| |
Төв аймгийн Заамар суманд олборлолтын үйл ажиллагаагаа явуулж буй "Алтан Дорнод Монгол” компанийн хамт олон одоогоос хоёр жилийн өмнө нөхөн сэргээлт хийсэн талбайдаа 1,000 ширхэг чацарганы мод, 400 ширхэг үхрийн нүдний суулгацыг тариалж байсан.
Тус компанийн ажилтан бүрийн сэтгэлээ шингээн тарьсан жимсний уг талбай нь эдүгээ үр жимсээ өгч эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Цаашид ч гэсэн олборлолт явуулж дууссан талбайгаа эдийн засгийн үр ашигтай байлгах, сум орон нутагт үр өгөөжтэй байлгах үүднээс тухайн талбайнхаа 10-20 хувийг нь моджуулж, үлдсэн хэсгийг нь шим тэжээлтэй өвс, ургамал тарих байдлаар нөхөн сэргээлтийн ажлаа хийж буй ажээ.
Тэгвэл тус компани энэхүү талбайгаа Заамар сумын "Шижир алт”-ны Ерөнхий боловсролын сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?