| |
Хүмүүн та ходоодны гуравны нэг хувьд хоол өгч, нэг хувийг нь зайтай байлгавал хамгийн зүй зохистой хооллолт болж, хүнснээс олох эмгэггүй байх авай. Аз жаргалын үндэс нь эрүүл мэнд, эрүүл мэндийн үндэс нь хоол хүнс болохоор хооллох журам дэглэмийг нарийн баримтлаваас хойчийн амьдралд ач тус арвин билээ. Зохилдсон идуу бол таван цул зургаан савыг таван амттанаар тэгш исэлдүүлэн тэжээж, цул савыг амирлуулж, хий цусыг шимүүлнэ. Ингэснээр хийморь сүлд бадарч, санаа сэтгэл тэнүүн, зориг хүч тэгширч амар жимэр аж төрмүй.
Хоолоо тохируулах 4 зарчим:
Жилийн 4 улиралд хоолоо таацуулан зохицуулах
Таван амтыг тааруулах тэгшрүүлэх
Шинж зохицлыг тааруулах
Хоолны хэмжээ, хугацааг тохируулах
Зарим идээний ач тус хор:
Өндөг 3 тустай, 9 хортой
Давс 1 тустай, 1 хортой
Хужир 5 тустай, 1 хортой
Цатгалан ба өлсгөлөн
Цатгалан үедээ толгойгоо бүү угаа
Өлсголөн үедээ биеэ бүү угаа
Үл зохицох идээ бол найруулсан хор билүүдсэн хутга юм.
Хоорондоо үл зохицох идээг идвэл хор болж амь биед аюул учруулна.
Үүнд:
Бүрэлдээгүй тараг идээд архи уувал хор болно.
Загасны мах идээд сүү уувал гэдэс өвдөнө.
Элдэв жимс идээд сүү уувал ходоодонд согог учирна.
Царцуу боов боорцогтой тараг хольж идвэл ходоод муудна.
Мөөгийг гич хэмээх үрийн тосонд бүү хуурч ид. Хор болно.
Тахианы мах идээд тараг пиво уухыг хориглоно. Аюул учирна.
Бал үрийн тос хоёрыг хамт бүү хэрэглэ.
Сонгиныг балтай хамт идвэл гэдэс тасарна.
Тарвас боов боорцог хамт идвэл гэдэс тасарна.
Загасны мар хтай ах андга хочрыг хат хэрэглэвэл ходоодны эдгэшгүй өвчин тусна.
Архи бол хоол унд биш арван бузарт хор юм. Хэтрүүлсэн хүн 10 нас гээнэ.
Зэс саванд шинэ тос хийж 10-аас илүү хоног байлгах хортой.
Шар тос идээд араас нь сүү уугаад исгэлэн бүхнийг идэх, зөгийн бал,
ургамлын тосны хувьд тэнцүү хольж идэх, шараад удаан хадгалсан мах харш
болно.
Санамж: Эрүүл чийрэг, гоо сайхан, залуу насаа хадгалж үлдэхийн тулд
1-2 удаагийн хоолыг алгасах буюу бүтэн өдрөөр мацаг барих зуршил
эзэмшвэл маш сайн. 1-2 хоног хоолноос татгалзах нь зүрхэнд болон бусад
эрхтнүүдэд маш сайн амралт болдог. Ийм өдрөө хүйтэн нэрмэл ус уух
хэрэгтэй. Хэрэв халуун юм уумаар байвал нэг аяга ногоон цайг бага зэрэг
зөгийн балтай хольж ууж болно.
Ходоодны өвчнийг хоромхон зуур намдааж болно.
Хоол хурцаднаас болж миний ходоод өвдсөн юм. Эмч нар надад янз янзын
эм өгсөн. Өвчин бага зэрэг намдавч дахиад өвддөг байв. Гэтэл огт
танихгүй эмэгтэй тааралдаад:
Химийн хор уухаа боль гэж зөвлөөд өөрийн хэрэглэдэг эмийн жорыг
надад өглөө. Өглөө цейлоны юмуу Энэтхэгийн өтгөн цай буцалгаад аяганд
хоолны нэг халбага элсэн чихэр хийж цайгаа аяганы тэг дундуур хийгээд
түргэн хутгаарай. Тэгээд чигчий хурууны талтай тэнцэх зөгийн жилийн
хэлтэрхйи авч түүнийгээ талхны хатаамалтай түргэн зажилж, халуун
цайгаар даруулан ууна. Өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Дараа нь өөдөө
харан ходоодон дээрээ жин тавьж 30-60 минут хэвтэнэ. Улмаар хэсэг
хугацааны дараа юм идэж болно. Хүчтэй өвдвөл энэ эмчилгээг өдөрт 3 удаа
хийж болох ба дараа нь цөөрүүлж 2 удаа болгоно. Эмчилгээг 2-3 долоо
хоног үргэлжлүүлнэ. Уг эмчилгээг хэрэглэнгүүт ходоодны өвчин намдах ба
хэзээ ч дахин тусахгүй.
