| |
Жимсээ шүүрэн торон дээр шигшиж, иш, навч мэт хольцоос цэвэрлэн, хүйтэн усаар зайлж угаана. Дараа нь урьдчилан ариутгасан хуурай шилэнд хийж 40-80 хувийн элсэн чихэртэй усан уусмалаар шингэлж, сайтар нягт таглаад дахин 80-90 градусын халуун уураар ариутган хөргөж хадгална.
Ялгаж цэвэрлэсэн жимсгэнээ шүүрэн дээр сайтар няцалж нухаж яснаас нь ялгаад нэг кг тутамд 500 гр элсэн чихэр хийж жигд хольж өтгөрүүлнэ. Дараа нь шилэн саванд хийж 80-90 градус халуун ус, ууранд 20-30 минут ариутгаад хөргөж сэрүүн газар хадгалж хэрэглэнэ.
Чацарганы шүүсийг шахаж , кг тутамд 600 гр элсэн чихэр хийж сайтар нухаж холиод зөөлөн гал дээр өтгөрүүлэн янз янзын хэлбэртэй хэвэнд юүлж хөргөж биежүүлнэ.
Чацарганаа сайтар няцалж, үрнээс нь ялгаад паалан саванд хийж дараах байдлаар зутан бэлтгэнэ. Аяга жимсгэнэд 0,75 аяг элсэн чихэр, хоолны хоёр халбага төмсний гурил /цардуул/, 2,5 аяга халуун ус хийж найруулдаг. Эхлээд хүйтэн усанд төмсний гурилаа сайн уусгаад буцалтал халаасан элсэн чихэртэй усан дээр хийж дахин уур гартал буцалгаад няцалсан жимсээ хийж сайтар хутгаж биежүүлээд хөргөнө.
Хөлдүү жимсгэнээ сайтар гэсгээн, цэвэрлээд 4 кг тутмаас гурван литр шүүс гартал сайтар шахна. Ийм шүүсэнд хүчил 1,68 хувь, чихэрлэг бодис 3,85 хувь байна. Исгэлэн хүчиллэгийг багасгахын тулд тал хувь хүртэл буцалгасан усаар шингэлж сэрүүн газар исгэхээр тавихдаа саваа сайтар таглах хэрэгтэй. Нэг жил хадгалахад алтлаг өнгөтэй, хан боргоцой, зөгийн шинэхэн балын үнэртэй ааглаг дарс үүснэ.
Шүүсийг шахсан жимсгэний хальс, ясыг сайтар хатаагаад, тээрэмдэж, ургамлын тосонд хийж хэдэн өдөр тавихад чацарганы тос ургамлын тосонд бүрэн нэвчин буудаг. Ийм тосыг шарх, сорви арилгах, бие тэнхрүүлэн, эд эсийг нөхөн төлжөөх, түлэгдэл эмчлэхэд хэрэглэдэг.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?