![]() |
Охидын хамтлаг дундаа олон жил уран бүтээлээ туурвисан хамтлаг бол "Гурван охин” билээ. Өнгөрсөн хугацаанд гишүүд дундаас гадаад үзэмжээрээ хамгийн их өөрчлөгдсөн нь дуучин Д.Солонго юм.
Энэ жил 37 настай тэрээр өнгөрсөн хугацаанд хувийн амьдрал зохиохгүй явсаар өдий хүрсэн. Гэвч нь өнгөрсөн өвлөөс Mongollian Hyundai компанийн босс М.Энхмандахтай хамтран амьдарч, ээлжит эхнэрээр нь сонгогдсон. Түүний итгэлийг дааж эр нөхрөөр нь сонгогдоод байгаа М.Энхмандах хэзээнээс охидоороо гангардаг олны танил аавуудын жагсаалтад дээгүүр жагссаар ирсэн. Харин түүний том охин нярайлж, ээж болсноор дуучин Д.Солонгыг эмээ болгож амжсан.
Өнгөрсөн наадмын өдрүүдэд "Аса villa”-д амарч явсан дуучин бүсгүй эмээгийн ажил хийснээс болсон уу сүүлийн үед ихээхэн турж, гадаад төрх нь өөрчлөгджээ.
Уг нь Д.Солонго айлын ганц охин. Хоёр ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Гэр бүлд нь түүнээс өөр урлагийн хүн байхгүй гэсэн. Эмээ нь түүнийг Хөгжим бүжгийн коллежид элсүүлэхээр хөтлөж очоод шалгуулж байж. Д.Солонго ч тэнцэж, төгөлдөр хуурын ангид орж, улмаар дүүргэжээ. Тэрээр эмээгээ өөрийг нь урлагийн хүн болох замд оруулсан хүн хэмээсэн бол урлагт хөтлөсөн зүйлээ төгөлдөр хуураа гэсэн байна. Харин урлаг түүнийг тэвчээртэй байхад сургаж, үеийнхнээсээ эрт биеэ даан төлөвшихөд голчлон нөлөөлсөн гэнэ. Түүнийг сайн мэдэх хүмүүс "их зарчимч, за гэвэл ёогүй хүн” гэж ярьдаг. Тэгвэл Д.Солонго өөрөө ч хүлээн зөвшөөрдөг юм билээ.
Ямартаа ч, эмээгийн хайраар хүн болсон Д.Солонго өөрөө ээж болохоос илүү эмээ байх сонголтыг хийсэндээ баяртай байгаа гэсэн.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?