![]() |
"Эра” төвийн ганц сарнай гэгддэг тус төвийн багш Д.Солонго Зайсангийн ойролцоо зодуулж, хүнд бэртсэн талаар хэвлэлүүд багагүй шуугилаа. Түүнийг зодсон хүн нь Монголд нөлөө бүхий хүний том хүү бөгөөд хэн болох нь нууц хэвээр байсан юм.
Тэгвэл хэргийн эзэн тодорчээ. Түүнийг Дамбын Хишгээгийн хүү зэрлэгээр зодсон байна. Угаас шулуун шударга зантай Д.Солонго тэр залууд хандан "Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснийхээ төлөө зодуулжээ.
Одоо загвар өмсөгч Д.Солонго бүсгүйн нүүр хүн танихийн аргагүй болсон бөгөөд битүү хавдартай байгаа аж. Энэ хэргийг ихээхэн нууцалж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.
баримт.мн
![]() |
![]() |
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?