Ямарч зарлагагүй эмчлэх арга
Ходоод гэдэсний шарх эмчлэхэд лошгоны шүүс тусладаг. Лошгоны иш үндэс навчсыг махны машинаар маш жижиглэж шүүсийг нь шахаж авна. Үүн дээрээ спирт буюу элсэн чихэр, эсвэл зөгийн бал 1:1-ийн хэмжээтэй хийнэ. Ингээд хоол идэхээс 15-20 минутын өмнө хоолны халбагаар нэг ууна.
Ходоодны хүчил ихдэхэд яах вэ?
Мөс залгих эсвэл хүйтэн ус уухад сайн.
Буцалсан усанд чимх сод хийж хөргөөд уувал цээж хорсч гашуунаар хэхрэх нь намдана.
Буцалсан усыг мөнгөн ба зэс саванд хийж хонуулаад өглөө бүр нэг аягыг уувал цээж хорсч хүчил ихдэх нь багасна.
Жамц давстай буцалсан ус өглөө бүр нэг аягыг уувал ходоод гэдэсний хямралаас төдийгүй шархлаа өвчнөөс ч сэргийлж чадна.
Ходоод халуун оргин хар шүлс асгахад мах шарж идэх сайн. Гэхдээ түлж болохгүй шүүрхий шүүстэй болгоорой.
Ходоодыг хэрхэн зөв угаах вэ?
Юуны өмнө биеэ цэвэрлэж сурах хэрэгтэй. Ходоодны салбанд олон
төрлийн нян наалдаж биед очих ёстой шим тэжээлийг хоол унднаас минь сорж
байдаг. Мөн гаднаас хоол ундтай хамт их хэмжээний нян орж ирнэ. Хамар
буюу амьсгалын дээд замд ч ялгаагүй, амьсгалж буй агаараас маань үй
түмэн нян үлдэж хоцордог.
Крантны усыг сайтар гоожуулж байгаад 3
литр ус хийж аваад буцалгаж хонуул. Өглөө сэрүүт нохой суудлаар сууж 3
литр ус ууна. Суусан чигтээ зүүн гараа ходоодны доохно талд дарж баруун
гарынхаа хоёр хурууг амандаа хийж хүүхэн хэлээ оролдож уусан бүх усаа
огиулж гаргана. Энэ дасгалыг 7 хоногт нэг удаа тогтмол хийх бөгөөд
аажимдаа дадлагажиж хуруу хэрэглэхгүй бөөлжиж сурна. Давс ходоодны хүчил
ихтэй хүн / өглөөд ам гашуу оргидог / усандаа жоохон сод хийнэ. Харин
гастриттэй хүн энэ аргыг хэрэглэж болохгүй! Үүнээс гадна өдөр бүр 5
литр буцалсан ус тогтмол ууж байх ёстой. Энэ нь амьд усаар байнга элгээ
дэвтээж, өтгөн, шингэн, хөлс гэдэг гурван хир ялгаралтыг сайжруулж бие
мах бодийг цэвэрлэж байна гэсэн үг.
Зөгийн балтай ээзгий элэг ходоодонд сайн.
Орой унтахын өмнө зөгийн балтай буцалсан усанд хатаасан ээзгий
/түүхий сүүнийх бол бүр сайн/ хийж хоноод маргааш өглөө нь ууна. Хамгийн
гол нь шүүсийг нь сайн уух хэрэгтэй. Ийм байдлаар олон өдөр ууваас нэн
сайн.
Тарваганы бөөрний өөх ходоодны шарханд тустай.
Жанчивлан рашаан сувиллын эмч Цэвээн гуайг хурц нартай өдөр тарваганы
бөөрний өөхийг наранд дүүжилж дор нь сав тосон хуримтлагдсан тосыг
цэвэр шилэнд хийж сэрүүн газар хадгалан өглөө, оройд тус бүр нэг хоолны
халбага тосыг 14 хоног уулгаад ходоодны шархыг бүрэн эдгэрүүлснийг
олон хүн баталдаг ажээ.
Ямааны сүү хэхэрдэг муу зуршлыг арилгана.
Ямааны шинэ сүүг өдөрт гурван удаа хөөрүүлж уувал их хэхэрдэг муу
зуршлыг зогсоож чадна. Өдөрт хагас литр сүү уух ба гурван сар
үргэлжлүүлж ууна. Удалгүй энэ зуршлаа / өвчнөө / мартсан болохыг Та нэг
өдөр мэдэх болно.
Нялх хүүхдийн элэг доргиход хонь, ямааны сэвсээр
хөхүүлэх тустай. Мөн эхийн өлөн усыг өдөрт жижиг аягаар ууна. Уг
эмчилгээг 10 хоног завсарлаад, дахин эхлэнэ. Эмчилгээг 60 хоногийн турш
хийвэл үр дүнтэй.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?