юм. Ингэхээр тонн тутмаас 100 ам.доллар илүү олох боломжтойгоос гадна нүүрсний асуудал цэгцэндээ орох юм.
Харин УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан нүүрсний цахим арилжааг хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Түүнчлэн “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталсан билээ.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний 30 орчим хувийг биржээр зарах юм. Төрийн өмчит компаниуд цаашид бусад ашигт малтмалаа биржээр зарахыг зорьж байгаа. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор Хөрөнгийн биржийн бэлэн флатформ ашиглан ямар нэгэн зардал, чирэгдэл гаргахгүйгээр хэрэгжүүлэх аж.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?